x

М.Тулгат: Ерөнхий сайдын нөөцгүй Засгийн газар огцрох хэрэгтэй

АН-аас хариуцлага нэхэх "Одоо боллоо" цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулж, чадамжгүй Засгийн газрыг огцрохыг шаардлаа.

Энэ үеэр Ардчилсан намын дарга М.Тулгат "Засгийн газарт өнгөрсөн долоо хоногт таван шаардлага хүргүүлсэн. 

Нэгдүгээрт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд өнөө маргаашийг аргацаасан, гал унтраасан байдалтай байна. Сүүлийн үед бараа материалын хомсдол, тэр дундаа шатахууны хомдсол үүслээ. Гэтэл чөлөөт үнэ, эдийн засагт халдсан, мөнгө тараасан явуургүй эдийн засгийн бодлого баримталж ирсэн. Үүнд шүүмжлэлтэй хандаж стратегийн голлох бараа бүтээгдэхүүний үнийг чөлөөлөх, олон эх үүсвэртэй болгох шаардлага тавьсан.

Хоёрдугаарт, хил дээр экспортын бараа гацаад байна. Энэ Засгийн газар урд, хойд хөрштэй эдийн засгийн гадаад харилцаа болон дипломат харилцаа тогтоох чадамжгүй байна. Тиймээс хариуцлага тооцох хэрэгтэй.

Гуравдугаарт, өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ЭМЯ, ГЕГ зэрэг төрийн байгууллагын албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй.

Дөрөвдүгээрт, Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засгат үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар халхавчилж Засгийн газар төсвийн мөнгийг УИХ-ын хяналтгүйгээр үрж байна. Тиймээс энэ хуулийг цуцлахыг шаардаж байна.

Тавдугаарт, МАН-д Л.Оюун-Эрдэнээс өөр Ерөнхий сайд хийх хүний нөөц байхгүй бол Засгийн газраа огцруулж, энэ Засгийн газар татан буугдах хэрэгтэй" гэлээ.

Өчигдөр Цагдаагийн байгууллагаас АН-д шаардлага хүргүүлсэн бөгөөд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “улбар шар” түвшинд жагсаал, цуглаан зохион байгуулахыг хуулиар хориглодог гэсэн юм.

Үүний хариуд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цуглааныг зохион байгуулах тул цагдаагийн байгууллагыг иргэдийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллахыг хүссэн билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 8 цаг 5 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 10 цаг 16 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 10 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 10 цаг 49 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 10 цаг 53 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 10 цаг 59 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 11 цаг 2 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 11 цаг 22 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 12 цаг 20 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 21 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 12 цаг 23 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 12 цаг 36 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 12 цаг 37 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 12 цаг 38 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 12 цаг 39 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 12 цаг 40 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 14 цаг 53 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 16 цаг 22 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 17 цаг 10 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 17 цаг 54 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top