x

Осол гаргаагүй жолоочийг урамшуулах хуулийн төсөл боловсруулжээ

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Адьшаа, С.Амарсайхан, Э.Бат-Амгалан зэрэг гишүүн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барив.

Улсын Их хурал Жолоочийн даатгалын тухай хуулийг 2011 оны аравдугаар сарын 6-ны өдөр баталж, 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдсөн. Харин жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгох ажлыг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлсэн байна.

Хуулийн зорилт нь автомашин эзэмшигчдийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн юм.

Дэлхийн 165 улс оронд ийм агуулгатай хууль үйлчилж байгаа бөгөөд зам тээврийн ослыг бууруулах, ослын улмаас хохирогчийн эрхийг хамгаалах, хохирлыг бодитой тогтоож, шуурхай барагдуулах зэрэг нийгмийн хамгааллын зорилгоор үйлчилдэг аж.

Манай улсад жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдвал зохих авто тээврийн хэрэгслийн тоо 2020 оны эцсийн байдлаар 900,000 орчим байгаагаас 650,000 нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагджээ. Зам тээврийн осол гаргасан жолоочийн тоо 2020 оны байдлаар 27,983 байгаа бөгөөд ослын тоо сүүлийн есөн жилийн хугацаанд энэ түвшинд байна.

Энэ хууль хэрэгжиж, хохирогчид нөхөн төлбөр олгож эхэлсэн 2012-2020 онд нийт 230.5 тэрбум төгрөгийн даатгалын хураамж төвлөрүүлснээс 231,201 хүнд 121.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагчдын төлсөн хураамжийн орлогоос олгосон байна. Өөрөөр хэлбэл даатгалын компаниуд төвлөрүүлсэн орлогынхоо тал хувийг л нөхөн төлбөрт зориулжээ.

Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлсэн өнгөрсөн цаг хугацаанд тодорхой үр дүнд хүрсэн ч

  • Зам тээврийн осол, зөрчлийн тоо буураагүй;

  • Хариуцлагын даатгалыг хэрэгжүүлэхдээ ашгийн төлөөх арилжааны даатгалын компаниудад зөвшөөрөл өгч ажиллуулсан нь нийтийн эрх ашгийг хамгаалах, нэгдсэн ажил, арга хэмжээг зохион байгуулах боломжгүй болгосон;

  • Жолооч нар хохирлоо бүрэн гүйцэд үнэлүүлж чаддаггүй, нөхөн төлбөр олгох ажил удааширдаг, нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалздаг байдал бий болсон;

  • Хуульд хохирол үнэлэгчийг даатгалын байгууллага өөрөө томилохоор зааснаар хохирлын үнэлгээг багаар тогтоох, эсвэл үнэлгээнд гаднын нөлөөлөл орох боломжийг бүрдүүлсэн зэрэг бэрхшээлтэй асуудал хуримтлагдсан байна.

Иймд жолоочийн даатгалын одоогийн тогтолцоог өөрчилж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээ авах, жолооч нарыг хариуцлагажуулах, соён гэгээрүүлэх, авто жолооны сургалтын системд чанарыг анхаарах, давтан сургалтаар дадлагажуулах ажлыг даатгалтай холбох, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, осол гаргасан жолоочтой тооцох хариуцлагыг нэмэгдүүлэх, осол гаргаагүй жолоочийг урамшуулах шаардлагатай байна гэж үзэж, энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд:

  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд хариуцуулан төрийн оролцоогүйгээр зохион байгуулах;

  • Хохирлыг зөв үнэлдэг, жолоочид чирэгдэл учруулахгүйгээр хохирлыг шуурхай, бүрэн барагдуулдаг тогтолцоо төлөвшүүлэх;

  • Зам тээврийн осолд холбогдсон иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй тохиолдолд тээврийн цагдаагийн албаны оролцоогүйгээр нөхөн төлбөрийг шийдвэрлэх;

  • Жолооч нар осол гаргаад давхар торгуулдаг, жолоодох эрхийн оноогоо хасуулдаг байдлыг засах;

  • Даатгалын санд төвлөрсөн орлогыг осол гаргасан жолооч нарыг соён гэгээрүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын тоог бууруулахад зарцуулах;

  • Тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хариуцлагын даатгалд хамрагдсан боловч түүний гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргавал даатгалын гэрээнд нэр бичигдээгүй гэсэн шалтгаанаар даатгалаас нөхөн төлбөр олгохгүй байгааг өөрчлөх;

  • Заавал өөрийн биеэр даатгалын компанид очихгүйгээр цахимаар даатгалд хамрагдах боломжийг нээж өгөх;

  • Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог, замын хөдөлгөөний дүрмийн заалтыг чандлан мөрддөг, зам тээврийн осол гаргадаггүй жолооч нарын төлөх хураамжийн хэмжээг багасгах;

  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд даатгуулагч буюу жолооч нараас төлөөлөл оруулах зэрэг шинэ зохицуулалтуудыг тусгажээ.

Ингэснээр:

  • Хариуцлагын даатгалд хамруулах, нөхөн төлбөр олгох явцад гарч буй нэмэгдэл зардлуудыг хэмнэж, даатгуулагчдын одоогийн төлж байгаа хураамжийг бууруулах боломж бүрдэх;

  • Санд хуримтлагдсан хөрөнгөнөөс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээ, зам, тээврийн ослыг бууруулахад чиглэсэн сургалт, сурталчилгааг санхүүжүүлэх боломж бий болох;

  • Хууль хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулснаар тээврийн хэрэгслийн бүртгэл хяналт сайжирч, нэгдсэн бодлогоор даатгуулагчдад урьдчилан сэргийлэх, мэдээлэл авах, мэдлэг олгох, сургалт сурталчилгаа хийх боломж бүрдэх;

  • Хариуцлагын механизмын үйлчлэл өндөржиж, жолоочийн даатгалын гол маргаан болж байгаа хохирогчийн хохирол нөхөн олгох ажилд хүний хамаарлыг эрс багасгах;

  • Даатгалын үйл ажиллагаанд даатгуулагчдын өөрсдийн оролцоог нэмэгдүүлснээр тэдний зүгээс тавих хяналт сайжрах зэрэг ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 1 цаг 6 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 1 цаг 9 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 1 цаг 12 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 1 цаг 18 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 1 цаг 19 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 1 цаг 22 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР 1 цаг 25 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 1 цаг 26 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 1 цаг 28 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 1 цаг 30 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 1 цаг 33 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 1 цаг 35 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 1 цаг 36 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 1 цаг 38 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 20 цаг 51 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 20 цаг 54 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 21 цаг 7 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 21 цаг 7 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 21 цаг 8 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 21 цаг 11 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top