x

ЗГ: Нүүрсний экспортыг сайжруулах ажлын хэсэг байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Тэрээр "Эхний ээлжид БНХАУ манайхаас худалдаад авсан нүүрсийг гаргаж өгөх нь шударга. Бид гадаад худалдааг харилцан хүндэтгэх хэрэгтэй. Үүнтэй холбоотой энэ жилийн экспортын төлөвлөгөөнд томоохон цохилт ирнэ. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойрын чиглэл дэх 407 км автозамын тээврийг зогсоох асуудал яригдсан. Нэгдүгээрт, Чойрт их хэмжээний нүүрс овоорсон тул дахиж нүүрс татан авах талбайгүй болсон. Хоёрдугаарт, орон нутгийн замын асуудал бий. Тухайн нутгийн малчин, иргэдийн амьдрах орчин маш хүнд болсон байна.

Боомтын захиргаа боломжоороо ажиллаж байна. Энэ бол цар тахалтай холбоотойгоор шинээр байгуулагдсан цоо шинэ институт. Хилийн байгууллагуудын уялдаа холбоог хангах чиглэлээр хичээн ажиллаж байгаа. Нүүрсний экспорт таг зогсоогүй. Гашуунсухайтад байгаа бөмбөлөг зохион байгуулалт бол БНХАУ-аас тавьсан шаардлага.

Өчигдөр Ерөнхий сайд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчяньтай цахим уулзалт хийсэн. Үүгээр нүүрсний экспортыг сайжруулах чиглэлээр хэлэлцсэн. Хоёр улсын Ерөнхий сайдын хэмжээнд ярилцсан гэхээр ач холбогдол нь ойлгогдож байгаа байх.

Тэгвэл үүнтэй уялдуулж, ажлын хэсгийг Сангийн сайдаар ахлуулж байгуулах шийдвэр Засгийн газрын хуралдаанаар гарлаа.

Одоо цугларч, хураагдаад байгаа нь ерөөс нэгэнт урд хөршид худалдаад, мөнгөө авчихсан нүүрс. Гагцхүү хилээр гаргаж өгч л чадахгүй байгаа. Энэ маш санаа зовоож байгаа асуудал. Тэгэхээр юун түрүүнд энэ хураагдсан нүүрсийг гаргаж дуусгахыг эрмэлзэж байна. Энэ ажлын хүрээнд чингэлэг тээврийн терминалыг бий болгосон. Энэ нь хоёр улс харилцан тохирч байж явдаг ажил тул нөгөө талынхаа байр суурь, шийдвэрийг хүлээж байгаа тал бий. Шуудхан хэлэхэд, бид экспортын төлөвлөгөөндөө томоохон цохилт авах нь тодорхой болсон.

Мөн хилийн солбилцлын цэгийн асуудлыг шийдвэрлэсэн байгаа. Нарийн царигийг оруулж ирнэ. Бид өргөн царигаа хилтэй тулгаад ачаагаа шилжүүлээд явна гэдгээ олон жилийн өмнө тохиролцчихсон. Ирэх оны долдугаар сард төмөр замын бүтээн байгуулалт дуусна. Монголын талд ачиж шилжүүлэх терминал байгуулагдана” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 11 цаг 4 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 11 цаг 5 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 11 цаг 9 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 11 цаг 12 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 11 цаг 14 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 11 цаг 17 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 11 цаг 20 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 11 цаг 23 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 14 цаг 15 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 14 цаг 42 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 14 цаг 46 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 14 цаг 49 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 14 цаг 52 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 14 цаг 53 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 14 цаг 54 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 14 цаг 55 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 14 цаг 57 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 14 цаг 58 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 14 цаг 59 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 15 цаг 0 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ...
Top