x

Д.Сумъяабазарын “шаасан” ба Э.Бат-Үүлийн зөвлөсөн нь

Өчигдөр УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчид СЕХ-нд өөрсдийн мөрийн хөтөлбөрийг хүргүүлжээ. Тухайлбал, нийслэлийн хамгийн олон хүн амтай, хамгийн том дүүрэг болох Сонгинохайрханы 28-р тойрогт нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар, ХҮН-ын дарга Б.Найдалаа нарын зургаан нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Дээр нь өнгөрөгч 2017 оны сонгуулиар "200 толгой тасдаж, тойрон бүжиг хийнэ" хэмээн хийрхэж, олон нийтийг айдаст автуулсан улс төрийн тоймч Ш.Гантулга гэх мэт сонирхолтой фигурууд оролцсон Сонгинохайрханы сонгууль ширүүхэн болох төлөвтэй.  

Гэвч АН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа Э.Бат-Үүлийн хувьд нөхөн сонгуулиас илүү том зүйл сэтгэлийг нь зовоож байгаа бололтой. Тодруулбал, хотын дарга асан өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хаягласан нэгэн сонирхолтой нийтлэлийг бичиж нийтлүүлжээ.

“Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалд зориулав” хэмээн тодотгосон уг нийтлэлдээ “Хэрэв Монголд дарангуйлал тогтвол хөрш хоёр орны маань хоорондын харилцаа эргээд үл итгэлцлийн байдалд шилжих эрсдэлтэй. Үнэндээ бол жижиг орны дарангуйлагч нар л том гүрнүүдийн хооронд “банзалдаж” геополитик тоглон үл итгэлцлийн мананг үүсгэдэг” гэсэн байна. Тиймээс 1990 оны ардчилсан хувьсгалаар олж авсан үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалахын тулд /социализмын үед монголчууд үндэсний эрх чөлөөгаа цаасан дээр тунхагласан боловч бодит байдал дээр Зөвлөлтийн колони улс байсан/ хоёр хөрштэйгээ харьцах сайн хөршийн найрсаг харилцаандаа тэнцвэрийг хадгалахыг зөвлөв.  

Энгийнээр хэлбэл, "өөрийнхөө ашиг сонирхлыг ямагт дөвийлгөх далд ухамсартай их гүрүүдийн дунд яс хаяж, хов хутгах жижиг орны дарангуйлагчид аль аль нь таатай хандахгүй шүү. Монгол ардчилсан улс байх нь манай ард түмэнд төдийгүй хоёр хөршид маань ашигтай. Тийм болохоор хоёр хөршөө дуурайж дарангуйлал руу битгий хальтраарай" гэсэн байна. Товчхондоо дарангуйлал руу битгий яваарай /Орос, Хятадын хувьд аль алинд нь дарангуйлал, диктатурыг илүүд үзэх болсон бодитой шалтгаан байгаа/ л гэсэн санаа. Учир нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тун удахгүй анхны албан ёсны айлчлалаа ОХУ-аас эхлэх тухай мэдээ улс төрийн хүрээнд тархаад байгаа билээ.

Харин Э.Бат-Үүлийн өмнөх нийтлэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарт хаяглагдсан байдаг. ”Битгий шаа, Сумъяабазар дарга аа!” хэмээн гарчигласан уг нийтлэлээр Э.Бат-Үүл хотын захирагчийн албанаас хийсэн “Гэр хорооллын барилгажилт төслөөс 11 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан “Гранд лайн” компанийн гэрээгцуцаллаа” гэх мэдээллийг үгүйсгэсэн билээ. Гэр хорооллын барилгажилт төслөөр шалгагдаж буй 60 гаруй хүний шүүх хурал товлогдсонтой зэрэгцүүлэн хийсэн уг мэдээллийг “шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого” хэмээн нэрлэсэн билээ.

Өнгөрсөн хоёр удаагийн сонгуулиар түүний хүү Б.Чулуудайгийн “Гранд лайн” компанийг ашиглан Э.Бат-Үүлийг намнасан МАН-ын дарга нар шүүхийн шийдвэр гараагүй байхад энэ удаа бас ямар шалтгаанаар энэ сэдвийг дахин сөхөх болсныг таамаглаа ч үгүй байсныг уг нийтлэлээс харж болно. Харин хотын даргын хийлгэсэн мэдэгдлээс хойш хоёр долоо хоног өнгөрсний дараа /өнгөрөгч долоо хоногт/ АН Э.Бат-үүлийг УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлсэн нь “Гранд лайн” компанитай холбоотой дээрх мэдэгдлийг цаад шалтгааныг ил болгосон юм.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. UROLOGIST (197.210.65.24)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com
    2021 оны 09 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 11 цаг 35 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 13 цаг 46 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 13 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 14 цаг 20 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 14 цаг 24 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 14 цаг 29 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 14 цаг 33 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 14 цаг 52 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 15 цаг 50 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 15 цаг 52 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 15 цаг 53 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 16 цаг 7 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 16 цаг 7 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 16 цаг 8 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 16 цаг 9 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 16 цаг 10 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 18 цаг 23 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 19 цаг 53 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 20 цаг 40 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 21 цаг 25 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top