УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд зохион байгуулсан. Гэвч зарим хэсгийн хороонд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул нэмэлт санал хураалт явуулах юм.
Нэмэлт санал хураалтыг хоёр тойргийн 131 хэсэгт Аравдугаар сарын 16-ны бямба гаригт 07:00-22:00 цагт зохион байгуулна.
УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтад Сонгинохайрхан дүүргийн 7-19, 21, 23, 25, 27-31, 38-40, 42, 43 дугаар хорооны сонгогчид саналаа өгнө. Санал авах байрын байршлыг танилцуулж байна.