Өнөөдөр УИХ-д шинээр сонгогдсон Ц.Идэрбат, Э.Батшугар нар гишүүний тангарагаа өргөлөө.
УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүнг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран танилцуулсан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрээр "Энэ бол сонгууль биш. Сонгууль нэртэй ард түмний мөнгийг үрж, бухимдуулсан явдал болсон. Энэ хоёр залуу энд сууж байгаа нь үнэхээр ичгэвтэр байна. Би энэ хоёрын оронд байсан бол ичих байсан. Эрх баригчид ардчилалтай болж чадахгүй байна. Энэ дөрвөн жилд надтай хамт суугаад хамаагүй өөр болно гэж бодож байна. Би та нарыг өөр болгоод өгнө" гэсэн юм.