x

АН: М.Тулгат, О.Цогтгэрэл нарын нэгийг санал хураалтаар намын дарга болгоно

Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Арваннэгдүгээр сарын 5-нд АН-ын эв нэгдлийн Их хурлыг товлон хуралдуулахаар болсон талаар мэдээллээ.

Энэ үеэр Монгол Улсын баатар Э.Бат-Үүл өөрийн тэмдгээ Ардчилсан намын туганд зүүж “Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн сүүлийн жил гаруйн хугацаанд хүлээж байсан чухал үйл явдал өнөөдөр болж байна. 2009 онд Ерөнхийлөгчийн зарлиг гарч Ардчилсан намын түүхэн гавьяаг үнэлэх зорилгоор Монгол Улсын Баатар цолыг надад өгсөн. Гэхдээ энэ цолыг надад биш Ардчилсан намын үе үеийн дэмжигч, гишүүдэд олгосон цол юм. Харин өнөөдөр Ардчилсан намын хоёр тал нэгдэж буй түүхэн үйл явдал тохиож байгаа учир цол тэмдгээ намынхаа туганд буюу эзэнд нь өгч байна. Шинэ үеийн залуу удирдагч нартаа сайн сайхныг хүсэж, Ардчилсан намыг 2024 онд ялалтад хүргээрэй гэж хэлье. Үүнийг ард түмэн хүлээж байгаа” гэлээ. 

Мөн Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарт хандаж намдаа ирээчээ гэж уриалж байна. Ардчилсан намаа бүрэн бүтэн байлгахын тулд эргэж ир гэж уриалмаар байна” хэмээв.

Ардчилсан намын удирдлага, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Аливаа бүхэн цагтай. АН-ын уналт, доройтол, ялагдалд цэг тавихад томоохон алхам хийхээр энд цуглаад байна. АН-ын хувьд амаргүй цаг үеийг туулаад өнгөрч байна. АН-ыг хэн нэгэн байгуулсан юм биш. Монголчуудын эрх чөлөөний хүсэл зоригоор байгуулагдсан нам учраас заавал эргэн сэргэх ёстой.

Бид арваннэгдүгээр сарын 5-нд АН-ын эв нэгдлийн Их хурлыг хийхээр шийдлээ. Өмнө нь цаасан болон цахимаар АН-ын хоёр дарга сонгогдсон. Иймд Их хурлаар хоёр даргын нэгийг санал хураалтаар тодруулж, намын дарга болгохоор боллоо.  Манай намын дотоод асуудал улсын тусгаар тогтнолтой холбоотой асуудал учир бид тал талдаа буулт хийж, ойлголцож ажиллана.

Ардчилсан намын удирдлага М.Тулгат: Өнөөдрийн Монгол Улсад үүсээд байгаа нийгэм эдийн засгийн ялзарсан байдалд сөрөг хүчний дуу хоолой хэрэгтэй байна. Сөрөг хүчний дуу хоолой гэдэг нь талбай дээр лайв хийдэг гудамжны улстөрийг хэлэхгүй. АН бодлогын хүрээнд, улстөрийн соёлтой үйл ажиллагаа явуулж эхлэх цаг нь болсон. Иймд бид өвлийн эхэн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр эв нэгдлийн хурал зарлаж байна. Цаашид АН ямар тоглоомын дүрмээр явах вэ гэдэг зүйлийг харилцан боловсруулж тохирох ёстой. Гэхдээ арваннэгдүгээр сарын 5-нд шинэ дүрмээ батлахгүй. Энэ боломжийг ашиглаад АН системийн шинэчлэл хийх эхлэлээ тавина.

Ардчилсан Намын ЭВ НЭГДЛИЙН ИХ ХУРАЛ 2021 оны Арваннэгдүгээр сарын 5-нд болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 8 цаг 19 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 10 цаг 30 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 10 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 11 цаг 3 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 11 цаг 7 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 11 цаг 13 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 11 цаг 16 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 11 цаг 36 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 12 цаг 34 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 35 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 12 цаг 36 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 12 цаг 50 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 12 цаг 51 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 12 цаг 52 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 12 цаг 53 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 12 цаг 54 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 15 цаг 7 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 16 цаг 36 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 17 цаг 24 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 18 цаг 8 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top