x

ШАТАХУУНЫ ҮНЭ ба Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тархины түгжээ

Гэрэл зургийг "MPA"

ОХУ-аас нийлүүлдэг шатахууны импорт зогссонтой холбоотойгоор манай улсад шатахууны хомсдол үүсч, нийслэлчүүдийн хувьд гурав хоногийн нөөцтэй үлдээд байна. Улсын хэмжээгээр АИ-92 бензины сарын хэрэглээ 40 мянгахан тонн, үүний 95 хувийг ОХУ-аас, 5 хувийг БНХАУ-аас импортолдог. Гэвч ОХУ энэ сарын 16-наас эхлэн нийлүүлэлтээ зогсоожээ.

Эх сурвалжийн хэлснээр ОХУ-ын нийлүүлэгч Роснефть компани "шатахууны нийлүүлэлтээ хязгаарлана" гэдгээ өнгөрөгч тавдугаар сараас манай Засгийн газарт анхааруулсан юм байна. Гэвч манай талаас тэдэнд ямар нэг хариу өгөлгүй явсаар өнөөдөртэй золгожээ.  

Шатахууны импортын хоёр улсын гэрээгээр зохицуулдаг тул импортлогч компаниуд Засгийн газарт хандаж, Оросын талтай яриа хэлэлцээр хийхийг хүссэн боловч Уул уурхайн сайд П.Ёндон “Тийшээ явах зардал байхгүй” гээд хөдлөөгүй гэх мэдээлэл ч байна. Аргаа барсан импортлогч нар “Зардлыг нь бид даая” гэхэд Газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр /МАН-ын генсек Д. Амарбаясгалангийн халаасны хүн гэх/ “Би ийм хүнд нөхцөлд хэлэлцээр хийж чадахгүй” гээд шууд зугтжээ.

Ингээд Оросын тал өнгөрөгч наймдугаар сарын хоёр дахь хагасаас нийлүүлэлтээ бууруулж, энэ сарын 15-наас зогсоосон байна. Газрын тосны газрын дарга Ц.Эрдэнбаяр хоёр сарын өмнө /2021.07.29/ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Одоогийн байдлаар бид автобензины 45 хоногийн нөөцтэй байгаа. Оросын тал ирэх есдүгээр сарын 1-нээс экспортоо хязгарлахаар болсон тул БНХАУ-аас шатахуун авахаар ярилцаж байна” гэсэн байдаг. Хоёр сар гараа эвхэж суугаад жаахан нөөц барав.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд П.Ёндон "Манай улсын таван компани Хятадын талтай шатахуун нийлүүлэх гэрээ хийсэн. Нийлүүлэлтийг яаравчлахаар Элчин сайдтай ярилцаж байна" гэсэн боловч тэр ч бас мөдгүй бололтой. БНХАУ-ын төмөр замын компани нь дотооддоо хөдөлгөөний ачаалал ихтэй байгаа тул шатахуун ачсан вагоныг ирэх сард л явуулж чадахаа мэдэгдсэн байна.

Тиймээс Засгийн газраас авсан ганц арга хэмжээ нь шатахууны жижиглэнгийн худалдаанд хязгаар тогтоох. Нэг хэрэглэгчид 30 мянган төгрөгийн шатахуун борлуулахаар хязгаар тогтоосон тул ШТС-ууд дээр дараалал үүсч, зарим тохиолдолд төв замын нэгдүгээр эгнээ рүү түрж орон түгжрэл үүсгээд байгаа нь энэ.

Гэвч энэ бол шатахууны хомсдолоос үүссэн түгжрэл биш. Харин С.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тархины түгжээ юм. Түүний багийнхны чадваргүй, ажилгүй, арчаагүй байдал нь улс орноо хорлож буйн бодит жишээ.

2011 онд Оросууд шатахууны нийлүүлэлтээ яг өнөөдрийнх шиг зогсооход Д.Зоригт сайд Роснефтийн үүдийг хагас сар сахиж байж крантаа нээгээд ирж байсан юм гэнэ лээ. Харин Л.Оюун-Эрдэнэд тийм чадвар ч алга, хүн ч алга. Амьдрал ийм байхад "Сансрын технологи хөгжүүлнэ" гэх шиг элийрч яваа Ерөнхий сайдыг эргүүг нь гартал ганц шанаадчих сан. Энэ засагт ер нь эрүүл ухаантай хүн байна уу?

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 7 цаг 49 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 10 цаг 0 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 10 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 10 цаг 33 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 10 цаг 37 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 10 цаг 43 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 10 цаг 46 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 11 цаг 6 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 12 цаг 4 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 5 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 12 цаг 6 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 12 цаг 20 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 12 цаг 21 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 12 цаг 22 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 12 цаг 23 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 12 цаг 24 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 14 цаг 37 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 16 цаг 6 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 16 цаг 54 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 17 цаг 38 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top