x

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Ирэх жилд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь нийгмийн эрүүл мэндийн хямрал бүрэн илааршаагүй, эдийн засаг, санхүүгийн хүндрэлээс сэргэж буй үед боловсруулагдаж байна.

Иймд эдийн засгийн сэргэлтийг дэмжих, дунд хугацааны тогтвортой байдлыг хангах, түүнтэй уялдуулсан бүтцийн өөрчлөлтийн бодлогыг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүлж байна. 

  • Эдийн засгийн өсөлт: Монгол Улсын Засгийн газар, Төв банкнаас цар тахлын сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор багц бодлого, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. Ирэх онд эдийн засаг 5.9 хувиар өсөхөд уул уурхайн бус салбарын сэргэлт голлох нөлөөг үзүүлнэ. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлого дотоод эрэлтийг дэмжинэ. 

  • Инфляц: Эдийн засгийн сэргэлт, гадаад, дотоод нийлүүлэлтийн хүчин зүйлс инфляцад нөлөөлж байгаа хэдий ч ирэх онд Төв банкны зорилтын орчимд тогтворжих хүлээлт хэвээр байна. Ирэх оны 4 дүгээр улирлын дундаж инфляц 6.9 хувь байх хүлээлттэй байгаа бөгөөд цаашид инфляцыг 6%-ийн голчтой +/-2 хувийн интервалтай түвшинд тогтворжуулах дунд хугацааг харсан мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. 

  • Зээлийн өсөлт: Банкуудын болгоомжлол үргэлжилсэн хэвээр байгаа  хэдий ч ажлын байрыг дэмжих зээлийн төлөвлөгөө амжилттай хэрэгжиж зээлийн хэмжээ өнгөрсөн оноос 14 хувиар өсөөд байна. Ирэх жилийн хувьд эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд шаардлагатай зээлийн өсөлтийг 14-15 орчим хувьд хүлээж байна. Цаашид дунд хугацааны тогтвортой байдлыг байдлыг хангах зээлийн өсөлтийн түвшинг 15-20 хувьд тогтворжуулна.

  • Төлбөрийн тэнцэл: Гадаад, дотоод эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор нийт төлбөрийн тэнцэл 2022 онд 200 гаруй сая ам.долларын ашигтай байх төлөвтэй байна. Дотоод эдийн засгийн сэргэлт нь импортыг нэмэгдүүлж байгаа ч дэлхийн эдийн засгийн сэргэлт Монгол Улсын экспортын үнэд таатай нөлөө үзүүлж байна. Түүнчлэн, олон улсын санхүүгийн байгууллагууд, донорууд, бизнесийн түншүүдийн санхүүгийн дэмжлэг валютын урсгалыг дэмжих төлөвтэй байна.

Эдийн засгийн сэргэлт үргэлжилж байгаа хэдий ч дараах хэд хэдэн асуудалд ойрын хугацаанд голлон анхаарал хандуулах шаардлагатай байна.

Тухайлбал,

  • Цар тахлын нөхцөл байдал төсөөллийн тодорхой бус байдлын гол эх сурвалж байна.

  • Эдийн засгийн сэргэлт жигд бус, хүртээмжтэй бус байна. Өрхийн хэрэглээ сүүлийн 3 улирал агшсан, үйлчилгээний салбарын агшилт үргэлжилж байна.

  • Уул уурхайн салбарын хувьд нүүрсний экспортод үүссэн доголдол нь уул уурхайн салбарын өсөлт, түүнийг дагасан холбогдох салбаруудын өсөлтөд сөргөөр нөлөөлж, валютын урсгалыг нэмэгдүүлэх боломжийг алдагдуулсаар байна.

  • Түүнчлэн, тээвэр логистикийн доголдол нь бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг нэмэгдүүлж, сэргэлтийг удаашруулж байна.

  • Инфляц 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 8.9%-д хүрч нэмэгдсэн хэдий ч гадаад, дотоод нийлүүлэлтийн хүчин зүйлс дийлэнх хувийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, инфляцын хувьд 7-8 дугаар сар нь импортын барааны томоохон нөлөөтэй сарууд болж өнгөрлөө.

Төрөөс мөнгөний бодлогын  талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлд төрийн эрх бүхий бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр дараах асуудлуудыг бодлогын зорилт болгон тусгалаа. 

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2022 онд баримтлах үндсэн чиглэл нь ковидын хүндрэлээс гаргах ногоон-хүртээмжтэй сэргэлтийг дэмжсэн бүтцийн өөрчлөлтийн эхлэлийг тавихаар зорьж байна. Эдгээр асуудлууд нь цар тахлын дараах сэргэлтийн бодлого уялдаж, дэлхий нийтээр анхаарал хандуулж байгааг онцлох нь зүйтэй.

Дунд хугацааны тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн уул уурхайн бус экспортын бизнесийн орчныг сайжруулах, зээлийн хүүг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, ипотекийн зээлийн тогтолцоог сайжруулах чиглэлээр бусад бодлого боловсруулагч, зохицуулагч байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Түүнчлэн, ФАТФ-ын 2023 оны харилцан үнэлгээний бэлтгэл ажлыг хангах, сайжруулах арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх чиглэлийн ажлуудыг зорилт болгож байна. 

Түүнчлэн, макро эдийн засгийн бодлогын хувьд инфляцыг тогтворжуулах, банкны системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, тогтвортой байдлыг хангах, төлбөрийн системийн найдвартай байдлыг хангах, хөгжлийг дэмжихэд чиглэсэн Монголбанкны мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхээр төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 8 цаг 23 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 10 цаг 34 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 10 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 11 цаг 7 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 11 цаг 11 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 11 цаг 17 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 11 цаг 20 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 11 цаг 40 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 12 цаг 38 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 39 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 12 цаг 40 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 12 цаг 54 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 12 цаг 55 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 12 цаг 56 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 12 цаг 57 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 12 цаг 58 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 15 цаг 11 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 16 цаг 40 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 17 цаг 28 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 18 цаг 12 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top