x

Сонгууль болж байгаа юм уу даа, С.Зоригийн хэргийг яриад унах чинь?!

Саяхан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдааны шийдвэр танилцуулах үеэрээ “С.Зоригийн хэрэг мөрдөн байцаалтад буцсан учир Тагнуулын ерөнхий газарт шинээр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Цагдаагийн ерөнхий газраас хүмүүс орж ажиллаж байгаа” гэж мэдэгдсэн. Ардын намын Хууль зүйн сайд гэнэт С.Зоригийн хэргийг сөхөөд унасан нь огтоос гайхах юм биш. Сонгууль болгоноор Зоригийн хэргийг гаргаж ирж, Ардчилсан намын нэрийг унагах, баалах, бурууг энэ нам руу тохох гэсэн явуулгыг МАН сүүлийн 23 жил хийж хэрэгжүүлж ирсэн. Сонгинохайрхан дүүрэгт болж буй УИХ-ын нөхөн сонгуулийн энэ өдрүүдэд эрх баригч Ардын нам С.Зоригийн хэргийг сөхдөгөөрөө сөхөж, улс төрийн ээлжит шоугаа хийж эхэллээ.

Х.Нямбаатарын “С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор хэд хэдэн хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа. Тухайлбал, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн болон С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээс тусгаарласан захиалагчтай холбогдох хэрэг” хэмээн сүржин мэдэгдэл хийсэн нь улс төрийн ээлжит шоу, энэ бол шинэ ч юм биш, юу ч биш. Ажлын хэсэг шинээр байгуулагдлаа гээд яг юу хийх юм, ямар гаргалгаа байгаа юм. Уг хэргийг Монголын шүүх, прокурор, цагдаа, тагнуул хууль хүчнийхэн бүгд оролцоод бүхэл бүтэн гурван шатны шүүхээр урт удаан хугацаанд илрүүлж, эцэслэн тогтоосон. 2017 онд гурван шатны шүүхийн эцсийн шийдвэрээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт тус бүрд нь 20 жилийн ял оногдуулсан.

Харин эдгээр ялтнуудыг ял эдэлж байх явцдаа эрүүдэн шүүлтэд орсон, үндсэндээ тэдэнд эрүү шүүлт тулгаж гаднаас нөлөөлсөн гэх үндэслэлээр өмгөөлөгч, хууль эрх ашгийн хамгаалагчдаас гомдол гаргаж, уг гомдлын дагуу эрүү үүсгэн шалгахад эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон. Мөн “Шинээр илэрсэн нөхцөл байдал” гээчид үндэслэн Улсын дээд шүүхээс гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Хууль зүйн сайд байхдаа дээрх ялтнуудын өмнөөс уучлалт гуйж, амьдралдаа анх удаагаа уучлалт гуйж үзэж байна хэмээн тонголзож гүйсэн. Түүний хүчинд С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэх гэмт этгээдүүд суллагдаж өнөө “шинэ нөхцөл байдал” гэгч нь үүссэн. Гэвч өнөөдөр Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын хийсэн хэрэг хүчинтэй байгаа. Тэдэнд эрүүл шүүлт хэрэглэсэн гэдэг нь тогтоогдсон болохоос тэднийг С.Зоригийг алаагүй байна гэх шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байгаа нь үнэн.

Сүүлийн үед уг хэрэгтэй холбоотой нэг яриа нийгэмд ихээхэн газар авах болсон. Тэр нь юу вэ гэхээр “Зориг маргааш нь Ерөнхий сайдад нэр дэвших байсан. Тиймээс түүний нүүрийг хүн харахын аргагүй болтол нь зодож гэмтээх, хавдааж, халцалж хөх алаг болгох даалгаврыг одоогийн МАН буюу тухайн үеийн Ху намын нөлөө бүхий этгээд өгч явуулсан” гэх яриа. Ийм даалгавар авсан бага залуу нөхдүүд очоод айсандаа хутгалаад алчихсан гэж яригдаад байгаа. Хэрвээ С.Зоригийн хэргийн үнэн мөнийг тогтоовол одоогийн МАН буюу хуучны МАХН-д нэр хүндэд нь айхавтар сөргөөр нөлөөлж, ард түмний дунд үнэн нүүр царай нь илрэн, Ардын намын түүхэнд хэзээ ч арилшгүй хар толбо болж үлдэх ийм л аюул байгаа юм. Тиймийн учир уг хэргийг илрүүлэхгүйн төлөөх бүхий л арга чаргыг хэрэглэж, энэ олон жилд Монголын ард түмнийг хууран мэхэлж ирсэн үнэн төрх нь танигдаж, тэд хуулийн хатуу гэсгээл амсах болохоор эрх баригч намын нэр бүхий нөхдүүд үхэн хатан зүтгэцгээж байгаа. Уг хэрэг илрээд, бүр батлагдаад, гурван шатны шүүхээр эцэслэн тогтоогдчихсон байхад хүртэл яаж ийгээд, ямар нэгэн завсар зай гаргаад буцаад мөрдөн байцаалтад шилжүүлнэ гэдэг нь цаанаа асар их айдас хүйдэс агуулж байгаагийн илрэл мөн.

Ингэж намынх нь хувь заяатай, өөрсдийнх нь амь нас, албан тушаалтай холбоотой учир Ардын намын нэр бүхий улстөрчид, Зоригийг амиа алдах үед ч одоо мөн ялгаагүй улс төрд өндөр алба хашиж байгаа нөхдүүд уг хэргийг АН-д болоод тус намын нэр бүхий улстөрчдөд ямар нэгэн байдлаар тохох гэж үздэг нь сонгууль бүхнээр харагддаг. Үүний бүрэн зураглалыг монголчууд бүтэн 23 жилийн туршид хангалттай үзлээ. Юмны учир начир мэддэг хүмүүс одоо уг хэргийн үнэн мөнийг ойлгож эхэлсэн. Х.Нямбаатарыг “Шинээр ажлын хэсэг байгуулсан” гэж мэдэгдэнгүүт “Өө, Ардын намынхны Зоригийн хэргийн сонгуулийн ээлжит шоу эхэллээ” гэцгээсэн. Уг шоуны өрнөл Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуультай холбоотой гэдэг нь Нямбаатарын мэдэгдлийн дараа, өнгөрөгч амралтын өдөр “Цензургүй яриа” нэвтрүүлгээр С.Зоригийн амийг хөнөөсөн алуурчдын нэг гэгдэх Т.Чимгээгийн ярианаас маш тодорхой харагдсан. Т.Чимгээ “Бат-Үүлийг энэ хэргийн захиалагч, бид нарт мөнгө өгсөн гэж Амгаланбаатар ярьсан” хэмээн хэлсэн. Тэгээд зогсохгүй “Содномдаржаа бид хоёрыг Амгаланбаатарын мэдүүлснээр Зоригийг алсан гээд нотлоод байгаа. Гэтэл яагаад Амгаланбаатарын хэлснээр Бат-Үүлийг захиалагч гэдгийг нотлохгүй байгаа юм” гэх утга бүхий зүйлийг ярина лээ. Үндсэндээ энэ хэргийн дундаас захиалагч гэх Бат-Үүлийг сугалаад авчихлаа гэж яриад буй нь цаанаа улс төрийн зорилготой гэдгийг харуулсан.

Энэ бүх үйл явц ард түмний дургүйг хүргэлээ. Цахим ертөнцөд бүгд улс төрийн шоугаа зогсоо гэж бичиж байна.

“Т.Чимгээ юу гэж уйлан донгодсон ч тэр С.Зоригийг алсан онц ноцтой гэмт хэрэгтэн мөнөөс мөн” гэж олон нийт бичиж байна. “Зоригийн хэргийг ашиглаж шоудаж улс төрийн зорилгодоо нийцүүлж байгаа хэн гуай ч сайхан харагдахаасаа өнгөрчээ. Харин ч бүр муухай харагдаж мууг бодогдуулдаг болж.

Уран бүтээлч хүний харах өнцөг, мэдрэмж гэж яахын аргагүй ертөнцийн торгон үнэн байдаг юм байна. 23 жилийн өмнө нэрт зураач Ц.Байдын зурсан ам зураг өдгөө 23 жил өнгөрчихөөд байхад улам адилхан болоод байгаа нь үйлийн үр үү, үнэний гэрч үү. 23 жил шоудлаа, хорилоо, шүүлээ, хэлмэгдүүлэн доромжиллоо. Одоо болохоор хэлмэгдүүлжээ гэж хэнгэнэтэл уйлуулаад дахиад хэдэн жил шоудах нь. Эл хэрэг сонгууль болгоноор сохор хөзөр болдог явдал үүгээр дуусч байна” гэж Р.Эмүжин бичсэн байна лээ.

Ардын намын нэр бүхий нөхөд энэхүү ээлжит жүжгээ одоо боль оо. Ард түмэн нэг хэсэгтээ итгэж байсан бол одоо та бүхний зохион найруулсан жүжигт итгэхээ больж, улам бүр үзэн ядаж, зэвүүцэн хорсох болсон байна. С.Зоригийн хэргийг хэрхэн илрүүлснээ Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр дүгээр хэлтсийн хяналтын прокурор н.Батжаргал маш тодорхой ярьсан байдаг. Мөн “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг нотлогдсон. Шүүх удаан хугацаагаар хуралдаж шийдвэрээ гаргалаа” гэж Улсын ерөнхий прокурор тухайн үедээ Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдэгдэж байсан. Шүүх, прокурор хууль хүчнийхний эцэслэн тогтоосон хэрэгт ард түмэн итгэж байна. “Ардын нам сүүлийн хэдэн жил төр барихдаа Зоригийн хэргийг буцаалаа. Хэрвээ Ардчилсан нам төр барьж байсан бол энэ хэрэг аль хэдийнэ үнэн мөнөөрөө илрэх байсан. Алуурчдыг шоронд хатааж, шонд өлгөж байгаад илрүүлэх байсан” гэж олон нийт бухимдаж байна. Тэгэхээр Ардын намын “шалгарсан” арга одоо нэгэнт улиг болжээ. “Сонгууль болж байгаа юм уу даа, С.Зоригийн хэргийг яриад уначих чинь” гэж захын хүн тохуутай нь аргагүй хэлдэг болсон байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 5 цаг 5 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 7 цаг 16 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 7 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 7 цаг 50 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 7 цаг 53 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 7 цаг 59 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 8 цаг 3 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 8 цаг 22 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 9 цаг 20 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 9 цаг 21 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 9 цаг 23 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 9 цаг 36 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 9 цаг 37 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 9 цаг 38 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 9 цаг 39 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 9 цаг 40 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 11 цаг 53 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 13 цаг 22 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 14 цаг 10 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 14 цаг 54 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top