Өнөөдөр Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн бусдын гарт амь насаа алдсан өдөр. Тэрээр 1998 оны Аравдугаар сарын 2-ны өдөр бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан юм.
Монголын хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгод хар сүүдэр болж түүхэнд бичигдсэн энэ өдрийг Монголын ард түмэн мартаагүй байна. Тиймээс жил бүрийн энэ өдөр С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон билээ.
Өнөөдөр АН-ын нөхөд, ард иргэд төлөөлөл түүнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.