x

Сонгуулийн санал хураах төхөөрөмжүүдийг шинэчлэхэд 1.6 тэрбум төгрөг төсөвлөжээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай болон бусад хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Сангийн сайдын төслийн талаарх танилцуулга, Ерөнхий аудиторын төвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав.

Д.Тогтохсүрэн гишүүн Сонгуулийн ерөнхий хорооны даргаас сонгуулийн санал хураах төхөөрөмжийн шинэчлэлийн талаар, УИХ-ын Тамгын газрын удирдлагаас санал хураалтын төхөөрөмжийн шинэчлэх хөрөнгө, санхүүжилт 2022 оны төсвийн төсөлд туссан эсэхийг тус тус тодрууллаа. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран дээрх асуултад хариулахдаа, 2012 оноос хойш есөн удаагийн сонгуульд ашиглаад байгаа сонгуулийн санал хураах төхөөрөмжүүдийг шинэчлэхээр төлөвлөсөн болохыг хэллээ.

Тус төхөөрөмж нь улсын бүртгэлийн тодорхой төрлийн төхөөрөмжүүдтэй иж бүрдэл болдог учраас хамтад нь солих шаардлагатай байдгийг дурдаж байв. Ингээд холбогдох талуудтай зөвшилцсөний үндсэн дээр 2022 онд судалгаа явуулж, сонголт хийсний дараа 2023 оны төсвийн төсөлд худалдан авалтын төсвөө тусгуулж, тухайн ондоо программ хангамж, тохируулга, туршилт зэрэг бэлтгэл ажлаа хангаад 2024 онд ашиглаж эхлэхээр төлөвлөн ажиллаж байгаа гэлээ.

УИХ-ын хуралдааны танхимууд дахь санал хураалтын төхөөрөмжийн шинэчлэлийн талаарх асуултад Тамгын газрын дэд дарга Э.Баттулга хариулт өгөв. Улсын Их Хурлын Тамгын газрын одоо ашиглаж буй мэдээллийн технологийн иж бүрдэл, санал хураалтын систем нь 2014 онд ашиглалтад орсон.

Сүлжээний болон серверийн шинэчлэлийг энэ онд шийдвэрлээд байгаа бол ирэх онд дуу, дүрсний системээ шинэчлэхээр 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвт төлөвлөсөн, 2023 онд программ хангамжийн шинэчлэлийг шийдвэрлэн, системийн тохируулга хийх байдлаар 2024 он хүртэл үе шаттайгаар зохион байгуулахаа төлөвлөсөн байна.

Энэ оны хоёрдугаар улиралд Тагнуулын ерөнхий газартай хамтран мэдээллийн аюулгүй байдлын үзлэг, шалгалтыг явуулсан бөгөөд эл ажлын мөрөөр сайжруулалтын ажлуудыг гүйцэтгэж байгаа хэмээн Э.Баттулга дарга хариулав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 2 цаг 43 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 4 цаг 54 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 5 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 5 цаг 28 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 5 цаг 32 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 5 цаг 37 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 5 цаг 41 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 6 цаг 0 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 6 цаг 59 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 0 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 7 цаг 1 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 7 цаг 15 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 7 цаг 16 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 7 цаг 16 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 7 цаг 18 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 7 цаг 18 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 9 цаг 31 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 11 цаг 1 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 11 цаг 48 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 12 цаг 33 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top