x

АН-аас Д.Монголxүү, Э.Одбаяр нарыг батлан даалтад авах хүсэлт хүргүүлжээ

Ардчилсан намаас Д.Монголxүү, Э.Одбаяр нарыг батлан даалтад авах хүсэлтээ Улсын ерөнхий прокурорт хүргүүлжээ.

Монгол Улсын Үндсэн xуульд заасан эрxээ эдэлснийxээ төлөө цагдан хорих 461 дүгээр ангид “таслан сэргийлэгдсэн” иргэн Д.Монголxүү, Э.Одбаяр нарыг Ардчилсан нам (хуульд заасны дагуу төлөөллөөрөө дамжуулан) батлан даалтад авах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байна.

Мөн Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож буй нэр бүхий иргэдийн болон тэднийг суллахыг шаардан өлсгөлөн зарласан иргэдийн асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, намын дарга М.Тулгат, дэд дарга Ц.Оюундарь нар мэдээлэл хийлээ.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Бид хүний эрхийн талаар мэдээлэл хийж байна. Монгол Улсын иргэд Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй байна. Эрхээ эдэлснийхээ төлөөр цагдан хорих 461 дүгээр ангид хоёр иргэн хоригдлоо. Би өөрийн биеэр очиж эргэсэн. Иргэн Э.Одбаярын хувьд өлсгөлөн зарласан. Төрийн ордны хоёр талд иргэн Ц.Чинбат гэх ижил нэртэй хоёр иргэн эсэргүүцлээ илэрхийлж байна. Мөн Сүхбаатарын хөшөөний өмнө УИХ-ын гишүүн асан С.Жавхлан суулт зарлаад тав хонолоо. Тэгэхээр эрх баригчдыг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг шаардаж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж буй эрх баригчдын гарт цагдаа, хууль хүчний байгууллагынхан гээд бүгд байна. Иргэдэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх л бий.

Монгол Улсын иргэн хүний амь нас хамгийн үнэт зүйл. Монголын сүүлийн 30 жилийн түүхэн дэх хамгийн муу Засгийн газрыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийнх гэж хэлнэ. Засгийн газарт бүх боломж нь байна. Гэтэл бид хоёр том хөрштэйгөө ойлголцож чадахгүй сууна. Одоо эндээс гараад Ардчилсан намын удирдлагуудтайгаа хамт эсэргүүцлээ илэрхийлж буй иргэдтэй уулзаж, Улсын ерөнхий прокурорт хүсэлтээ өгнө" гэлээ.

Харин АН-ын дарга М.Тулгат "Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдэлснийхээ төлөө цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг Ардчилсан намын зүгээс батлан даалтад авах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байна. Тэднийг баривчлах явцад цагдаагийн алба хаагчдын зүгээс гаргасан хүний эрхийн зөрчлүүд, хууль бус үйлдлийг шалган тогтоож, хууль зөрчсөн буруу жишгийг дахин давтахгүй байхыг прокурорын байгууллагаас шаардаж байна. Иргэн Э.Одбаярын хувьд цагдан хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаад 10 гаруй хонож байхад эрх баригчид огт тоохгүй байна. Түүнийг бичлэг тараасан гэх үндэслэлээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гомдол гаргасан юм билээ. Иргэн Д.Монголхүүг хууль сахиулагчтай зүй бусаар харьцсан гэх үндэслэлээр хорьсон байна лээ. Үндсэн хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх ёстой. Ингэж болохгүй байх. Эдгээр залуус тайван замаар үг хэлэх эрхээ эдэлсэн. Онц ноцтой гэмт хэрэгтэн бол биш" гэв. 

Ардчилсан намын зүгээс

  • Монгол Улсын Үндсэн xуульд заасан эрxээ эдэлснийxээ төлөө цагдан хорих 461 дүгээр ангид “таслан сэргийлэгдсэн” иргэн Д.Монголxүү, Э.Одбаяр нарыг Ардчилсан нам (хуульд заасны дагуу төлөөллөөрөө дамжуулан) батлан даалтад авах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргүүллээ.
  • ргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг баривчлах явцад цагдаагийн албан хаагчдын зүгээс гаргасан хүний эрхийн зөрчлүүд, хууль бус үйлдлүүдийг шалган тогтоож, цаашид хэрэг шалгах үйл ажиллагаанд хууль зөрчсөн буруу жишгийг дахин давтахгүй байх талаар онцгой анхаарч ажиллахыг прокурорын байгууллагаас шаардаж байгаагаа илэрхийллээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 2 цаг 17 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 4 цаг 28 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 4 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 5 цаг 2 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 5 цаг 6 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 5 цаг 11 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 5 цаг 15 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 5 цаг 34 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 6 цаг 33 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 6 цаг 34 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 6 цаг 35 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 6 цаг 49 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 6 цаг 50 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 6 цаг 50 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 6 цаг 52 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 6 цаг 52 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 9 цаг 5 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 10 цаг 35 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 11 цаг 22 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 12 цаг 7 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top