x

Б.Жавхлан: Засгийн газрын нийт өр 8.4 тэрбум ам.доллар байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийг танилцууллаа. Тэрээр "Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны 21 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг эргэн төлөх хугацаа 15 жил. Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил, хөнгөлөлтийн түвшин 27.9 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсан хураамж 0.25 хувь, зээлийн хэлэлцээр нь заавал соёрхон батлах гэрээ юм" гэдгийг онцлов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Засгийн газрын гадаад өрийн асуудлыг тодруулга авав.

Тэрээр "Гадаад өр гэдэг бол үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Засгийн газрын өрийн хязгаар нь хуульд заасан хэмжээнд байна уу аль эсвэл түүнээс давсан уу. 2021 онд хэдэн долларын гадаад өрийг төлсөн бэ. 2022 онд хүлээгдэж буй гадаад өрийн төлбөр хэд байгаа вэ. Үүнийг төлж чадах уу" гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан "Сүүлийн нэг жилийн хугацаанд олон талт хамтын ажиллагаатай түнш байгууллагуудаас нийтдээ 998 мянган ам.долларын ерөнхий хэлэлцээрийн гэрээ хийсэн. Ашиглалт зарцуулалт өөр. Ирэх 3-4 жилийн хугацаанд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг зарцуулах зээлийн хэлэлцээрийн ерөнхий гэрээ гэсэн үг. Засгийн газрын өр нийтдээ 8.4 тэрбум ам.доллар. Сүүлд долоодугаар сард хийсэн төсвийн тодотголоор ДНБ-д эзлэх Засгийн газрын өрийн дээд хязгаар энэ жил 70, ирэх жил 65, түүний дараа жил 60 хувь гэж буураад явах ёстой. Одоо гуравдугаар улирлын байдлаар ДНБ-д эзлэх Засгийн газрын гадаад өрийн хэмжээ 61.8 хувьтай байна.

Энэ оны ДНБ-ий эцсийн тоо гарахаар ирэх оны нэгдүгээр улирлын байдлаар жилийн эцсийн дүн гардаг. Тэр үед дээд хязгаартаа буюу 70 хувьдаа барихаар төлөвлөж байна. Ирэх он 65 хувь хүртэл шат дараатай бууруулна. Хоёр төслийн хүрээнд нийтдээ 2 тэрбум ам.долларын өрийн зохицуулалт хийсэн. Тодруулбал өнгөрсөн онд 200 сая ам.доллар, энэ жил 190 сая орчим ам.долларыг төсөв дээрээс шууд төлж барагдуулсан. Төсөв дээр даах хэмжээгээр төлөөд явна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 6 цаг 25 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 8 цаг 36 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 8 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 9 цаг 10 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 9 цаг 14 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 9 цаг 19 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 9 цаг 23 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 9 цаг 42 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 10 цаг 40 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 42 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 10 цаг 43 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 10 цаг 56 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 10 цаг 57 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 10 цаг 58 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 10 цаг 59 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 11 цаг 0 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 13 цаг 13 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 14 цаг 43 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 15 цаг 30 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 16 цаг 15 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top