x

“ОДОО БОЛЛОО” цуглаан Сүхбаатарын талбайд 11:00 цагт эхэлнэ

Ардчилсан намаа “Одоо боллоо” цуглааныг өнөөдөр буюу Аравдугаар сарын 1-ний 11.00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Дэлхийн улс орнууд цар тахлын эсрэг ДНБ-ийхээ 17 хувийг зарцуулж байхад Монгол Улсад энэ үзүүлэлт 60 хувьтай тэнцэж байна. Тодруулбал, Засгийн газраас өнгөрсөн хугацаанд 20 их наяд төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрсэнгүй. Мөн цар тахлын үеийн нэг удаагийн хуулиар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоодог, цагийг хязгаарлах зэргээр иргэд, бизнес эрхлэгчдийн эрхийг боомилж байна. Ард иргэд өнгөрсөн хугацаанд дүрэм журмыг хангалттай мөрдөж, эрх баригчдын эргэж буцсан шийдвэрийг хангалттай тэвчсэн. Одоо боллоо. Энэ хуулийг хүчингүй болгох хэрэгтэй.

Ковидын өвчлөл, нас баралтын тоо дэлхийд хамгийн өндөр хэвээр байна. Зуд болоход нохой зоолдог гэдэгчлэн өвчин зовлон тохиолдоход ноёд, дарга нар завшиж, ковидын хууль нэрээр бизнесийн болон иргэдийн эрх, эрх чөлөөг боомилж, дарангуйллын “хээрийн сургууль” болголоо. Иргэд Төв талбайд хүрэлцэн ирж үзэл бодлоо илэрхийлэхийг уриалж байна" гэсэн юм.

АН-аас өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт таван зүйл бүхий шаардлага хүргүүлсэн билээ.

Тодруулбал, шатахууны хомсдолтой үед хувийн хэвшил өөрсдөө чөлөөт үнийн зохицуулалт хийх боломжийг бүрдүүлэх, хөрш орнуудтай үр дүнтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлж чадахгүй байгаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, хилийн боомтуудыг хэвийн ажиллуулж чадахгүй байгаа гаалийн болон ашигт малтмалын газрын удирдлагуудад хариуцлага тооцохыг шаардсан юм.

Эдгээр шаардлагад хариу өгөөгүй байгаа тул өнөөдөр болох цуглаанаар уг шаардлагын хариуг нэхэнэ гэднээ мэдэгдлээ.

Харин өчигдөрийн мэдээллийн үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Н.Лхагвасайхан АН-д шаардлага хүргүүлсэн юм.

Тэрээр "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “улбар шар” түвшинд жагсаал, цуглаан зохион байгуулахыг хуулиар хориглодог" гэв

Үүний хариуд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цуглааныг зохион байгуулах тул цагдаагийн байгууллагыг иргэдийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллахыг хүссэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 8 цаг 35 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 10 цаг 46 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 10 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 11 цаг 20 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 11 цаг 23 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 11 цаг 29 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 11 цаг 33 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 11 цаг 52 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 12 цаг 50 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 52 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 12 цаг 53 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 13 цаг 6 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 13 цаг 7 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 13 цаг 8 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 13 цаг 9 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 13 цаг 10 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 15 цаг 23 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 16 цаг 52 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 17 цаг 40 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 18 цаг 25 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top