x

Х.Баттулгын дэргэд Ц.Туваанаас өөр хүн харагдахгүй байна

Удахгүй АН-ын их хурлыг хуралдуулж, нам дотор үүсээд байгаа талцал хуваагдлыг нэг мөр дуусгахаар амласан намын удирдлагууд бэлтгэл ажилдаа оров бололтой. Бэлтгэл ажлын нэг хэсэг нь өчигдөр УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-ын гишүүнээс таван жилийн хугацаагаар хасах сахилгын шийтгэл оногдуулж, гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарын АН-ын бүлгээс хөөсөн явдал байлаа. Хөөх ч гэж дээ, угаасаа хуулийн хувьд боломжгүй шийдвэр гаргаж, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг бүлэгт авснаа залруулсан хэрэг. Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-ын бүлэгт яг таван сар болоод гарч байгаа юм байна. Одоо УИХ дахь АН-ын бүлэг 10 гишүүнтэй үлдлээ.

Өмнөх УИХ-уудын үед АН, МАН-ын бүлэг нийлээд "62 бүдүүн бүлэг" гэх мэтийг байгуулж болдог байсан ч УИХ-ын тухай хуульд "УИХ дахь намын бүлгүүдийг зөвхөн сонгуулийн үр дүнгээр байгуулах" тухай өөрчлөлт оруулснаар нэг намын бүлгээс гарч нөгөө намын бүлэгт ордог барьдаг явдал үгүй болсон билээ. Тэгсэн хэрнээ тухайн намаас сонгогдсон гишүүн намаасаа гараад шинэ нам байгуулчихвал намын бүлгээс нь хасчихдаг. Өмнөх УИХын үед Ж.Батзандан, Л.Болд нар АН-аас гарч ШИНЭ /Шударга иргэдийн нэгдсэн эвсэл/ намыг байгуулснаар АН УИХ-д бүлэггүй болж байлаа.

Тиймээс хуулийн хувьд бол угаасаа МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон С.Ганбаатар, бие дааж сонгогдсон Н.Алтанхуяг нарыг АН-ын бүлэгт байх, АН-ын бүлгийн шийдвэрт оролцох эрхгүй гэж шийдсэнд гайхах зүйл байхгүй. Хоёрдугаарт сүүлд болсон үйл явдлын дараа (Д.Ганбат, С.Одонтуяа нарыг бүлгийн даргаас огцруулах гэсэн) Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг АН-ын бүлгийн шийдвэрт оролцох эрхгүй гэсэнд ч эмзэглээд байх шалтгаан байхгүй. Тэдний төлөвлөснөөр Ц.Туваан УИХ дахь намын бүлгийн дарга болсон бол АН УИХ дахь сөрөг хүчний байр сууриа алдаж, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөх, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын "алчуур" болоод МАН-д очих байлаа.  

Тиймээс ямар ч байсан намын их хурал болохоос өмнө амжиж, хуулийн хувьд ядахдаа "Женко"-гоосоо тусгаарлах гэсэнд гайхаад байх зүйл алга. Ямарч байсан парламент дахь намын бүлгийн хувьд "Женко" Х.Баттулгын эрхшээлээс гарч чадлаа гэсэн үг. Өмнө нь УИХ дахь АН-ын бүлгийн 11 гишүүний гурваас бусад /Б.Пүрэвдорж, С.Эрдэнэ, С.Одонтуяа/ нь "Женко"-гийн хүн гэж харагддаг байсан бол өнөөдөр тооны харьцаа нөгөө талд гарсан бололтой. Ерөнхийлөгч асан өөрөө МАН-ын даргын зөвлөхийн албан тушаалыг шохоорхоогүй бол ийм зүйл болохгүй ч байсан байж мэднэ. АН ядарлаа ядарлаа гээд МАН-ын даргын зөвлөхийн халаасны нам болж болохгүй биз дээ. Х.Баттулгын халаасанд байх, Л.Оюун-Эрдэнийн зөвлөхийн халаасанд байх хоёрт ихээ том ялгаа бий.

Харин Ц.Тувааны хувьд ХАА-н дэд сайд байхаасаа л Х.Баттулгын ивээл дор малын вакцинаар баяжсан болохоор холдъё гэхнээ холдох газаргүй байгаа биз. Жаахан сарвалзах гэвэл нөгөөх нь хүзүүн дэх олсноос нь нэг дугтарчихад номхроод ирнэ.

Харин Н.Алтанхуягийн хувьд "Х.Баттулга л гэсэн үг" гэж хэлэгдэж байгаа ч албан ёсоор АН-ын гишүүн бус учраас /УИХ-ын 2020 оны сонгуульд бие дааж нэр дэвшсэнийх нь дараа С.Эрдэнэ намын гишүүнээс хассан/ тоглоомонд шууд оролцох боломжгүй гэсэн үг. Нэг иймэрхүү нөхцөл байдал дунд АН-ын Их хурал хуралдаж, даргынхаа асуудлыг шийдэхээр болоод байна. Хамгийн гол нь намын тамга С.Эрдэнийн нэр дээр байгаа. Энэ тамгыг хэнд шилжүүлэхийг АН биш, МАН өөрийн шүүхээр шийдэх болчихоод байгаа нь л эмзэглэл төрүүлж байна даа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 5 цаг 51 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 8 цаг 2 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 8 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 8 цаг 35 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 8 цаг 39 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 8 цаг 45 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 8 цаг 48 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 9 цаг 8 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 10 цаг 6 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 7 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 10 цаг 8 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 10 цаг 22 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 10 цаг 23 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 10 цаг 24 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 10 цаг 25 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 10 цаг 26 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 12 цаг 39 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 14 цаг 8 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 14 цаг 56 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 15 цаг 40 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top