x

Нөхөн сонгуулийн ирц 23.2 хувьтай үргэлжилж байна

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн ирцийн талаар мэдээлэл өглөө. 

СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “16:00 цагийн байдлаар УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 20.8 хувь нь буюу 10,641 иргэн саналаа өгөөд байна.

Харин УИХ-ын 18 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс 26,508 нь буюу 23.2 хувь нь сонгуулийн санал хураалтад оролцоод байна.

Нөхөн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цаг хүртэл үргэлжлэх тул тухайн тойргийн сонгогчдыг хугацаандаа багтаж, саналаа өгөхийг уриалж байна.

Энэ удаагийн нөхөн сонгуулиар сонгогчдын сонгох эрхийг эдлүүлэхийн тулд УИХ-аас 2.2 тэрбум төгрөгийн зардал баталж өгсөн бөгөөд аймаг, нийслэл, сум дүүрэг, хэсгийн 148 сонгуулийн хороодод төрийн 2,500 орчим албан хаагч иргэдийн саналыг өгүүлэхээр ажиллаж байна.

Тиймээс иргэд, сонгогчид 22:00 цагаас өмнө сонгуулийн үйл ажиллагаанд оролцож, төрд өөрсдийн төлөөлөх хүнийг сонгохыг дахин уриалъя.

Хэрэв санал хураалт 50 хувьд хүрэхгүй бол нэмэлт санал хураалт явуулах тул хүмүүсийн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөний зардал гарна гэдгийг иргэд анхаарч үзнэ гэж найдаж байна” гэлээ.

СЕХ-ны Хууль эрх зүйн газрын дарга Д.Бат-Эрдэнэ “СЕХ-нд одоогоор нам, эвсэл болон сонгуульд оролцож байгаа төлөөллүүдээс албан бичгээр ямар нэг санал, гомдол ирүүлээгүй байна.

Харин сонгуулийн санал авах байруудын дотоод зохион байгуулалттай холбоотой гомдлыг утсаар авч СЕХ шууд шийдвэрлэж байгаа.

Тухайлбал, хэсгийн хороод дээр ажиллаж байгаа мэдээллийн технологийн даамал нь санал тоолох төхөөрөмжтэй хэт ойрхон байрлаж байна гэсэн тохиолдлуудад бид тухай бүрд нь холбогдох арга хэмжээг авч байна.

Мөн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой хэрэг, зөрчил, маргаантай асуудлыг шийдвэрлэхээр цагдаагийн байгууллагаас тусгай ажлын хэсэг гаргасан бөгөөд шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайн хоёр тойргийн сонгогчдыг саналаа өгөхийг уриалж байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойргийн хувьд 18-44 насны 72,000 гаруй сонгогч байгаа нь тус тойргийн нийт сонгогчдын 63 хувийг эзэлдэг. Гэвч ердөө 15.5 хувь нь саналаа өгчээ. Энэ нь маш багад тооцогдох үзүүлэлт.

Тиймээс залуус сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсэж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 4 цаг 55 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 7 цаг 6 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 7 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 7 цаг 39 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 7 цаг 43 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 7 цаг 49 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 7 цаг 52 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 8 цаг 12 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 9 цаг 10 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 9 цаг 11 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 9 цаг 13 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 9 цаг 26 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 9 цаг 27 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 9 цаг 28 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 9 цаг 29 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 9 цаг 30 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 11 цаг 43 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 13 цаг 12 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 14 цаг 0 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 14 цаг 44 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top