x

Л.Оюун-Эрдэнэ: Хэн хэн хаана байгааг харж авлаа

Ерөнхий сайдаар томилогдоод есөн сарын нүүр үзэж буй Л.Оюун-Эрдэнийг огцруулах “яриа” дөрөв дэх сараас нь эхлээд гарсан. Энэ нь зунжин, намаржин ямар ч идэвхжилгүй ч нээлттэй хэвээр байв. Харин сүүлийн хоёр долоо хоногийн туршид сүрхий идэвхжив.

Хоёр долоо хоногийн өмнө болсон Соёлын яам, ХХМТГ-ын хамтран зохион байгуулсан "Digital nation", тэр үйл явдалтай давхацсан шатахууны хомсдол хоёртой холбоотойгоор Ерөнхий сайд, Засгийн газрын сайд нарыг ёстой нэг гөвсөн.

Гэхдээ эдгээр үйл явдлуудад гурван талаас Ерөнхий сайдыг огцруулахаар “ажилласан” гэх мэдэээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэд улс төрийн дайснууд бий. Хүн, хүчин бүр нь эсэргүүцэн дайсагнах өөр өөрийн шалтаг шалтгаантай.

Сөрөг хүчин АН бол Ерөнхий сайд, МАН-ын даргыг эсэргүүцэх жам ёсны эрхтэй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мөн л Л.Оюун-Эрдэнэтэй дайсагналцах улс төрийн тодорхой шалтгаануудтай. УИХ-ын дарга М.Энхболдыг бол ярилтгүй. Хэзээ ч эвлэрэхээргүй ан цавтай үлдсэн гэж олон нийт ч, улс төрийн хүрээнийхэн ч хардаг. Сүүлийн хэд хоногт өрнөсөн улс төрийн халуурлын үеэр хуучин фракцынхаа УИХ-ын гишүүд голдуу нөхдүүдтэй ойр ойрхон уулзалдаж, нэлээд хөдөлгөөнтэй өнжсөн гэдэг яриа “хоёр ордон”-оор яригдсаар байна. Хоёр ордон гэж Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордныг хэлж байгаа хэрэг. Ер нь бол ийм том талууд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулахад хамтарсан гэсэн яриа хөөрөө хаа сайгүй байна. Гэвч одоогоор бүтэлтэй үр дүнд хүрч чадсангүй.

Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр дайралтад тэгтлээ тэвдэж сандарсангүй өнгөрөв бололтой. Тэрээр өнгөрсөн баасан гаригт АН-аас зохион байгуулсан жагсаалын талаар “...Сөрөг хүчин төр засагтаа шүүмжлэлтэй хандах ёстой. Ардчилсан нийгэмтэй Монгол Улсад олонх нь засгийн эрхийг барьж, цөөнхдөө хүндэтгэлтэй хандах ёстой. Үндсэн хуулийн дагуу иргэд тайвнаар жагсаал цуглаан зохион байгуулах, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Иргэдийн жагсаж цуглах эрхэд хүндэтгэлтэй хандаж, тавьж буй шаардлагыг нь шүүмжлэл бус зөвлөгөө гэж хүлээн авч, ажилдаа тусгах ёстой гэдгийг Засгийн газрын өмнөх хуралдааны үеэр анхааруулсан. Миний хувьд ковид болон вакцинжуулалтыг улстөржүүлэхгүй байгаасай гэж хүсч байна. Өмнө нь бодлогогүй улстөржилтөөс болж вакцин тасалдсан асуудал үүсэж байсан. Энэ асуудал дээр л бид нэгдмэл байр суурьтай байх ёстой юм. Бусад зүйлд бид туйлын хүндэтгэлтэй хандаж байгаа. Жагсаал зохион байгуулж байгаа хүмүүс бол халдвар хамгааллын дэглэм сахиулж, тайван жагсаал зохион байгуулахад л хариуцлагатай хандах нь зүйтэй” гэв. Эндээс дээрх дүгнэлтийг хийж болох юм.

Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үйл явдлуудын талаар “...Хэн хэн хаана байгааг харж авлаа...” гэсэн тухай “хоёр ордон”-ы хавиар өрөө өрөө дамжин яригдаж байна. Энэ яг юу гэсэн үг болох нь ойлгомж муутай л юм. Гэхдээ тэрээр намын даргаар томилогдож байх үедээ “...Би эхлээд эв нэгдлийн талд зогсоно. Зөрчил надаас эхлэхгүй” гэж байжээ.

Эдгээр “дэл сул” мэдээллээс харвал “хаана байсан”-аа мэдэгдсэн нөхдүүддээ Ерөнхий сайдын зүгээс ямар нэг реакц үзүүлэх бололтой юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 5 цаг 10 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 7 цаг 21 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 7 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 7 цаг 55 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 7 цаг 58 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 8 цаг 4 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 8 цаг 7 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 8 цаг 27 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 9 цаг 25 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 9 цаг 26 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 9 цаг 28 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 9 цаг 41 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 9 цаг 42 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 9 цаг 43 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 9 цаг 44 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 9 цаг 45 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 11 цаг 58 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 13 цаг 27 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 14 цаг 15 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 14 цаг 59 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top