x

Г.Ууганбаатар: “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор хүний эрхийн гомдол, мэдээлэл нэмэгдсэн

ХЭҮК-ын Гомдол хяналт шалгалтын хэлтсийн ахлах референт Г.Ууганбаатартай ярилцлаа. 

-Манай улсын хүн амын дунд коронавирусийн халдвар 2020 оны Арваннэгдүгээр сарын 10-нд анх бүртгэгдсэн байдаг. Үүнээс хойш цар тахалтай холбоотойгоор хүний эрхийн талаарх гомдол мэдээлэл ХЭҮК-т хэр их ирсэн бэ. Энэ талаарх тоон мэдээллийг танилцуулбал? 

-Хүний эрхийн үндэсний комисст өнөөдрийн байдлаар “Ковид-19” цар тахалтай холбоотой 340 гомдол, мэдээлэл бүртгэгдээд байна. Үүний 122 нь 2020 онд, 218 нь 2021 онд ирсэн. Комисс өнгөрсөн жилүүдэд дунджаар 700 орчим гомдол, мэдээлэл хүлээж авч шийдвэрлэдэг байсан.

Харин энэ жил ковидын нөхцөл байдлаас шалтгаалан гомдол, мэдээллийн тоо өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, 2021 оны эхний найман сарын байдлаар 800 гаруй гомдол мэдээлэл хүлээж авсан. Үүний дөрөвний нэг орчим хувийг нь цар тахалтай холбоотой гомдол мэдээлэл эзэлж байна.

-Иргэдийн дунд халдвар авсан нэгнийгээ ялгаварлан гадуурхаж, эрхийг нь зөрчсөн үйлдэл цөөнгүй гарсан шүү дээ. Энэ талаар тодруулбал?

-Цар тахлын эхний үед Монгол Улс хилээ хаасантай холбоотойгоор иргэдийн чөлөөтэй зорчих эрхийн талаар гомдол мэдээлэл түлхүү ирдэг байсан. Улмаар дотоодод халдвар анх илэрсэн үетэй зэрэгцэн ковидоор өвчилсөн иргэд ялгаварлан гадуурхалтад өртөж байгаа тухай гомдлууд ирэх болсон.

Тухайлбал, нэр бүхий аймаг, сумдын удирдлагын зүгээс халдвар авсан иргэний мэдээллийг нийтэд ил байршуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх зөрчигдөх, нас барсан иргэдтэй салах ёс хийлгэхгүй оршуулах, вакцинд хамрагдсан эсэхээс хамаарч төрийн болон хувийн хэвшлээс үйлчилгээ авч чадахгүй ялгаварлан гадуурхагдаж байна гэх зэрэг гомдлууд ирсэн л дээ. Комисс эдгээр гомдлыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж ажилласан.

Түүнчлэн эрүүл мэндийн ажилчдын цалин хөлс, төрийн тусгай албан хаагчдын нэмэгдэл цалин хөлс, даатгалд хамруулах ажил хангалтгүй, шинжилгээний цэгийн хүртээмжийн асуудал, өвчлөөд эдгэрсэн иргэдэд өгөх зөвлөгөө мэдээлэл хангалтгүй байна гэж Комисс үзэж байгаа.

-Цар тахлын жилүүдэд дэлхийн улс орнуул хүний эрх, эрх чөлөөний асуудалд хэрхэн анхаарч байгаа бол. Мэдээж НҮБ-аас тодорхой зөвлөмжийг олон улсад хүргэсэн байх?

-Нэгдсэн Үндэсний байгууллагаас цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан тухай бүр оролцогч улсуудад зөвлөмж, удирдамж ирүүлж байна. Одоогийн байдлаар Хүний эрхийн дээд Комиссарын газраас 20 орчим зөвлөмж гаргаж гишүүн орнуудад ирүүлсэн.

Түүнчлэн НҮБ-ын салбар байгууллагуудаас ч олон тооны зөвлөмжийг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан тухай бүр гаргаж байна. Комиссын зүгээс эдгээр зөвлөмж, улирдамжийг нийтэд түгээх, сурталчлах ажлыг явуулж байгаа.

-Монгол Улс дотооддоо ковидын үеийн хүний эрхийн асуудалд хэрхэн анхаарч, энэ чиглэлд ямар бодлого төлөвлөгөөтэй явж байгаа вэ?

-Цар тахлын үеийн нийгэм, эдийн засгийн харилцааг коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар зохицуулж байна. Энэхүү хуулийн хэрэгжилтэд Комисс хяналт тавихаар хуульчилсан. Гэвч бодит байдал дээр хяналт тавих нөхцөл боломжоор бүрэн хангагдахгүй байна.

-Ковидын хуулиар далимдуулж хүний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлаж, зөрчиж байгаа тохиолдол гарч байна уу?

-2021 он гарсаар цар тахалтай холбоотой комиссын гишүүний долоон шаардлага гарсан. Энэ шаардлага болгоны цаана хүний эрхийн зөрчил үүссэн гэж ойлгож болно. Коронавирусийн халдварын улмаас гэрийн ажиглалтад байгаа иргэдийн нэр төрд халдаж, сэтгэл зүйн дарамтад оруулж, эрүүл мэндийн нууцыг нь задруулахгүй байх талаар 21 аймгийн болоод нийслэлийн Засаг даргад Комиссын гишүүний зөвлөмж хүргүүлсэн. Одоогоор 14 аймгаас зөвлөмжийн хариу ирүүлсэн байгаа. Харин хариу илгээхгүй байгаа аймгуудын удирдлагуудад зохих арга хэмжээ авах талаар албан бичиг ЗГХЭГ-т хүргүүлэхээр төлөвлөж байна. Мөн цар тахлын нөхцөл байдлын үед тогтмол яригдаж байгаа нэг зүйл нь, БНХАУ-ын иргэдтэй гэр бүл болсон Монгол Улсын иргэдийн асуудал байгаа. Эдгээр хүмүүс үндсэндээ хоёр жил гэр бүл рүүгээ буцаж чадахгүйн улмаас санхүүгийн дарамт болон сэтгэл санаагаар хохирч байгаа юм. Энэ талаар ХЭҮК-ын гишүүн болоод холбогдох ажилтнууд Гадаад харилцааны сайдтай уулзаж асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон.

-Энэ хичээлийн жилээс халдвар хамгааллын дэглэмийн баримтлан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа танхимаар орох болсон. Гэхдээ вирусийн халдвартай холбоотойгоор хүүхдүүдийн эрх чөлөө хязгаарлагдсан асуудал үүсч байгаа гэсэн үү?

-Дархан-Уул аймагт хүүхдүүдийг ковидын вакцинд хамрагдсан эсэхээр нь ялгаварлан гадуурхаж сургалтын үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээнд хамрагдах эрхийг нь хязгаарласан талаарх мэдээлэл ХЭҮК-т ирсний дагуу холбогдох ажиллагааг явуулж Комиссын гишүүний шаардлагыг тус аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

-Ерөнхийдөө сурагчдын дунд коронавирусээр өвчилсөн нэгнийгээ ялгаварлан гадуурхах үзэгдэл үүсэх эрсдэл бий. Тиймээс энэ чиглэлд хэрхэн анхаарах хэрэгтэй вэ, сургуулиудад зөвлөмж хүргүүлсэн үү?

-Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар эхлүүлсэнтэй холбоотойгоор Комиссоос Боловсрол, шинжлэх ухааны сайдад 12 заалт бүхий зөвлөмж хүргүүлсэн. Энэхүү зөвлөмжид цар тахлын нөхцөл байдлын үед сурагчдын сурч боловсрох эрхийг хэрхэн хангах, сургуулийн орчинд халдвар, хамгааллын дэглэм чанд мөрдөх, сурагчдыг халдварын эрсдэлд оруулахгүй байх, вакцинд хамрагдсан эсэхээс үл хамаарч сурч боловсрох эрхийг хязгаарлахгүй байх, сурагчид бие биенээ цар тахлаар өвчилсөн эсэхээр ялгаварлан гадуурхах явдал гаргуулахгүй байхад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар тусгасан байгаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18 Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 2025-04-18 Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 2025-04-18 Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 2025-04-18 Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 2025-04-18 Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 2025-04-18 Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 2025-04-18 Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 2025-04-18 И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 2025-04-18 Ард түмэн “юмаа" мэддэггүй 2025-04-18 Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top