x

“Богдхан” төмөр зам болон Байгалийн хийн хоолойн төслийн талаар ярилцав

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны 10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг өчигдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс, ОХУ-ын ард түмнийг сайн хөршийн харилцан итгэлцэл, хүндлэл, бат бэх нөхөрлөлийн барилдлага нэгтгэдэг хэмээн онцолсон бол ирэх 100 жилд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн эрчимжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаа талууд илэрхийлэв.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд төмөр замын төв коридорын шинэчлэл, “Богдхан” төмөр зам болон ДЦС-3-ын өргөтгөл шинэчлэлийн төсөл, байгалийн хийн хоолойн төсөл, хилийн боомтуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, дэд бүтцийг сайжруулах зэрэг цогц арга хэмжээ хэрэгжүүлэхээр ярилцлаа.

Түүнчлэн Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол механизм болох Засгийн газар хоорондын комиссын ээлжит 23 дугаар хуралдааныг энэ онд багтаан зохион байгуулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар тохиров.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс улс орны эдийн засгийг уул уурхайн салбарын хэт хамаарлаас ангижруулах, уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх, экспортын чиглэлтэй эдийн засгийн бүтэцтэй болох зорилтыг дэвшүүлсний зэрэгцээ Монгол-Орос-Хятадын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгааг Шадар сайд С.Амарсайхан онцлон тэмдэглэж, ОХУ-ын зүгээс тогтмол дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.

Экспортын чиглэлтэй эдийн засгийн бүтэцтэй болох зорилтыг хэрэгжүүлэхэд бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа, ялангуяа Монгол Улс-Евразийн эдийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр чухал нөлөөтэй учраас хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлыг ойрын хугацаанд дүгнэхээр талууд тогтлоо.

Дашрамд, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 2 цаг 34 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 4 цаг 45 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 4 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 5 цаг 19 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 5 цаг 23 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 5 цаг 28 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 5 цаг 32 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 5 цаг 51 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 6 цаг 50 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 6 цаг 51 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 6 цаг 52 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 7 цаг 6 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 7 цаг 7 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 7 цаг 7 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 7 цаг 9 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 7 цаг 10 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 9 цаг 22 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 10 цаг 52 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 11 цаг 39 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 12 цаг 24 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top