Сонгуулийн Ерөнхий хорооноос УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн ирцийн мэдээллийн 21:00 цагийн байдлаар хүргэлээ.
Санал хураалт өглөө 07:00 цагаас эхэлсэн бөгөөд хоёр тойргийн ирц муу байгааг онцлов.
Хэнтий аймгийн тухайд хэд хэдэн суманд цас орсноос болж жижиг машинтай хүмүүс хэсгийн хороонд хүрч чадахгүй нөхцөл үүссэн байна. Мөн намрын хадлан, ургац хураалтын ажил давхацсантай холбоотой сонгуулийн ирц муу байна гэж Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээллээ.
21:00 цагийн байдлаар Хэнтий аймгийн ирц 32.08 хувьтай, Сонгинохайрхан дүүргийн ирц 36.61 хувьтай байна.
Энэ удаагийн нөхөн сонгуулийн зардал 2.2 тэрбум төгрөг байгаа бөгөөд ирц 50 хувьд хүрэхгүй бол дахин санал хураалт болох юм.
Тойргоороо ирц хүрэхгүй бол тухайн хэсгийн хороодод долоо хоногийн дотор дахин санал хураалтыг явуулна.