УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн ирц 36.61 хувьтай үргэлжилж байна.
Өнөөдөр болж буй УИХ-ын нөхөн сонгуулийн саналын хуудсыг 100 хувь гараар тоолж, хяналтын тооллогыг явуулна. Нөхөн сонгуулийг ажиглахаар нам, эвсэл, нэр дэвшигч, иргэний нийгмийн төлөөлөл 1271 ажиглагч бүртгүүлэн үнэмлэхээ авчээ.
Энэ удаагийн сонгуулийн 18 дугаар тойрогт 89, 28 дугаар тойрогт 59 хэсгийн хороо, аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн нийт 152 байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллага ажиллаж байна.
Сонгуулийн үеэр Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар, хамгааллын дэглэм баримтлах талаар Улсын онцгой комисс болон холбогдох эрх бүхий байгууллагуудын шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтийг хангахаар эрүүл мэнд, онцгой байдлын ажилтан, алба хаагч зэрэг нийт төрийн 2500 гаруй албан хаагч ажиллаж байна.