x

У.Хүрэлсүх: Монголын нийгэмд "шударга ёс" цэнгэг ус, цэвэр агаар мэт үгүйлэгдэж байна

Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэллээ. 

Тэрээр "Эрх чөлөө, шударга ёс, үнэт зүйлийнхээ төлөө манай ард түмэн цаг ямагт тэмцэж, хамгаалж ирсэн түүхтэй. Нийгэмд цэнгэг ус, цэвэр агаар мэт үгүйлэгдэж буй зүйл бол шударга ёс юм.

Хүний хувь заяаг шийдэж, үнэн зөвийг тогтоодог хуульчид өөрсдөө хуулиа зөрчиж, ёс зүйгүй авирлаж, олон нийтийн дунд биеэ зөв авч явахгүй байгаа байдал нь иргэдийн бухимдлыг төрүүлж, хариуцлага тооцохыг биднээс хатуу шаардаж байна.

Нийгэмд шударга ёсыг тогтоох эрхэм үүрэгтэй шүүгч, прокурор, хууль сахиулагчид та бүхэн хууль дээдлэх ёсыг эрхэмлэн дээдэлж, хуульчдын ёс зүйг чанд сахиж байж нийгэмд шударга ёс тогтоох тухай асуудал яригдана. Хуулийн байгууллагын бүхий л үйл ажиллагааны үндсэн зарчим нь Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөний хязгаарыг давж болохгүй. Хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх нь хуулийн байгууллагын гол үүрэг байдаг. Миний бие нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно гэж ард түмэндээ хандаж хэлснийг та бүхэн мэдэж байгаа.

Хэчнээн сайн хууль гаргасан ч эрх мэдэлтний нөхцөл шаардлагад нийцүүлж эхэлбээс өнгөндөө хуулийн засаглал мэт боловч ачир дээрээ хүн засагладаг хэвээрээ байгаатай утга нэг юм.

Шударга ёсны манаанд 519 шүүгч, 564 прокурор, 15 мянга гаруй хууль сахиулах алба хаагчид ажиллаж байна. Өөрийн болон танил талынхаа ашиг сонирхлыг улс үндэстнийхээ эрх ашгаас дээгүүр тавьж, өчүүхэн хувийн эрх ашгийн үүднээс өргөсөн тангаргаасаа няцаж, хууль ёсыг уландаа гишгэхээс эмээдэггүй, ёс зүй, сахилга хариуцлагагүй, хувийн сонирхолдоо автсан этгээдүүд өнөөдөр ч хуулийн байгууллагад ажилласаар байгаа нь нууц биш. Үүнд л ард түмэн бухимдаж байгаа. Нийт хууль шүүхийн байгууллагын нэр хүндийг гутаан харлуулж буйд харамсаж байна.

Энэ нь цаашид хуульчийн ёс зүйн асуудалд онцгойлон анхаарах шаардлагатай болсныг харуулж байна.

Хуульчийн ёс зүй, сахилга хариуцлагыг эрс дээшлүүлэх шаардлагатай боллоо. Хуульч бэлтгэдэг шат шатны боловсролын тогтолцоонд онцгой анхаарч, хуульч болохоор зорьж буй хүнд хууль эрх зүйн мэдлэг олгохын зэрэгцээ шударга ёс, ёс зүй, хүний мөс чанар хэмээх үнэт зүйлийг сэтгэл зүрхэнд нь ягштал суулгах явдал чухал" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (59.153.115.136)
    шүүх цагдөа шударга ажилдаг бол хүүк одоо шоронд байх ёстой
    2021 оны 10 сарын 16 | Хариулах
  • muu goshnogo hudlaa yarij, hulgai hiihee bolichihood iim yum yariasai. Uuruu bol turuus tursun terbumtanii neg shuu dee (64.119.16.150)
    hahaha
    2021 оны 10 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 5 цаг 55 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 8 цаг 6 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 8 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 8 цаг 40 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 8 цаг 43 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 8 цаг 49 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 8 цаг 53 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 9 цаг 12 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 10 цаг 10 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 12 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 10 цаг 13 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 10 цаг 26 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 10 цаг 27 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 10 цаг 28 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 10 цаг 29 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 10 цаг 30 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 12 цаг 43 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 14 цаг 12 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 15 цаг 0 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 15 цаг 45 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top