x

Л.Оюун-Эрдэнэ: Цар тахалтай тэмцэж байх хооронд МАНАН бүлэглэл дахин амилжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жил хагасын өмнө ЗГХЭГ-ын дарга байхдаа “...МАНАН бүлэглэл үнэхээр бодитой юм байна гэдгийг сүүлийн нэг жилийн хугацаанд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд дэндүү сайн ойлгож авлаа. Би Монгол Улсын хамгийн их мэдээлэлтэй эхний таван хүний нэг байж магадгүй. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ энэ бүлэглэлтэй хэн хэн холбоотой юм бэ гэж боддог байсан. Жилийн дараа энэ бүлэглэлтэй хэн холбоогүй вэ гэж хайх хэмжээнд хүрсэн юм байна” гэж мэдэгдэж байв. 

Л.Оюун-Эрдэнэ тэр үеэс хойш “...МАНАН” гэдэг үг амнаасаа унагаагүй гэхэд болно.

Тэгвэл тэрээр өнгөрсөн долоо хоногт иргэний нийгмийн байгууллагууд, олон нийтийн төлөөллүүдтэй хэд хэдэн уулзалтыг хийжээ. Тэр үеэрээ МАНАН-тай холбоотой нэлээд зүйлийг ярьсан байна.

Л.Оюун-Эрдэнэ “...Ерөнхий сайдын ажлыг аваад есөн сар болж байна. Хүн төрөлхтөнд Дэлхийн II дайнаас хойш учирсан хамгийн хүнд аюул зовлон болох цар тахлын үеийг та бид хамтдаа даван туулж байна. Цар тахлын хүндрэл нь дэлхий даяар эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, гадаад харилцаанд хүчтэй доргилт өгч, хүн төрөлхтний амьдралын хэмнэлийг танигдахын аргагүй өөрчиллөө. 

Энэхүү хүндрэл бэрхшээл Монгол Улсыг ч тойрсонгүй ээ. Бид цар тахлын халдварын ноцтой эрсдэлд орж, экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч, эдийн засаг -5.3 хувь хүртэл агшиж, төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувийг эзэлж, 250 орчим мянган ажлын байр эрсдэлд орсон нь 1992 оны нийгмийн шилжилтийн үетэй тоон утгаар дүйцэж очих хоёр дахь хүнд үе байлаа. Цар тахлын хүндрэлийг хохирол багатай даван туулах цорын ганц гарц нь бүх нийтийг хамарсан вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй зохион байгуулах ажил байлаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн хүн амын 35.8 хувь нь л бүрэн тунд хамрагдаад байна. Харин манай улс энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс бүх нийтийн вакцинжуулалтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт хүн амын 65.6 хувийг бүрэн тунд, 350 гаруй мянган хүнийг дархлаа сэргээх гурав дахь тунд хамруулж, өнөөдрийн байдлаар 2.6 сая тун вакцины нөөц бүрдүүлээд байна.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд цар тахал, эдийн засгийн хүндрэлд бүх анхаарал, хүчээ тавьж ажиллалаа. Харамсалтай нь энэ хооронд МАНАН бүлэглэл дахин амилжээ. Хоосон улстөржилт, эмх замбараагүй байдалд уриалан дуудах явдал газар авч, тэдгээрийг МАНАН бүлэглэлийнхэн зохион байгуулсаар байгаа нь ил тодорхой боллоо. Уг нь ийм асуудалд Монгол төрийн төлөө зүтгэж буй хэн бүхэн цаг заваа барахгүй байх ёстой юм.

Гэвч зүгээр хараад сууж болохгүй нь бололтой. Энэ нь дамаараа өнөөдөр цар тахлын улмаас монголчууд биднийг нөмрөөд байгаа улс орны эдийн засаг, ард нийтийн эрүүл мэндийг хамгаалах ажилд аюул занал учруулах хэмжээний үйл ажиллагаа болж хувирах шинжээ нэгэнт олжээ. Тиймээс миний бие МАНАН бүлэглэлтэй эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлнэ” гэжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.176.64)
    худлаа зална гэж үзүүлэх юмаа зайл зайл
    2021 оны 10 сарын 26 | Хариулах
  • наран (103.229.123.17)
    цар тахалтай огт тэмцэхгүй байж худлаа ярихымаа
    2021 оны 10 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 2 цаг 21 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 4 цаг 32 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 4 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 5 цаг 6 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 5 цаг 10 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 5 цаг 15 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 5 цаг 19 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 5 цаг 38 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 6 цаг 37 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 6 цаг 38 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 6 цаг 39 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 6 цаг 53 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 6 цаг 54 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 6 цаг 54 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 6 цаг 56 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 6 цаг 56 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 9 цаг 9 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 10 цаг 39 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 11 цаг 26 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 12 цаг 11 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top