x

Сэтгэл зүйч Б.Жавзан: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өөрийгөө дөвийлгөх бие хүний зан төлөвийн эмгэг ажиглагддаг

Оксфордын их сургуулийн шинжлэх ухааны магистр, сэтгэл зүйч Б.Жавзантай ярилцлаа.

-Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын чуулга уулзалтад оролцоод ирсэн талаараа ярилцлага өгөхдөө 2018 онд нас барсан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга агсан Кофи Анантай уулзлаа гэж нийгэмд шуугиан тарилаа. Үүнийг та сэтгэл зүйч хүний хувьд юу гэж харж байна вэ?

-Тухайн үед ерөнхийлөгч У.Хүрэлсүх балмагдсан учраас тархинд нь тухайн мэдээлэл орж ирээгүй байж болно. Гэхдээ хувь хүн бол өөр хэрэг. Хувь хүн сандарч мэгдээд буруу мэдээлэл дамжуулсан байж болно. Харин төрийн тэргүүн буюу ерөнхийлөгч хүн залууст, нийгэмдээ тодорхой хэмжээгээр үлгэр дуурайлал үзүүлж өөрийнхөө үйлдлийг дандаа цэгнэж, хянаж эмх цэгцтэй ярьж санаагаа тодорхой илэрхийлэх учиртай. НҮБ-ын хуралд өөрийн байр сууриа илэрхийлж үг хэлчихээд ирсэн хүн ийм том алдаа хийнэ гэдэг зөвхөн Монголд шуугиад өнгөрөх асуудал биш, гадны улс орнууд ч уучилж болохгүй үйл явдал шүү дээ. Жишээлбэл, Японд бол улс төрийн шийдвэр гаргах албан тушаалтнууд олон улсын хэмжээнд хүртэлх алдаа гаргасан бол огцордог. Энэ нь албан тушаалаа өгч байгаа хэрэг биш, харин ард иргэдээсээ ичиж байгаагаа илэрхийлсэн огт өөр асуудал болно шүү дээ.

-Улс орнууд төрийн тэргүүн болон шийдвэр гаргах түвшний улстөрчдийнхөө сэтгэл зүйг хэрхэн шинжилж, томилдог юм бэ?

-Орчин үед шинжилж, тестлэх гэхээсээ илүү тухайн хүний нийгэмд оруулж байгаа хувь нэмэр, нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа үйл ажиллагаа, эх орноо гэх сэтгэл хэр хэмжээнд байгааг хардаг болсон.

Үүнийг “Heart intelligence” буюу зүрх сэтгэлийн оюун ухаан гэж нэрлэдэг. Тодруулбал, хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл дээр нь тулгуурлаад тухайн бүлэг хүмүүс буюу нам, эвслүүд ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлдэг. Ер нь бол зүрх сэтгэлийн оюун ухаан сайтай маш олон удирдагчид байдаг шүү дээ. ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, Шинэ Зеландын залуу ерөнхий сайд Жасинда Ардерн зэрэг бүсгүйчүүдээс эхлээд нийгэмд зүрх сэтгэлээ өгч чаддаг хүмүүсийг ард иргэд сонгодог болсон. Зөвхөн улс төр ч гэлтгүй зүрх сэтгэлийн оюун ухаан сайтай хүнийг байгууллагын томоохон удирдлага, Ерөнхийлөгчөөр сонгож байгаа нь их ажиглагдаж байна. Тэгэхээр оюун ухаан, сэтгэл зүй, сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаа байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж томилдог.

-Иргэд цахим хуудсаар одоогийн ерөнхийлөгчийг их сүржин хүн гэж нэлээд шүүмжилжээ?

-Иргэд У.Хүрэлсүх ерөнхийлөгчийг анх ерөнхий сайд байхаас нь эхлээд л их сүржигнүүр гэж ярьдаг байсан шүү дээ. Ажлыг үнэхээр хийнэ гэж сүржигнэчихээд яг таг хийчихдэг бол өөрийгөө үнэлүүлэх байсан байх л даа. Хэрэв сүржигнэсэн сүржигнэлийнхээ цаанаас хэлсэн үйлдлүүдээ алхам болгож хэрэгжүүлж чадаагүй бол олон нийтийн дунд өөрийн нэр хүндээ алдах шалтгаан болно. Одоо бол тийм сүржигнэсэн, бусдын анхаарлыг хэтэрхий захиргаадсан байдлаар өөртөө татдаг хүмүүсийг байгууллагууд өөрсдийн нүүр царай болгож сонгохгүй байгааг хүмүүс анзаарч байгаа байх.

Хуучны лидер гэдэг ойлголт одоо өөрчлөгдсөн. Хуучин бол их харизмтай, хүн загнаж, захиргаадсан удирдлагууд байсан бол одоо харьцангуй бусдыг ойлгодог зөөлхөн хүмүүс хаа газруудад удирдлага хийдэг болсон. Үүний тод жишээ бол нийгмийн сайн сайхны төлөө идэвхтэй ажилладаг фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг байна шүү дээ. Ер нь ерөнхийлөгчийн байр байдлаас тухайн ард түмэн, соёл харагдаж байдаг. Манай улсын зарим төрийн албан тушаалтнуудын сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаа байдал нь их ширүүн дориун, загнасан захиргаадсан харагддаг. Энэ нь өөрсдийгөө аятайхан биш муухай харагдуулдаг үндсэн шалтгаан юм л даа.

-Ер нь улс гүрний төрийн тэргүүний сэтгэл зүй ямар байх ёстой юм бэ?

-Ямар ч зан төлөвийн онцлогтой хүн улстөрч байж болно. Хамгийн гол нь өөрийнхөө сэтгэл зүйн зан төлөвийг зөв олоод харчихсан, буруу зан төлөвийн эмгэгтэй болчихвий гэж эмээдэг, бусдыг ойлгож, сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлдэг байх нь зүйтэй. Орчин үед дэлхий нийтээрээ л удирдагч нараас “Emotional intelligence” буюу сэтгэл хөдлөлийн оюун ухаан өндөртэй байхыг шаарддаг болчихсон. Хэт их харизмтай, загнадаг захиргааддаг хүн хэрэггүй болчихсон үе. Түүнчлэн удирдагч, ерөнхийлөгч нар буяны ажил маш их хийдэг. Хэлсэн ярьсан зүйлээ яг таг хийж гүйцэтгэдэг шинж чанартай байх ёстой болсон үе шүү дээ. Түүнээс биш ямар ч хувийн онцлогтой хүн ерөнхийлөгч болж болно, тийм ийм гэж хайрцаглах боломжгүй. Хүн болгон дахин давтагдашгүй өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Хамгийн гол нь ерөнхийлөгчийн гаргаж байгаа үйлдэл, хэлж байгаа үгээр нь улс орныг дүгнэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэн ч алдаа гаргадаг. Гэхдээ хэвлэл мэдээллийн өмнө ярихдаа тодорхой хэмжээгээр өөрийгөө цэгнэдэг, хэрэв өөрөө ярьж чадахгүй бол хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулаад мэдээллээ хүргэж болно. Дипломат харилцаанд орж байгаа хүн буруу үг яриа сонгож хэрэглэж болохгүй шүү дээ. Дипломатчийн болоод, ерөнхийлөгчийн ёс зүй гэсэн дүрмүүдээ тодорхой хэмжээнд мэддэг байх ёстой.

-Дэлхийн томоохон улсуудын ерөнхийлөгчид сэтгэл зүйдээ хэрхэн анхаардаг бол?

-Олон улсын ерөнхийлөгчдийн цаад албанд ерөнхийлөгчид зөвлөгөө тусламж үзүүлдэг сэтгэл зүйч нар ажиллаж байгаа. Маш их бичиг баримт судлах, олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх хэрэгтэй энэ их ачааллын дунд стресс, депресст орох үе гарна. Үүний цаана дандаа тусалж дэмждэг баг хамт олон бий.

-Та сэтгэл зүйч хүний зүгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сэтгэл зүй ямар байна гэж дүгнэж байна вэ?

-Нэгдүгээрт стресс, бухимдалтай байна. Иргэдээс ирж байгаа шүүмжлэлээс болоод тодорхой хэмжээний хямралтай байгаа. Хүний нэрийг андуурч хэлж байгаа нь магадгүй тэр хүн стресст ороод тархинаасаа хэрэгтэй мэдээллээ татаж гаргаж чадахгүй байгаа байх. Стресстсэн тохиолдолд мартах санах, балмагдах зүйлүүд их болдог. Харин ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд “Narсissistic persolality disorder” буюу өөрийгөө дөвийлгөх бие хүний зан төлөвийн эмгэгүүд илэрч байна.

-Ямар шалтгааны улмаас “Nar­cissistic persolality disorder” буюу өөрийгөө дөвийлгөх бие хүний зан төлөвийн эмгэг илэрдэг юм бэ?

-Өөрийгөө дөвийлгөх бие хүний зөн төлөв үүсээд байгаагийн гол учир шалтгаан нь тойрон хүрээлэгчид нь өөрийг нь хэтэрхий их хүндэтгэх, хаан шиг шүтдэг, нэг үгээр “нүдийг нь боогоод” байгаа юм л даа. Бодит байдлыг өөрт харуулдаггүй ийм тохиолдолд Narcissistic зан төлөвийн эмгэг улам хүндэрч өөрийгөө бүх зүйлийн нэгдүгээрт байна, бүгд өөрийнх нь зөв гэж бодох, бусад хүмүүсийн ярьж байгааг үгүйсгэдэг, буруутгадаг зан төлөвийн шинж рүү шилжиж орно. Гэхдээ энэ нь ганцхан энэ хүний буруу биш, харин тойрон хүрээлэгчид нь ажил албан тушаал авахын тулд дольгонох гэх мэт үйлдлүүдтэй уялдаа холбоотой. Тодорхой хэмжээнд алдаа хийж байна гэдэг нь сэтгэцийн үйл ажиллагаа алдагдаж байна л гэсэн үг. Тийм учраас улс төрд гарсан болон томоохон байгууллага удирдаж байгаа хүмүүс өөрсдийнхөө сэтгэцийн эрүүл мэндэд анхаардаг байх хэрэгтэй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18 Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 2025-04-18 Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 2025-04-18 Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 2025-04-18 Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 2025-04-18 Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 2025-04-18 Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 2025-04-18 Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 2025-04-18 И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 2025-04-18 Ард түмэн “юмаа" мэддэггүй 2025-04-18 Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top