Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хурадах хуваарьтай байдаг билээ. Харин УИХ дахь АН-ын бүлэг тодорхой асуудлаар хуралдаагүй бөгөөд уулзалт хийж ойлголцолд хүрсэн байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа мэдээлэл өглөө.
Тэрээр "Өнөөдрийн манай бүлгийн хуралдаанд 11 гишүүн оролцсон. Хурал гэхээсээ илүү ойлголцлын уулзалт болсон. Өнөөдрийн уулзалтаар АН-ын Их хуралд бэлтгэх, бүлгийн байр суурь нэгдмэл байх, сөрөг хүчний үүргийг гүйцэтгэхэд нийгмийг манлайлан оролцох тал дээр нэгдмэл байлаа. Хэн нь Бүлгийн дарга вэ гэдэг асуудал хуулийн хүрээнд яригдана" гэлээ.