x

Х.Баттулгын цүнх баригч Ө.Шижирийн хоёр дахь Л.Оюун-Эрдэнэ болох мөрөөдөл

Хэнтий, Согнинохайрханы нөхөн сонгуулийн санал хураалт болоод хоёр хоног өнгөрөв. Энэ удаагийн нөхөн сонгуулийн ирц урьд өмнө байгаагүйгээр унаж, Хэнтийд дөнгөж 34 хувь, Сонгинохайрханд 38 хувь хүрсэн байна.

Ирэх бямба гаригт болох дахин санал хураалтанд ирцийн босго тавихгүй тул тойрог тус бүрт 12-16 хувийн ирц хангахад л сонгууль хүчин төгөлдөр болно гэсэн үг. Хэдий ирц бага ч “100 чавганц уралдахад нэг нь түрүүлдэг” ёсоор эрх баригч нам бусдаасаа хол тасархай яваа тул бямбад болох санал хураалтад огтхон ч санаа зовохгүй нь тодорхой. Сонгинохайрханд гэхэд хоёрт орсон Э.Бат-Үүл нь Н.Батшугараасаа тав дахин бага саналтай гээд харахаар гүйцэх боломжгүй юм шиг харагдаж байгаа.

Гэвч боломжгүй юм гэж байдаггүй. Боломжгүйг ч гэсэн боломж болгож чадах нь улс төр биш гэж үү? Ядаж л ирэх бямба гаригт болох дахин санал хураалтын ирцийг өмнөхөөс нь бууруулахгүй байх бодлого барихад АН-д дахиад нэг боломж гарч ирнэ. Тэр хүртэл эрх баригч намын энэ удаагийн сонгуулиар хийсэн булхай луйвар болгоныг иргэд, сонгогчдын өмнө ил гаргаж тавиад СЕХ, цагдаагийн байгууллагыг тойроод жагсахад иргэдийн итгэл үнэмшил сэргээд ирнэ. Хэдий болтол гутлынхаа улыг шагайж суух юм. Ялахын тулд биш юм гэхэд ялагдлынхаа хувь хэмжээг бууруулахын тулд улс төрийн нам санал хураалтын сүүлийн мөч хүртэл ажиллах ёстой. Тэгж байж иргэд сонгогчид төдийгүй намынхаа гишүүдийн итгэлийг бага багаар нэмэгдүүлж чадна. Одоохондоо сонгууль дуусчихаагүй байна...

Атал сонгуулийн маргааш өглөө ЕТГ-ын даргаар жил гаруйхан ажилласан Ө.Шижир гэх залуу өөрийнхоо нүүр номоор АН-ын баахан “доош” хийснийг өчигдөр бараг л амтай болгон цуурч, гартай болгон сэвэв. Түүнийг өнгөрсөн оны хоёрдугаар сард ЕТГ-ын даргаар томилогдоход манай хэвлэл мэдээллийнхэн “Х.Баттулгыг Зам тээврийн сайдаар ажиллаж байхад ажлын албанд нь байсан юм гэнэ лээ” гэдгээс өөр ямар ч архив гаргаж тавьж чадаагүй. АН-д бол бүр ч тооцоонд байхгүй нөхөр. Тэгсэн атлаа “Манай АН-ынхан...” гэж ирээд бүхэл бүтэн 30 жилээр ухарч ярьсаныг үзвэл яавч өөрийнх нь амнаас гарах үг биш. Олон сар хадгалсан эзнийхээ үгийг яаруу сандруу дамжуулсан бололтой.     

АН-ын тухай түүний “Үеэ өнгөрөөсөн ах нарын сонгуульд өрсөлдөж жүжиглэдэг дээд, дунд, доод түвшний клуб, бизнесийн бүлэглэл, хэвлэл мэдээллийн байгууллагатай ашиг сонирхлоо нэгтгэсэн авилгын сүлжээ, мафийн тогтолцоо болсон” /ядаж байхад бичиг үсгийн боловсрол багатай, эрээчсэн олон үгийг нь эвлүүлж цуглуулж байж ийм л утга санааг бөөгнүүлэв/ гэх мэтээр бичсэн нь ноён Х.Баттулгын сүүлийн 10 жилд Монгол улс төр, АН-ын дотор, гадна амжуулсан ажлыг яг таг дүрсэлсэн байдаг. Хулгайч хамгийн түрүүнд “Хулгайчийг бариарай” гэж хашгирдаг.

Могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэдэг. АН арав тасарлаа ч Ө.Шижир шиг хүүхдээр замаа заалгах нам биш. Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нь биш юм гэхэд тэдний арын арын эгнээнийхэн /Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, Б.Пүрэвдорж/ гарч ирээд, мөс, цас хагалаад арав гаруй жил явчихсан. Дор бүрнээ 4-5 сонгууль туулаад, хал ч үзээд, халуун чулуу долоочихсон нөхөд. Хэн хэн нь хүлээсэн үүрэг, бодсон бодлоготой улстөрчид болцгоосон. Араас нь олон залуучууд босч ирнэ. Ахиад 10 хоноход их юм өөрчлөгдөнө өө.

Тэгсэн чинь наяад оны нэг пацаан сонгуулийн маргааш өглөө гэнэт хаалганы гаднаас нь өшиглөөд “АН гэж юу юм?” гэж хашгирдаг гэнэ ээ. МАН 1990 оноос хойш Г.Очирбат, Б.Даш-Ёндон, Н.Энхбаяр, С.Баяр, Сү.Батболд, М.Энхболд, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ зэрэг 1920-1980-аад онд төрсөн дарга нарын нүүрийг үзэж байхад АН мөнөөх л Э.Бат-Үүл, З.Энхболд, С.Эрдэнэ нарыг толгой дээрээ залсаар өлгийндөө өтөлж байна... гэнэ. Өнөөдөр эрх барьж байгаа МАН-ын удирдлагууд бүгд 1980 оны төлөөлөл байна. Дунд шатны удирдлагууд нь 1990 оноос хойш төрсөн залуучууд байна... гэх. 

Ардын намын нялх Сэнгүмүүд төрд гарч ирээд ард түмэн юу хожсон юм. Хулгайлсан, хүчин хийсэн, архи уусан, авгай хүүхэн, амраг хайруудаа албан тушаалаар эхлүүлсэн нь багадаа юу? Амьдралдаа нэг ч сургууль дүүргэж үзээгүй хулхи дипломтой Л.Оюун-Эрдэнэ, аавынхаа авилгын мөнгөөр гадаадад сурсан төсвийн хулгайчдын хүүхдүүдтэй барьцаж АН-д эзэн суух уу? Хол хэвтэнэ. Хэний мөнгөөр хэний өмнөөс хуцдаг "гөлөг" вэ?!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 5 цаг 30 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 7 цаг 41 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 7 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 8 цаг 14 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 8 цаг 18 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 8 цаг 24 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 8 цаг 27 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 8 цаг 47 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 9 цаг 45 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 9 цаг 46 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 9 цаг 48 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 10 цаг 1 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 10 цаг 2 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 10 цаг 3 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 10 цаг 4 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 10 цаг 5 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 12 цаг 18 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 13 цаг 47 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 14 цаг 35 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 15 цаг 19 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top