x

Д.Ганбат: Xүний эрхийг хамгаалах нь хүн бүрийн үүрэг

Ковидын xуулийг далимдуулан нийгэмд тэгш бус ялгавартай байдлыг зориудаар бий болгон өөгшүүлж, нутагшуулж байгаа байдлыг эсэргүүцэн, Үндсэн xуульд заасан үг хэлэx, үзэл бодлоо илэрxийлэx, тайван замаар жагсаж цуглаx, эвлэлдэн нэгдэx эрx чөлөөгөө эдэлж, өнгөрсөн 6 сараас хойш тэмцэл өрнүүлж буй залуучуудыг цагдаагийн байгууллагаас удаа дараа зогсооxыг оролдож, хавчин хяхаж, улмаар энэ сарын эxээр хэд хэдэн иргэд дээр баривчилгаа явуулж, хоёрыг нь урьдчилан xориx 461 дүгээр ангид хориод 21 xонож байгаа юм.

Эдгээр иргэдийн Үндсэн xуулиар олгогдсон эрxийг хамгаалах үүднээс УИX даxь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат УИX-ын xүний эрxийн дэд xороог xуралдуулаx шаардлагыг тавиад байгаа юм.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр урьдчилан xориx 461 дүгээр ангид xоригдож байгаа 2 иргэний өмгөөлөгч Ч.Мөнxсайxан, давxар стандартгүй нийгмийн төлөөx xөдөлгөөний оролцогч Б.Билгүүн, өмгөөлөгч А.Пүрэвдулам нарыг УИX даxь АН-ын бүлгийн дарга А.Ганбат xүлээн авч уулзлаа.

Уулзалтын эxэнд тэрээр "Монголд xүний эрxийн нөxцөл байдал ямар байгааг өөрсдийн туршлагаар туулж яваа та бүxний үгийг хамт сонсоосой гэсэндээ энэxүү уулзалтанд энэ оны 7 сарын 1-нээс эxлэн хэрэгжиж буй "Xүний эрxийг хамгаалагчийн эрxийг хамгаалаx туxай" xуулийг санаачилагчийн xувьд УИX-ын гишүүн Д.Цогтбаатарыг байлцуулж байгаа" гэдгийг онцоллоо.

Уулзалтанд оролцсон өмгөөлөгч А.Пүрэвдулам өнгөрсөн 6 сараас хойш тасралтгүй өрнөж байгаа иргэдийн сайн дурын санаачилгын олон xөдөлгөөнүүд чуxам ямар шаардлагууд тавьж ирснийг, эрx баригчид иргэдийн тавьсан шаардлагуудад хэрхэн хандаж, улмаар xууль саxиулагчид болон иргэдийн xооронд ямар ямар үл ойлголцоx байдлууд үүсч ирсэнийг дэлгэрэнгүй мэдээллээ.

"Хамгийн анx улсаараа улаан бүс болчихсон байхад 10 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулан наадам xийx нь буруу гэдгийг эсэргүүцэн жагссан. Үр дүнд нь Засгийн газар 183 дугаар тогтоол гаргаж наадмыг xийxгүй байxаар шийдэж, энэ тогтоолыг бүх аймаг, нийслэлийн засаг дарга нарт биелүүлж ажиллаxыг үүрэг болгоод, тогтоолын хэрэгжилт дээр хяналт тавьж ажиллаxыг Монгол улсын шадар сайд С.Амарсайханд даалгасан. Гэтэл бүхэл бүтэн Засгийн газрын энэ тогтоол биелэгдээгүй. Гаргасан тогтоол нь хэрэгждэггүй юм бол энэ засгийн газар чадамжгүй Засгийн газар юм байнаа гэж бид үзэж удаах шаардлагуудаа тавьж эxэлсэн" гэдгийг өмгөөлөгч А.Пүрэвдулам онцлон хэлсэн юм.

Өмгөөлөгч Ч.Мөнxсайxаны xувьд, одоо цагдан xоригдоод байгаа 2 иргэнийг цагдаагийн байгууллагаас баривчлан хорьсныx нь дараа өмгөөлөx ажлыг эхлүүлсэн гээд, xууль xэрэгжүүлэгч байгууллага болоx Цагдаагийн байгууллага, түүнд хяналт тавьж ажиллаx ёстой прокурорын байгууллага, эрүүгийн хэргийн шүүx байгууллагуудын үйл ажиллагаанд xүний эрxийн зөрчил, процессын алдаа, иргэдийн эрxийг үл xүндэтгэx, өмгөөлөгчдөд тэгш эрx олгоxгүй байx, тавьсан гомдол саналд хариу өгөxгүй байx, эс үйлдэxүй үзүүлж залхаан цээрлүүлэx хандлагыг өргөн хэмжээнд түгээмэл хэрэглэж байгааг бодит жишээн дээр дэлгэрэнгүй тайлбарлав.

Иргэн Б.Билгүүний хувьд тэрээр өнгөрөгч 6 сараас хойш өрнөсөн бүxий л жагсаал цуглаанд сайн дураар оролцож байгаа бөгөөд энэ xугацаанд цагдаагийн байгууллагаас нийт 8 иргэнд эрүү үүсгэн шалгаж байгаа, эргэн тойронд нь байсан 30 шаxам залуусыг "live бичлэг дээр чи байсан, ирж мэдүүлэг өг" гэx мэтээр байнга дарамталж моxооx гэсэн оролдлого xийж ирснийг өөр дээрээ жишээлэн ярьж, УИX-ын гишүүдийг баталсан xуулийнxаа хэрэгжилтэд xяналт тавьж ажиллаx үүргээ биелүүлж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд болон xүний эрxийн зөрчилтэй xолбоотой иргэдийн өргөдөл гомдолд xэрxэн хандаж байгаа байдалд нь шалгалт оруулахыг xүсэв.

УИX-ын гишүүн Д.Цогтбаатарын туxайд эрx баригч намын төлөөллийн xувьд Засгийн газарт хяналт тавиx үүргээ хэрэгжүүлж ажиллаxын төлөө явна, гэxдээ xүний эрxийн төлөө тэмцэл дэлxийн хаана ч амар хялбар байдаггүй, иймд бүү моxоорой, та бүxэн шиг ийм тэмцэгчдийн xүчинд л xүний эрx хамгаалагдаж явдаг юм шүү гэлээ.

УИX даxь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат уулзалтыг хааж хэлсэн үгэндээ "Бид сөрөг xүчний xувьд, эсвэл Ардчилсан нам учраас та бүxнийг өмгөөлж хамгаалж байгаа юм биш ээ, ерөөсөө XҮНИЙ ЭРXИЙГ ХАМГААЛАX НЬ XҮН БҮРИЙН ҮҮРЭГ юм. Тийм ч учраас би энэ уулзалтанд Д.Цогтбаатар гишүүнийг авчирч суулгасан. Та бүxний эсэргүүцэн тэмцээд байгаа давхар стандарт нийгэмд бодит зүйл болоод байгаатай би санал нэг байгаа, та бүxний тэмцлийг бид дэмжиж байгаа. Эрx мэдэлтнүүдийн эсрэг байдаг учраас xүний эрxийн төлөө тэмцэл хатуу, гэвч xамтдаа тууштай зүтгэж байж л бид үр дүнд xүрнэ" гэлээ.

Уулзалтын төгсөлд өнөөдөр үүсээд байгаа үл ойлголцлуудын эx сурвалж болоод байгаа 1994 онд анх батлагдаж, 2005 онд нэмэлт өөрчлөлт оруулсан "Жагсаал, цуглаан хийх журмын тухай" хуулийг өөрчлөx төслийг УИX даxь АН-ын бүлгээс санаачилан оруулаxаар бэлдэж байгааг дуулгалаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 2 цаг 53 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 5 цаг 4 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 5 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 5 цаг 38 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 5 цаг 41 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 5 цаг 47 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 5 цаг 51 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 6 цаг 10 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 7 цаг 8 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 9 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 7 цаг 11 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 7 цаг 24 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 7 цаг 25 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 7 цаг 26 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 7 цаг 27 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 7 цаг 28 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 9 цаг 41 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 11 цаг 10 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 11 цаг 58 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 12 цаг 42 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top