x

Ч.Сайханбилэг: ОТ-н гэрээний дараа зөндөө олон поп улстөрчид та нарыг шүүмжилнэ

Оюутолгойн гэрээ хэлэлцээр хийгдэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийн байр суурийг илэрхийлж, цахим хуудаснаа нийтэлжээ.

Тэрээр энэхүү мэдэгдэлдээ Оюутолгойн төслийн явцыг Эрдэнэт үйлвэрийн гэрээ хэлцэлтэй жишээлэн тайлбарлажээ. 

Тэрээр "Үе үеийн Засгийн газрууд Оюутолгойн төсөл хөтөлбөртэй холбоотой гэрээ хэлцэлийг тухайн үеийн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан гаргаж ирсэн. 

2015 онд манай Засгийн газрын үед та бидний нэрлэж заншсанаар Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг баталж чадсан. Далд уурхайн бүтээн байгуулалт нь Оюутолгойн ордын нөөцийн 80 хувийг ил гаргахаар байгаа. 2023 он хүртэл ашиглалтад орно. Өөрөөр хэлбэл найман жилийн бүтээн байгуулалт хэрэгтэй байна. Хэрвээ манай Засгийн газар энэ шийдвэрийг гаргаж байгаагүй бол 2030 он хүртэл далд уурхайн бүтээн байгуулалт явагдаагүй, далд уурхай ажиллаж эхлэхгүй байсан гэж бодохоор Монгол Улс хэчнээн хэмжээний ач тусаа алдах байсан юм бэ гэдэг нь харагдаж байгаа юм.

Том төсөл хөтөлбөр гэдэг бол цаг хугацааны явцад сайжирч, Монгол Улсад ирэх үр ашиг нь улам нэмэгдэж байдаг учиртай. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ч гэсэн энэ шийдвэрийг гаргаж байгаа эхний Засгийн газар ч биш, бас эцсийн Засгийн газар ч биш гэдгийг ойлгох учиртай болов уу. Дараа дараагийн Засгийн газар ч бас Оюутолгойн гэрээ хэлэлцээрийг сайжруулах асуудлыг өөрийнхөө бүрэн эрхийн цаг хугацаанд хийгээд явах нь дамжиггүй. 

Дээр нь нэмж хэлэхэд Ажлын хэсгийг ахалж байгаа Х.Нямбаатар сайдыг нэг зүйлийг маш сайн, үнэхээр ойлгож байгаа болов уу гэж бодож байна. Олон улсын ийм том транснационал буюу үндэстэн дамнасан компанитай хэлэлцээр хийж байх үед ямар нэг авлига авч өгөх тухай, эсвэл хууль бус ямар нэг асуудал байдаггүй юм. 2009 онд ч ийм байсан, 2015 онд ч ийм байсан.

Өнөөдөр 2021 онд ч бас ийм байгаа болов уу гэж бодож байна.

УИХ дээр мэдээж асуудал үүснэ. Зөндөө олон поп улстөрчид та нарыг дараа нь шүүмжилнэ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гэрээ хэлэлцээр дуусаад л дараагийн шатандаа орлоо гэхэд яагаад та нар 100 хувь шийдээгүй юм, яагаад үүнийг нь орхисон юм гэдэг улстөржилт байнга явагдана. Тийм учраас Засгийн газар гэдэг дандаа урагшаа харж юмаа шийдэж явдаг. Урд урдах Засгийн газартайгаа улс төрийн хэрүүл хийгээд, улс төрийн хилс хэрэг үүсгээд энэ асуудалд холбогдож байсан Засгийн газрын удирдлага, тэр үеийн хүмүүсийг улс төрийн хэрэгт холбогдуулж явж байх нь утгагүй. Тиймээс улс төрөө бага хий, урагшаа харж ажилла" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 2 цаг 42 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 4 цаг 53 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 5 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 5 цаг 27 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 5 цаг 30 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 5 цаг 36 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 5 цаг 40 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 5 цаг 59 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 6 цаг 57 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 6 цаг 58 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 7 цаг 0 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 7 цаг 13 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 7 цаг 14 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 7 цаг 15 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 7 цаг 16 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 7 цаг 17 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 9 цаг 30 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 10 цаг 59 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 11 цаг 47 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 12 цаг 32 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top