x

А.Ариунзаяа: Тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлнэ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Нийгмийн даатгалын багц хуулиа Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар болжээ. 

Энэ талаар сайдбарын сайд А.Ариунзаяа "Нийгмийн даатгалын хууль анх 1995 онд батлагдаж байсан. Түүнээс хойш 26 жилийн хугацаанд 30 гаруй нэмэлт өөрчлөлт орсон. 

Сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд сангийн алдагдлыг нэлээд нэмэгдүүлсэн. Тиймээс сангуудын тогтвортой бие даасан байдлыг хангах шаардлага тулгарч байна. 

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зохистой удирдаж, санг алдагдалгүй түвшинд хүргэх, нийгмийн даатгалын бие даасан тогтолцоог бий болгох, хуримтлалын нэгдсэн сан байгуулж иргэд бодит хуримтлалтай болох эрх зүйн шинэчлэл хийх, бүх ахмад настанд суурь тэтгэвэр олгох, хувийн тэтгэврийн нэмэлт даатгалыг нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлж санхүүгийн зах зээлийг дэмжинэ гэсэн зүйл заалтуудыг хуулийн төсөлд оруулсан.

Нийгмийн даатгалын таван хууль шинэчлэгдэнэ. Энэ хүрээнд тэтгэврийн одоогийн тогтолцооноос үе шаттайгаар буюу 2030 он гэхэд хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж, түүнээс цааш бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжинэ. 

НДС-аас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөлд тэтгэврийн насанд хүрсэн иргэдэд суурь тэтгэвэр олгох, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулан илүү олон жил шимтгэл төлснийг нь урамшуулах, тэтгэврийн ердийн наснаас хойш тэтгэвэр тогтоолговол нэмэгдүүлэн тооцох гэх мэт өөрчлөлтүүдийг тусгасан. 

НДС-аас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөлд хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгох, ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгохтой холбоотой өнөөгийн мөрдөж байгаа зохицуулалтыг хэвээр нь хадгалсан байгаа. 

Мөн ихэр хүүхэд төрүүлсэн ээжийн тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж бодох хувийг нэмэгдүүлж байгаа бөгөөд даатгуулагчийн ажлыг байрыг тогтвортой байлгасан ажил олгогчийг тодорхой хувиар шимтгэлээс хөнгөлөх гэх мэт урамшууллыг оруулж өгсөн.

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд даатгуулагчийг хөдөлмөрлөж, цалин орлоготой байх үедээ нэмэлт тэтгэврийн даатгалд даатгуулж ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлж байна. Нэмэлт тэтгэврийг өвлүүлэх боломж орж ирж байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 8 цаг 10 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 10 цаг 21 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 10 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 10 цаг 54 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 10 цаг 58 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 11 цаг 4 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 11 цаг 7 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 11 цаг 27 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 12 цаг 25 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 26 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 12 цаг 28 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 12 цаг 41 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 12 цаг 42 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 12 цаг 43 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 12 цаг 44 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 12 цаг 45 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 14 цаг 58 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 16 цаг 27 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 17 цаг 15 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 17 цаг 59 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top