x

Нөхөн сонгуульд нэр дэвшүүлээгүйгээс болж С.Жавхлан АН-ыг орхив

УИХ-ын гишүүн асан Самандын Жавхлан өнөөдөр АН-ын төв байр болох “Шонхор” тауэрт хэвлэлийн хурал зохион байгуулж, тус намаас гарч буйгаа мэдэгдлээ. Тэр “Хэрүүлтэй айлд хүн тотдоггүй. Ах нар минь цаашид эв эеийг хичээж яваарай” гээд өөрөө уран бүтээлийнхээ ажилд шамдахаар шулуудсанаа сэтгүүлчдэд дуулгав. Далимд нь аймгуудын сүлд дууг дуулж эхэлсэн, ирвэс хамгаалагч Батсүмбэрэл агсны тухай дууны клип удахгүй цацагдах гэж байгаа талаар пиардаад амжлаа.

0рдөө жил гаруйхны өмнө, өнгөрөгч 2020 оны тавдугаар сард АН-ын дарга С.Эрдэнээс АН-ын батлахыг гардан авч “Өнгөрсөн 4 жилд ганцаараа хичээж, дуу хоолойгоо нийтэд хүргэхээр зүтгэсэн ч миний санасанд хүрээгүй. Өнөөдөр олуулаа болж байгаадаа баяртай байна” хэмээн мишээж зогссон экс гишүүн өнөөдөр тус намыг хялайн харах болсонд гайхах нь зүй. Мөн угаас өөрт нь зохиогүй улс төрийн сонирхлоо орхиод урлагийн карьераа үргэлжлүүлэх болсонд талархан хүлээж авах хүн ч олон бий. Гэхдээ яагаад одоо гэж?   

Эх сурвалжийн хэлснээр, 2020 оны сонгуулийн өмнө АН-д элсэж, өөрийн төрсөн нутаг Увс аймгаас нэр дэвшин УИХ-д өрсөлдсөн С.Жавхлан гишүүн удахгүй болох нөхөн сонгуульд дахин нэр дэвшихээр намынхандаа хүсэлт тавьсан мэдээлэл байна. Гэвч намын удирдлагын зүгээс түүний хүсэлтийг хүлээж авалгүй Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нарыг нэр дэвшүүлэхээр болсон нь С.Жавхланг АН-ыг орхиход хүргэсэн бололтой.

Товчхондоо, “Би айлгаж туниад гараагүй, гомдол санал байхгүй” гэж хэлсэн УГЖ дуучны үг худлаа болов. Тэр тусмаа “Өөр намд орох уу?” гэсэн сэтгүүлчдийн асуултад хариулт өгөхөөс татгалзсан нь улс төрөөс, улстөрчдөөс бүрмөсөн холдох хүсэл сонирхол байхгүй юм байна гэж дүгнэхэд хүрэв. Сүйрч буй хөлөг онгоцноос хархнууд хамгийн түрүүнд зугтаадаг нь жам. С.Жавхлангийн элсэж амжаагүй дахиад хоёр ч нам парламентад байгаа.

Өнгөрөгч 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдсаныхаа төрсөн нутгийнхандаа тунирхаж, нутаг усаа ташуурдаад авсан С.Жавхлан энэ удаа АН-ын дарга нарт “ташуурын амт” үзүүлж буй нь энэ бололтой. Тэгээд АН-ын байрны зай талбайг зээлдэж, хэвлэлийн бага хурал хийсэн нь ч гэсэн зориудын санаатай үйлдэл байж таарна.  

Тэглээ гээд АН ч гэсэн өөрийнхөө аймагт өвдөг шороодоод ирсэн хүнийг нийслэлийн хамгийн том дүүрэг, УИХ-ын хамгийн том тойрогт нэр дэвшүүлж, намаараа тоглолтой биш. Хэрээ мэдэж, бяраа тань гэдэг бил үү?

Эндээс гарч байгаа цор ганц зөв зүй тогтол гэдэг угаасаа ардчилсан намын үзэл санаа, үнэт зүйлийг итгэж үнэмшдэггүй, түүний төлөө хүчин зүтгэх хүсэл эрмэлзэлгүй, дан ганц улс төрийн ашиг хонжоо, өгөө аваа хайж ирдэг, энэ нам дотор амьдардаг хуурмаг ардчилагчид энэ намыг аль болох хурдан орхих нь АН-д ч гэсэн аз завшаантай. Тиймээс энэ цуваа цаашид ч гэсэн үргэлжлээсэй гэж АН-д ерөөе. Тэр тусмаа АН-ын нэрээр улс төрд шургалсан, улс төрд олон жил амьдарсан, ажил албан тушаал хашсан мөртлөө ардчиллын үнэт зүйл, АН-ын үзэл санааг сөрж, нурааж, гишгэлж ирсэн хүмүүсийн дэргэд С.Жавхлангийн энэ үйлдэл юу ч биш. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.188.26)
    хүн ер нь өөрийх чадах юмаараа л оролдох хэрэгтэй Байхёстой газраа зөв сонгох ёстой Чадахгүй мэдэхгүй газар байх ямарч хэрэггүй шүү дээ Хэмжээгээ мэдэж байх чухал юм даа
    2021 оны 09 сарын 05 | Хариулах
  • Чимэд (124.158.69.24)
    Улс төр гэж юуг хэлдэг ямар үндсэн зарчим үйлчилдгийг огт мэдэхгүй,нийгмийн хүсэл,хөгжлийн тухай ойлголт огт байхгүй Самандын Жавхлан хэдэн сайхан дууныхаа хүчинд нэгэн удаа УИХ-д суух завшаан тохиосон нь азны юм.УИХ-д сууж байхдаа ардчилсан намыгтун таагүй бузрын нам гэж нэгбус удаа муулж бүр хэлэх үг нь дутаад арга нь барагдаж байсан хүн гэнэт АН-д хайр зарлаж шудрагыг нь гайхаад гишүүнээр элсэж найз нарыгаа цочоож билээ.Яаж ч бодсон Увсаас АН-н нэрээр гарах боломжгүй гэдгийг ойлгоогүй нь мулгуу хэрэг болсон.МАН-д элссэн бол хаа нэг тэйгээс гарч ирчихсэн,монгол дээл сурталчлаад УИХ-д сууж байх ч магадлал байсан юм шүү.Хэрэв Увсад одоогийн гишүүн нөхрийг ардаа хийчих боломж байсан гэдэг шүү.Яая гэхэв өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм.Харин АН-н тухай дуу зохиож цусыг нь ававдаа.Харин гайхалтай мундаг бүсгүйтэй ханилсан,гэр орны байдал хүүхдийн хүмүүжил,ёс заншлын уламжлал,хамаг монголын хөдөлгөөн гээд бахархах юм хийсэн шүү.Уран бүтээлд чинь амжилт хүсье.Гантөгсийн охин гавъяат удахгүй аваасай.
    2021 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.160.127)
    АН -аас хаягдсан болохоос ийм өчүүхэн амьтнаас хаягддаг хэн байх билээ.
    2021 оны 09 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 11 цаг 21 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 13 цаг 32 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 13 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 14 цаг 6 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 14 цаг 10 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 14 цаг 15 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 14 цаг 19 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 14 цаг 38 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 15 цаг 36 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 15 цаг 38 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 15 цаг 39 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 15 цаг 52 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 15 цаг 53 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 15 цаг 54 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 15 цаг 55 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 15 цаг 56 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 18 цаг 9 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 19 цаг 39 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 20 цаг 26 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 21 цаг 11 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top