x

МАН-ын залуучуудын зөрүү тавилан

Олон жилийн түүхт, мөнхөд эрх баригч МАН хүчтэй, системтэй, мөнгөтэй, мундаг. Цөөнх байх тавилантай АН-ынхны дэргэд тэд залуу үеээ бэлтгэж, гаргаж ирж чаддаг. АН-ын залуучууд эхнээсээ өлгийдөө өтлөж байгаа бол МАН-д ид шижигнэсэн үе, үеийн залуучууд хангалттай байна. Магадгүй хойч үе 16, 18 настнуудаа тэд аль хэдийнэ бэлтгэж эхэлсэн гэдэгт эргэлзэх зүйлгүй. Бүр дарга нарын уриа дуудлага, ах нарын заавраар 100, 60, 50 жилийн өмнөх шиг амиа өгөхөд ч бэлэн үе, үеийн залуучууд жагсаад гараад ирнэ гэдэгт эргэлзэх зүйлгүй.

Тэд намаа дагавал ам тостоно гэдэгтээ эргэлздэггүй, МАН-ыг дагаж байж ажилтай, албан тушаалтай байна гэдэгтээ итгэдэг.

Гэхдээ уучлаарай МАН-д бас нэг шинэ өөр үе иржээ. Тэнд дугаар хорооноос ажлаа эхэлсэн залуу гэрэлт ирээдүйгээ мөрөөдөн суухад энд Обуна, Обуха, Номика сайдын суудалд тухалж, тэрбум тэрбумаар нь шоу хийж байгаа. Тэнд хэн нэгэн явган нүцгэн сурталчилгаа хийж гүйж байхад энд Оюукагийн ах хэдэн тэрбумаар шоу тархи угааж байгаа. Энд залуучуудын байгууллагад аранзал залуу насаа зольж дэрвэж яваа нэгэн хэзээ тэргүүн бүү хэл тэргүүлэгч болж чадахгүй бол тэнд Учрал, Баттүшиг тэргүүтэн тэрбумтны хүүхдүүд цойлж яваа. 

Худлаа гэвэл Сонгинохайрханаа хар. Ж. Сандагсүрэн, Н.Алтаншагай, С.Мөнхчулуун гээд өчнөөн жил тойргоо тойглосон залуучууд өнөөдөр “их хаан”-ы хүү Э.Батшугарын сурталчилгааг хийгээд явж байгаа. Цаашдаа ч Сонгинохайрханы, Баянзүрхийн хэн нэгэн намдаа хэчнээн зүтгэлээ ч өв залгамжлагч, хун тайж, тохирооны ноёд хатад та нарын дээр буй гэдгийг нэгэн цагийн “дайсан”-ы хүүгээ та нарын дээр “залсан” яг өнөөдрийн жишээнээс харж болно. Та нар намынхаа төлөө зүтгэсэн үнэн, гэхдээ та нарт бялууны хэлтэрхий, үлдэгдэл л хуваарилагдана гэдгийг харж байгаа биз дээ.  С.Мөнхчулуун л гэхэд хотын даргад ганцаараа нэр дэвшүүлж, нам нь дэмжихгүй болохоор бие дааж, нөхөн сонгуулийн өмнө хөөрхөн хөөрхөн мессеж хаяж байсан ч өнөөдөр хааны хүүгийн сурталчилгаанд шогшиж байхыг бодоход хувь “тавилан”-тайгаа эвлэрсэн хэрэг биз, бусад нь ч эвлэрээ биз. Магадгүй дээд заяатнууд шиг сайд, тойрог эс ч агентлаг, дүүрэг олдох байлгүй дээ.

Гэхдээ өнөөдөр ч гэсэн нам минь гээд гүйж байгаа хорооны, хэсгийн дарга хүнсний талон, нүүрсний квот, сонгуулиар олдох “ухуулагчийн мөнгө”-ноос өөр итгэл хүндлэл, үзэл баримтлал, үнэт зүйл, намын залгамж халаа, нэгдэл байхгүй гэдгийг үүгээр харуулаад байна даа.

Жич:

Иргэдийн хувьд бүр найдаад байх ч зүйл үгүй, хүүхдийн мөнгө, хүнсний талон, хөнгөлөлттэй нүүрс, хашааны өнцөгт тараах мөнгөөр л та бүхнийг саналаа худалддаг гэж нэгэнт баталгаатай итгэсэн хүмүүс ялалтынхаа тоо, хувийг гаргачихсан сууж байгаа.  

Эцэст нь сонгинохайрханчууд та нарыг энхрий хайрт нам чинь нэгэн эцэг, хүү хоёрын “тоглоом” болгож “зольж” байгааг зөвшөөрч байгаа бол ирээдүйд таныг юу хүлээж байгааг таамаглах зүйл үгүй биз ээ.  Мэдээж та үнэхээр өөрийн үзэл бодлоороо өөрсдийнхөө төлөөлөл болж чадна гэж үзэж байгаа нам, нэр дэвшигчээ сонгож байгаа бол өөр хэрэг л дээ.   

А.Алтантуяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 4 цаг 16 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 6 цаг 27 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 6 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 7 цаг 1 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 7 цаг 4 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 7 цаг 10 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 7 цаг 13 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 7 цаг 33 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 8 цаг 31 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 32 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 8 цаг 34 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 8 цаг 47 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 8 цаг 48 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 8 цаг 49 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 8 цаг 50 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 8 цаг 51 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 11 цаг 4 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 12 цаг 33 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 13 цаг 21 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 14 цаг 5 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top