УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөв. УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүнгийн талаар Монгол Улсын сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран танилцуулав.
СЕХ-ны даргын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл, Д.Ганбат нар асуулт асууж, үг хэлсэн юм.
Үүний дараа шинээр сонгогдсон Ц.Идэрбат, Э.Батшугар нар УИХ-ын гишүүний тангаргийг уншиж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурлаа.