x

Ким ардын дайснуудаа чөлөөлж эхлэв

БНАСАУ-д улс төрийн хоригдлуудыг өршөөх өргөн цар хүрээтэй ажиллагаа эхэлжээ

Өршөөлийг БНАСАУ үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойтой холбогдуулан зарлажээ. Хэвлэлийнхэн ийм арга хэмжээг тэнд нэг биш явуулсан гэж хэлж байна. Японы булаан эзлэгчдээс чөлөөлөгдсөний ойгоор 2015 онд хамгийн сүүлчийн том хэмжээний өршөөл явуулсан байлаа. Өмнө нь Ким Ир Сений 100 жилийн ойгоор 2012 онд бас нэг том хэмжээний өршөөл явуулжээ.

АНУ-ын Төрийн департаментын  мэдээгээр “Хойд Солонгост 80-120 мянган улс төрийн хоригдлууд бий” гэсэн ч түүнд зуун хувиар итгэж болохгүй байх. Тодорхой мэдээлэлгүй байхад ийм тоог гаргаж болохгүй нь мэдээж.

Энэ удаагийн өршөөлийг зарим шинжээчид тус оронд гарч буй өөрчлөлттэй холбон тайлбарлав. Хөрш орнуудтай  нь харилцаа нь дулаарч байгаа нь үүнд нөлөөлсөн гэж тэд хэлж байна.

Харин Хойд Солонгосоор мэргэшсэн америк мэргэжилтэн Бенжамин Зильберштейны хэлж буйгаар, энэ өршөөлийг дулаарал гэхгүй аж. БНАСАУ-ын байдал гадаад ертөнцтэй холбоотой, харин тэдний дотоод байдлыг ажиглахад амар биш гэдгийг тэр хэллээ. Энэ тухайгаа тэр Пеньсилванид байрладаг Research Institute хүлээлэнгийн Foreign Policy сайтад бичжээ.

Төрийн департаментын тавдугаар сарын Дэлхийн шүтэн бишрэх эрх чөлөөний илтгэлд БНАСАУ-д  шашны үйл асуудлаас болж хоригдлуудын ихэнх шорон гянданд суугаа гэсэн байв. Ихэнх нь  аймшгийн нөхцөлтэй лагерийн системд  байгаа ажээ.

Талхны төлөө эхийгээ матсан гэж үү?

Эдгээр шоронд хүний эрхийн байгууллагынхан орох эрхгүй учраас тэр талын мэдээлэл ихэнхдээ түүгээр дамжсан хүмүүсийн яриа болдог. Шоронгийн харгалзлагч нар хоригдлуудад аймшигтайгаар ханддаг гэсэн яриа их байдаг. Эдгээр хүмүүс аймшгийн гэмт хэрэг хийсэн тухай бидэнд ярьж, хоригдлуудад хандах бидний зүгээс ямар нэгэн өрөвч сэтгэл гаргуулахгүйн тул бидний сэтгэл зүйгээр тоглосон. Одоо л тэд ямар  хүмүүс байсныг ойлгож, би их гэмшиж байна хэмээн шоронгийн харгалзагч байсан  эмэгтэй The Independent  сонинд ярьсан байв.

Шоронгийн нөхцөл хичнээн хүнд байсан ч хоригдож байсан хүн бүрийн ярианд итгэх хэрэггүй. Британийн сэтгүүлч  Блейн Хардены “14-р лагериас оргосон нь” гэдэг ном гэрчилнэ. Тэр нь Шин Док Хекийн түүх юм. Тэр 23 насандаа лагериас оргосон ба одоо Өмнөд Солонгост  амьдардаг.   

Номонд Умардын дэглэмийн аймшгийг өгүүлж, бестселлер болсон ба гадны хэд хэдэн хэл дээр орчуулагджээ. Уг номоор кино хийсэн байв. Номонд Шиний нэг өгүүллэг бий. Тэр зүсэм талхны төлөө эхийгээ ахтай нь цуг лагериас оргох төлөвлөгөөтэй гэж матсан байдаг. Номонд өгүүлснээр, хожим тэднийг  буудан хөнөөсөн гэнэ. Шин ингэж  лагерьт хэрхэн амьдрах аргаа олжээ. Хэнийг түрүүлж матсан нь  амь үлддэг гэдгийг тэр ойлгосон гэж  дурсчээ.

Эдгээр бүх түүх зохиомол гэдгийг Шин өөрөө 2015 онд ярьсан байв. Гэвч түүний  талынхан хэд хэдэн зүйл нь үнэнтэй авцалдахгүй гэсэн юм. Үүний дараа хоригдол асан уншигч нартаа хандан  Умардын дэглэмийн эсрэг тэмцлээ зогсоож буйгаа хэлээд харин өөрийн талынхандаа тэмцлээ үргэлжлүүлэхийг уриалсан байлаа.

Олон улсын хүний эрхийн төлөө тэмцэгчид АНУ-тай харилцаагаа сайжруулах Кимын эрмэлзэл байгаа ч БНАСАУ-ын шоронгийн системийн байдал хүнд хэвээр байгаа гэж үзэв.

Кимтэй уулзахын өмнө энэ уулзалт хоригдлуудынх нь нөхцөлд сайнаар нөлөөлнө гэж Трамп хэлсэн. Гэхдээ тэр саммитаар Хойд Солонгосын хоригдлуудын талаар ярилцсан эсэх нь тодорхойгүй. Энэ удаагийн өршөөл нь Вашингтоны нүдэнд өөрийн имижийг сайжруулах гэсэн Пхеньяны оролдлого уу? гэсэн асуулт үлдлээ.

 

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Могой жилийн дурсгалын зоос худалдаанд гарлаа 19 цаг 48 мин “Музейн нээлттэй өдрүүд” 2025 үргэлжилж байна 19 цаг 51 мин Шуурхай штабын VI хуралдаан болж байна 20 цаг 10 мин Нийслэлийн шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа 20 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 20 цаг 19 мин Энди Вэйр: “Тэнгэр мэдэг ажиллагаа” 20 цаг 23 мин Энэ үнэн үү, Настя? 20 цаг 33 мин Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо Уржигдар 19 цаг 17 мин Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон өсгөлөө Уржигдар 19 цаг 14 мин Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ Уржигдар 19 цаг 13 мин Украины сэргээн босголтод 524 тэрбум ам.доллар шаардлагатай гэж тооцжээ Уржигдар 19 цаг 11 мин "Starship" сансрын хөлгийн туршилтын нислэгийн үеэр холбоо тасарлаа Уржигдар 19 цаг 11 мин Сүүлийн 10 жилд дэлхийн өр ДНБ-ээс давж өсжээ Уржигдар 19 цаг 08 мин Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн мэдээллийн системийн журмыг баталлаа Уржигдар 15 цаг 22 мин "The MongolZ" баг Монголын үндэсний шигшээ багт нэгдлээ Уржигдар 15 цаг 21 мин Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна Уржигдар 15 цаг 20 мин Зайсангийн зүүн гүүрийг буулгаж, шинэ гүүрийн өрөмдлөгийн ажил эхэллээ Уржигдар 15 цаг 18 мин ЕБ-ын 2 дугаар сургуулийн сурагчид Үндэсний номын санд 108 баринтаг өргөлөө Уржигдар 15 цаг 17 мин Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх анхны үйлдвэрийг барих тендер нээлээ Уржигдар 15 цаг 16 мин Монголбанк 2025 оны 2-р сард 645.1 кг үнэт металл худалдан авчээ Уржигдар 15 цаг 10 мин
iИх уншсан
Оюутан цэргийн бүртгэл E-Mongolia системээр хийгдэж байна 2025 оны “Оскар” шагналын эзэд тодорлоо Гандантэгчэнлин хийдэд шинийн нэгнээс арван тавныг хүртэл но... АНУ-Хятадын худалдааны маргаан хурцдаж, Хятад улс "дайнд бэл... Трамп Украинд цэргийн тусламжаа зогсоов Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо Украины сэргээн босголтод 524 тэрбум ам.доллар шаардлагатай ... "Starship" сансрын хөлгийн туршилтын нислэгийн үеэр холбоо т... Илон Маск 14 дэх удаагаа эцэг болов Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон өсгөлөө Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресст анхны илгээлтээ х... Сүүлийн 10 жилд дэлхийн өр ДНБ-ээс давж өсжээ "Ногоон нуур 1008 айлын орон сууц" төслийн явц 70 хувьд хүрч... "Самсунг Электроникс" 2025 оны цалингийн гэрээнд гарын үсэг ... Өмнөд Солонгосын сөнөөгч онгоц санамсаргүй бөмбөг хаяж, доло... Хятадын DeepSeek стартап өдрийн ашиг 545%-тай байгааг зарлав... Монголын Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний 112 жи... Төрийн албаны хүний нөөцийн цахим системийн шинэчлэлийн сург... Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна
Top