x

АН-ын бүлэг мөнгөний бодлогын талаар мэдээлэл сонсов

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ талаар танилцуулга хийлээ.

Тэрээр, өмнөх онд 5.6 хувиар агшаад байсан эдийн засаг энэ оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувиар өссөн. Инфляцийн төвшин 8.9 хувьтай байгааг дуулгав.

Мэдээлэлтэй холбоотой гишүүд дараахь байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Та бүхэн эдийн засгийн маш өөдрөг төсөөлөлтэй байх шиг. Хүндрэл бидний өмнө байгаа шүү. Хүндрэл банкинд удахгүй нөлөөлж эхэлнэ. Үүнд бэлэн үү. Хэд хэдэн банкинд Бүрэн эрхт төлөөлөгч ажиллаж байгаа, ажлын явц ямар байна. Гадаад өр төлөлт ямар байдалтай байгаа, энэ жил хэдийг төлөх вэ. Гадаад валютын нөөц маш эрчтэй буурсан ч таатай нөхцөл нь нүүрсний үнэ байна. Энэ үнийн өсөлтийг ашиглах шаардлагатай" гэв.

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Би лав эдийн засгийн сэргэлт олж харахгүй байна. Инфляцид ч эргэлзэж байна. Энэ бодитой тооцоолол мөн үү. Долларын ханшийн өсөлт, экспорт, импортын гацаа зэргээс харахад та бүхний танилцуулга үнэмшилгүй санагдлаа. Цаашид ам.долларын ханшийг хэд байхаар тооцож байна вэ. Манай банкуудын зээлийн хүү дэлхийн 200 гаруй улсад өндөрт ордог. Ийм өндөр хүүтэй банкууд үнэт цаас худалдаж аваад эрсдэлгүй яваад байх юм уу" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өнгөрсөн жил инфляцийг 6 гэж тооцож байсан ч одоо 8.9 хувь байна. 10 их наядын хөтөлбөрийн хэрэгжилт хэр байна. Ирэх жилээс банкууд нээлтэй хувьцаат болно. Үүний бэлтгэл ажил хэр байгаа талаар тодруулав.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Өмнө нь Монголбанк инфляцийг маш сайн “онилж” ажилладаг байсан. Б.Лхагвасүрэн таны үед инфляцид хэр анхаарч ажиллаж байна. Цаасан мөнгө хэвлэдэг зөвлөл тань энэ жил хэдэн удаа хуралдаж, ямар шийдвэр гаргасан бэ. Цаасан мөнгө хэвлэхэд хэн хяналт тавьж ажилладаг вэ. Экспорт дэмжих асуудалд Монголбанк жаахан санаачилга гаргаж ажиллах хэрэгтэй. Валютын орлого олох жижиг компанийг ч болов дэмжмээр байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Бейсен "10 их наяд жижиг компани, үйлдвэрлэгчдэд хүрэхгүй байна. Өргөн хэрэглээний бараа 2-3 дахин өслөө. Инфляц нэмэгдээд байхад Монголбанк арга хэрэгслээ ашиглах уу. Засгийн газартай хамтарч ажиллаж байна уу. Малчдаас зөвхөн түүхий эд бэлдэж авах биш, боловсруулах үйлдвэр барих чиглэлд дэмжих хэрэгтэй" гэлээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Бодлогын хүү тогтвортой буурч байгаа нь зөв. Он гараад нэг хэсэг бизнес зогсонги байдалд ордог. Тэр үед нь дахин нэг функт буулгавал бүр сайн. Банкны үнэт цаас буцаад өссөн нь 10 их наяд төгрөгийн хөтөлбөр “бай”-гаа оноогүйг илтгэж байна. Жижиг аж ахуйн нэгжүүд авч чадахгүй байна. Албан тушаалтнууд өөрийн компаниар дамжуулж аваад шууд хадгаламж болгосон. Тэдэнд зарцуулах шаарлага алга. Энэ хөтөлбөрийг зогсоо гэж байгаа юм биш, оновчтой хүртээмжтой болгох хэрэгтэй. Ажлын байр хадгалах гээд зээл өгөхөөр буцаад банкинд ороод ирлээ. Тэгэхээр цаашид хөрөнгө оруулалтын зээл болгож өөрчилбөл зүгээр. Ипотекийн зээлийн санхүүжилтыг Засгийн газраас олгоно гэж байгааг би дэмжихгүй. Засгийн газар өгч эхэлбэл авлигын сүлжээ болно. Танайх өгдөг хэвээрээ байвал дэмжинэ. Иргэд хил нээвэл гадагшаа явахын хүслэн болсон энэ үед хил нээгдмэгц ханш унана. Үүнийг эртнээс тооцохгүй бол асуудал үүснэ шүү" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 6 цаг 23 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 8 цаг 34 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 8 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 9 цаг 7 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 9 цаг 11 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 9 цаг 17 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 9 цаг 20 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 9 цаг 40 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 10 цаг 38 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 39 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 10 цаг 41 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 10 цаг 54 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 10 цаг 55 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 10 цаг 56 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 10 цаг 57 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 10 цаг 58 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 13 цаг 11 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 14 цаг 40 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 15 цаг 28 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 16 цаг 12 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top