x

СЕХ Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцов

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүн албан ёсоор гарч, Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг парламентын гишүүнээр сонгогдсоныг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдлээ. 

Ийнхүү УИХ 76 гишүүнтэй болж бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах боломжтой болов.

Хэнтий аймгийн Засаг даргын албан тушаалаас Их хурлын гишүүнээр сонгогдсон Ц.Идэрбат ажлын гараагаа МАН-ын хорооны улс төрийн ажилтанаар эхлүүлж байжээ. Харин аавынхаа нэрээр олонд танигдсан Э.Батшугар энэ удаагийн парламентын хамгийн залуу гишүүнээр тодорч байна. Тэрбээр 1987 онд төрсөн аж. 

Хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос нөхөн сонгуулийн дүнг өнөөдөр УИХ болон Ерөнхийлөгчид хүргүүлж буй. Улмаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар шинэ гишүүдийг тангарах өргүүлэх ажээ.

Шинээр парламентад сонгогдсон гишүүдийн намтар болон хөрөнгө орлогын мэдүүлгийн танилцуулж байна. 

ЭНХБАЯРЫН БАТШУГАР

1987 Улаанбаатар хотод төрсөн

Төгссөн сургууль, мэргэжил: 

  • 1994 онд орос 14-р сургуульд элсэн орсон,
  • 2000 онд АНУ-ын Калифорниа мужийн ахлах сургуульд шилжин суралцсан,
  • 2004-2008 онд АНУ-ын Бэнтлигийн их сургуулийг санхүү, эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн

Ажилласан байдал: 

  • 2008 онд Америкийн “Жи Пи Морган” /JP Morgan/ хөрөнгө оруулалтын банкинд банкир,
  • 2012-2016 онд Монголбанкны дэд ерөнхийлөгч, 
  • 2016-2021 онд хувийн бизнес 

Сонгуульт ажил: 

  • Монгол Ардын Намын бага хурлын гишүүн болон Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн

ЦАГААНХҮҮГИЙН ИДЭРБАТ

1981 онд Хэнтий аймагт төрсөн

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1989–1998 онд Хэнтий аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол,
  • 1999-2003 онд Гадаад хэлний дээд сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр төгсөж, дээд боловсрол, бакалаврын зэрэг,
  • 2006-2007 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академид суралцаж, төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.

Ажилласан байдал: 

  • 2003–2008 онд аймгийн МАН-ын хорооны улс төрийн ажилтан,
  • 2008–2012 онд Хэрлэн сумын Засаг даргын орлогч,
  • 2012-2016 онд аймгийн МАН-ын хорооны дэд дарга,
  • 2016-2020 Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч,
  • 2008 оноос хойш Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгч, тэргүүлэгч 
  • 2020 Хэнтий аймгийн Засаг дарга

Сонгуульт ажил:

  • МАН-ын бага  хурлын  гишүүн,
  • Аймгийн МАН-ын хорооны  тэргүүлэгч,
  • Хэрлэн  сумын  МАН-ын   хорооны  даргын  сонгуульт ажилтай.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 6 цаг 28 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 8 цаг 39 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 8 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 9 цаг 12 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 9 цаг 16 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 9 цаг 22 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 9 цаг 25 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 9 цаг 45 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 10 цаг 43 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 44 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 10 цаг 46 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 10 цаг 59 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 11 цаг 0 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 11 цаг 1 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 11 цаг 2 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 11 цаг 3 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 13 цаг 16 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 14 цаг 45 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 15 цаг 33 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 16 цаг 17 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top