x

"Ноос, ноолууран бүтээгдэхүүний экспортыг ажил хэрэг болгоход хоёр талаас хүчин чармайлт тавьж ажиллах шаардлагатай"

АНУ-д ажлын айлчлал хийж буй УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй парламентын төлөөлөгчид Вашингтон хотноо АНУ-ын Конгрессийн Олон улсын байгаль хамгаалах бүлгийн гишүүдтэй уулзалт хийлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ үеэр “КОВИД-19 цар тахал дэлхий даяар тархаж байгаа тул байгаль хамгаалах асуудалд илүү анхаарал хандуулж, хүрээлэн буй орчны доройтол, цаг агаарын таагүй үзэгдлээс үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулахын тулд дэлхий нийтээр шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай байна.

Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлын алдагдал, бичил биетний мутаци гэх мэт үзэгдлүүд нь амьтнаас хүнд халдвар дамжих, шинэ өвчин үүсэх, хууч өвчин дэгдэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Бэлчээрийн мал аж ахуйтай, байгалийн баялгийн арвин нөөцтэй Монгол Улсын хувьд байгаль хамгаалах нь нэн чухал асуудал юм.

Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан ногоон эдийн засгийн бүтцийг бий болгох, байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлого зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байна.

УИХ ногоон хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг 2014 онд баталсан. Парламентад байгаль орчныг хамгаалах бүлэг байгуулсан. Ногоон хөгжлийг дэмжих хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, дагаж мөрдөж буй байдалд хяналт тавих, хэрэгжилтийг хангах зорилготой тус бүлэг нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавих болно” гэлээ.

Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Цэрэнпунцаг нарын гишүүд байгаль орчны доройтлоос сэргийлэх, нэгэнт үүссэн нөхцөл байдлыг илааршуулах, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа зэрэг сэдвээр өөрсдийн байр суурийг илэрхийлж, санал солилцлоо.

Олон улсын байгаль хамгаалах бүлэг энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай юм байна.

Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар Цагаан ордны ҮАБЗ-ийн Энэтхэг, Номхон далайн асуудал хариуцсан орлогч Др.К.Кэмпбэллтэй уулзлаа.

Уулзалтын үеэр ардчиллыг тууштай эрхэмлэж, хөгжүүлж байгаа Монгол Улстай хийх чөлөөт худалдаа, ноос, ноолууран бүтээгдэхүүний экспортын талаарх нэгэнт хэлэлцэн тохирсон асуудлыг идэвхжүүлж, бодит ажил хэрэг болгоход хоёр талаас хүчин чармайлт тавьж ажиллах шаардлагатай байгаа талаар хөндөж ярилцлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 7 цаг 44 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 9 цаг 55 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 10 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 10 цаг 28 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 10 цаг 32 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 10 цаг 38 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 10 цаг 41 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 11 цаг 1 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 11 цаг 59 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 0 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 12 цаг 2 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 12 цаг 15 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 12 цаг 16 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 12 цаг 17 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 12 цаг 18 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 12 цаг 19 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 14 цаг 32 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 16 цаг 1 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 16 цаг 49 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 17 цаг 33 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top