Монголын рок попын ертөнцөд олон жил уран бүтээлээ туурвисан, домог болсон хамтлаг маань 25 нас хүрлээ.
“Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Эх орон” зэрэг сонсогчдын сонорыг мялааж, чихэнд хоногшсон олон дууг зохиосон Хурд хамтлаг 25 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо төв талбайдаа нийслэлчүүдтэйгээ хамт тэмдэглэх гэж байна.
Хамтлагийн 25 жилийн ойтой давхцан сонсогчдын сонсох дуртай, сайн мэдэх “Цэргийн бодол” дууны 40 жилийн ой тохиож байгаа юм. Энэ дууг “Хурд” хамтлагийн хамгийн том ах буюу Д.Ганболд 1978 онд цэргийн албанд байхдаа зохиож байсан билээ. Хамтлагийн анхны тоглолт Улсын циркт “Хар салхи” нэртэйгээр 1995 оны гуравдугаар сард болж байсан юм.
Хурд хамтлаг Үндэсний их баяр наадмын өдөр буюу өнөөдөр 20:00 цагт Сүхбаатарын талбайд нийслэлчүүдтэйгээ 25 жилийн ойн баяраа тэмдэглэх гэж байна.