УИХ-ын нөхөн сонгууль 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт болж байна.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт, МАН-аас Э.Батшугар, АН-аас Э.Бат-Үүл, ИЗНН-аас Ш.Гантулга, ХҮН-аас Б.Найдлаа, Үнэн ба зөв намаас А.Отгонбаатар нарын 10 хүн өрсөлдөж буй юм.
Тэгвэл Аравдугаар сарын 7-ны өдөр буюу маргааш нэр дэвшигч Э.Батшугар, Э.Бат-Үүл, Ш.Гантулга, Б.Найдлаа зэрэг бүх 10 нэр дэвшигчдийн дунд “Clubhouse” платформ дээр цахим мэтгэлцээн болно.