x

Бурхантын хөндийгөөс тодорсон “Фитиша”

Түүнийг Оюутны холбоо гээд гүйж явахаас нь зүс мэднэ. Дараа нь МАН-ын цагаан байрнаа дарга нарын үүдэнд эргэлдэх болсноор гадарлана. Боловсролын сайдын зөвлөх гээд гүйж явахад нь тодруулга авч байсан санагдана. Тухайн үеийн сайд Ё.Отгонбаяр Г.Дамдиннямаар зөвлүүлэх ч хүн байгаагүй л дээ. Тэгээд ШУТИС-ийн Нийгмийн хөгжлийн проректороор ажиллаж, эцэст нь хууль бус үйлдэлдээ “аав”-ын хаалга татахдаа тулж байхаас нүүр тулж байв. Эндээс арай ч нэг дээлээ нөмрөлгүй Америк руу зугтсан гэх сураг бий. Харин УИХ-ын гишүүн болсноос нь хойш доторлох шинжтэй болж байх шиг. Арай ч Хөгжлийн банкнаас зувчуулсан 33 тэрбум төгрөгөөс нь хуваалцах хэмжээнд танил болоогүй байна. Танил болохын учир нь УИХ-ын гишүүн Г.Дамдинням гэх нөхөр од болохын хүсэлдээ автаж, чухам хаана юу ярьж байгаагаа мэдэхээ болих хэрээр тодрон тодорч байх шиг.

Г.Дамдиннямыг хүүхэд ахуй цагт “Оддын эрэлд”, “Одод болохын хүслэн” гээд шоу ихэд болдог байв даа. Мань эр тус шоунд оролцох гэж ихэд мөрөөдсөн байх. Даанч авьяас билэг нь хүрээгүй ч юм уу, учир ерөөл нь таараагүй байх. Тиймээс бага насныхаа мөрөөдөлд автаж явсаар байгаад “Хөгжлийн банкны буянаар парламентад орж ирсэн” болов уу. Ийнхүү Монгол Улсын парламент бол бага насныхаа мөрөөдлийг биелүүлэх ганц боломж гэж харсан нөхөр бололтой. Эцэстээ л “Хүссэн юм хүзүүгээр татна” гэгч болох төлөвтэй. Ядахад парламентыг шоу гэж санагдуулам гишүүн олон байдаг хойно доо.

Мань эр ч хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлэх алтан боломжийг юу гэж алдах билээ. Алдаагүй учраас өөрийгөө богино хугацаанд од болчихлоо, энэ УИХ чинь аятайхан газар байна гэж бодсон байх. Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор УИХ-ын чуулганы хуралдааныг ээлжит бусаар зарлан хуралдуулах болов. Ийнхүү од болохын донд автсан түүнийг “Оддын эрэлд”-ийн тайз руугаа яарч явахад нь замын цагдаа зогсоож зам зуур юм юм л болов. Тиймээс чуулганы хуралдаан дээр яаран сандран ирсэн Г.Дамдинням Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан “Би УИХ-ын гишүүн хүн, намайг ард түмэн мэднэ. Гэтэл замын цагдаа саатуулж, 30 минут зогсоолоо. Төрийн ордонд яаралтай хуралтай байсан. Цагдаа нарын зан харил­цаанд анхаарах хэрэгтэй” хэмээн алтан хошуу өргөв. Замын цагдаа Г.Дамдиннямын од болох замд 30 минут саад болсон бололтой. Сүүлд нь Х.Нямбаатар сайд “Манай цагдаа хууль ёсны дагуу ажлаа сайн хийсэн, уучлаарай, Г.Дамдинням гишүүн ээ” хэмээн түүнийг няцаана лээ.

Өөрийгөө од болчихсон гээд бат итгэж явсан түүнийг замын цагдаа таниагүйд л бухимдсан хэрэг. Тэгэхээр од болж амжаагүй гэдгээ мэдсэн тэрбээр дараа дараагийнхаа “уран бүтээл”-д орсон. Юуны өмнө чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой марган, эцэстээ халуурч, “Б.Пүрэвдорж оо чи битгий шаа” хэмээв. Үүнээс болж, “Фитиша” буюу “Бтиша” хэмээх нэр зүүв. Хэрүүл дундаа тэвдэж, “Битгий шаа” гэх үгийг “Бтиша” гээд өвөрмөц хэлсэн ч байх, шооч түмэн хувиргасан ч байх. Ямартай ч “Фитиша”, “Бтиша” гэх үгийн аль аль нь Монгол үгсийн санд бол байхгүй. “Фитиша” гэдэг нь япон хүний нэр ч юм шиг сонсогдох байх. Харин “Бтиша”-г өөр сувгаар хайвал ноосон утсаар нэхсэн дулаан оймс хэмээх тэнэмэл нэршил байна лээ. Аль нь ч бай, тэр ч Б.Пүрэвдоржийнхоо дэргэд оймс л доо. Ер нь од болох гэж байгаа залуу хүн хаана хэнд юу хэлж байгаа нь чухал биш байдаг бололтой. Гагцхүү харагдаж сонсогдох нь чухал. 

Гэтэл од маань гэнэт Дарханы замыг шалгалаа, үүрэг чиглэл өглөө хэмээн хэсэг дөвчигнөв. Дархан, Улаанбаатар чиглэлийн замын ажлыг эхлүүлсэн цагаас  хойш Зам тээврийн хөгжлийн гурван сайд дамжуулж биечлэн ажилласан. Мөн Гүйцэтгэх засаглалын хоёр тэргүүн үүрэг өгч ажиллаад бараагүй зүйлийг нэг муу од болохын хүслэн очоод үүрэгдлээ юу. Тэр замын ажил ямар шалтгаанаар гацаж байгааг ч мэдэхгүй байх.  

Мэдэхгүй хүн л том том ярьдаг. Жишээ нь, “Миний хувьд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, хяналт тавьж буй болон гүйцэтгэгч компаниудтай байнга уулзаж бэлт­гэл ажлын графикийг нь гаргуулаад долоо хоног тутмын гүйцэтгэлийн төлөвлөгөө, хэрэгжилтийг хянаад шахаад явж байна. Энэ онд багтаан ашиглалтад өгүүлэхийг зорин шахаж ажиллаж байна” хэмээн хэвлэлээр нэг бүлтрэв. Угаасаа тэр мэддэг нэгний инээд хүрэхээр зүйл ярина. Хариуд нь Л.Халтар сайд “Уучлаарай Г.Дамдинням гишүүн ээ, Дарханы зам энэ онд бүрэн ашиглалтад орохгүй” гээд нөхцөл байдлыг тайлбарласан байдаг.

Өнгөрөгч нэгдүгээр сард Дархан-Уул аймгийн залуус тойргоос сонгогдсон гишүүнээ эргүүлэн татах арга хэмжээ зохион байгуулж, гарын үсэг цуглуулахад ганцхан өдрийн дотор мянгаар тоологдох гарын үсэг цугларсан гэхээр сонгогч олондоо нэгэнт нэр нүүр сайнгүй бололтой. Ямартай ч тэр өдгөөгийн УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Хөгжлийн банкны захирлаар ажиллаж ахуй цагт Х.Ганхуягтай хамтран Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөг зээлж, энэ зээлтэйгээ УИХ-д орж ирсэн нь ихээхэн хэл ам дагуулсан. Тэр ч бүү хэл Г.Дамдинням Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ хүчинд УИХ-ын гишүүн боллоо хэмээж байв. Тэр тусмаа дарханчууд “Аймгийн 33 бизнес эрхлэгчид ирэх мөнгийг бидний сонгосон гишүүн маань гөвчихөж” хэмээн шуугиж ч байв.

Ийнхүү 33 тэрбум төгрөгийн дуулиан гараад байхаар өнөөх Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар­тайгаа хамтраад бизнес эрх­лэгч­дээ дэмжсэн хуулийн төсөл өргөн барив. Ингээд ч намдаагүй. Улам л оволзов. Энэ үеэр тэрбээр “Тогтоолын төсөл батлагдсанаар 60 мянга орчим бизнес эрхлэгчдийн зээл, хүүгийн төлөлтийг хөнгөлөх, хойшлуулах боломж бүрдэж, жижиг, дунд бизнес тогтворжиж, ажлын байраа хадгалах боломж нээгдэнэ” хэмээн байр сууриа илэрхийлээд бүр ч балрав. Хуу­лийн төсөл санаачилсны цаад учир нь өөрсдийнхөө авсан 33 тэрбум төгрөгийн зээлийг хойшлуулах, хүүг хөнгөлөх, боломж гарвал “баллуурдах” арга сүвэгчилсэн бололтой. УИХ-ын гишүүний бүрэн эрхээр далайлгаж, өөрийнхөө зээлийг тэглүүлэх арга болж хувирав.

Ийнхүү сайдад зөвлөж, ШУТИС-ийг бужигнуулж яваад эцэст нь 2017 онд “Прокон Майнинг Монголия” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад УИХ-д орж ирсэн поп л доо. Ийн явахдаа л Г.Амартүвшингээр дамжуулан 33 тэрбум төгрөгийн зээл авчихсан нь өдгөө их л дарамт болж байх шиг.

Уг нь намтрыг сөхвөл энд тэнд популизм хийж, тэнэг зөрүү зүйл яриад явахаар боловсролтой хүн биш. “Бтиша” нэр зүүх ч нэгэн биш. Тодотговол, нэгэн зууны эцэст буюу 1999  онд Дархан-Уул аймагтаа дунд сургууль дүүргэж, Улсын багшийн их сургуулийг Нийгэм судлал, эрх зүйн багш мэргэжлээр төгсгөөд тэндээ Улс төр судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Мөн Колумбын их сургуульд Уул уурхайн засаглал, бодлого судлалын магистр хамгаалсан гэхээр чамгүй боловсрол эзэмшсэн нь харагдана. Гэхдээ өндөр дээд боловсрол эзэмшлээ ч хувь хүний байгалиас өгсөн нэг тийм чанар нь байсаар байх юм даа. Өнөө “Алтан шаахай өмсөвч алцан майг нь хэвээрээ” гэдэг л болжээ. Гэхдээ манай парламентад гадны улс оронд шар айраг эргүүлж хэдэн сар болсноо “боловсрол” хэмээн намтартаа тэмдэглэсэн нь олон шүү дээ. Ийм л нэг залуу хууль тогтоох байгууллагад орж ирсэн зорилгоо ч мэдэхгүй, цаашид яахаа ч төлөвлөөгүй, хаанаас ч хэнд ч хамаагүй харагдаж сонсогдохыг хүсэн сууна. 

Эх сурвалж: Өглөөний сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 12 цаг 51 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 12 цаг 52 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 12 цаг 56 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 12 цаг 59 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 13 цаг 1 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 13 цаг 4 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 13 цаг 7 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 13 цаг 10 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 16 цаг 2 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 16 цаг 29 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 16 цаг 33 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 16 цаг 36 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 16 цаг 38 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 16 цаг 40 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 16 цаг 41 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 16 цаг 42 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 16 цаг 44 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 16 цаг 45 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 16 цаг 46 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 16 цаг 47 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top