x

Б.Ууганцэцэг: Хөл хорионд удсанаас хүүхдийн сэтгэл зүй, зан харилцаанд асуудал үүссэн байж болзошгүй учир багш, эцэг эхчүүд сайтар анхаараарай

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.

-Хичээлийн шинэ жил эхэллээ. Хоёр жил гэртээ байсан хүүхдүүд анги танхимдаа ангийнхантайгаа, багштайгаа нүүр тулах нь. Гэртээ удаан сууснаар хүүхдүүдийн зан харилцаа, сэтгэл зүй гээд олон зүйлд өөрчлөлт орсон байх даа?

-Тийм ээ, хүүхдүүдийн хувьд нийгэмшил болоод танин мэдэхүй, тэдний зан харилцаанд олон сорилт болсон хоёр жилийг бид хамтдаа үдлээ. Хүүхдүүд хичээл сургуульдаа ч орохоор их яарч байгаа нь ажиглагдаж байна. Гэртээ цахим хичээл хичнээн хийсэн ч хүүхдийн үндсэн хэрэгцээ нь хүмүүстэй харилцах, өөрийгөө илэрхийлэх, тоглох, хөдөлгөөн хийх, өөрийгөө бусдаар үнэлүүлэх, бусдыг даган дуурайх, үлгэр жишээ авах гээд олон үйл ажиллагаагаа хязгаарлалаа. Үүнтэй холбоотой уур уцаартай байх, анхаарал төвлөрөхөд бэрхшээлтэй байх, бусадтай нүүр тулж харилцахад хүндрэлтэй байх зэрэг өөрчлөлт орсон байх магадлалтай.

-Энэ үед багш нар хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцах вэ, эцэг эхчүүд юун дээр анхаарвал зүйтэй вэ?

-Дээр хэлсэнчлэн хүүхдийн сэтгэл зүй, зан харилцаа, нийгэмшилд асуудал үүссэн байх эрсдэлтэй тул гэрийнхэн, ээж аав, эцэг эхчүүд сайтар мэдээлэл өгөх, айдсыг нь дарах, тайлбарлах зэрэг үйл ажиллагааг хийгээсэй гэж хүсч байна.

-Хөл хорионы үед мэндэлсэн хүүхдүүд зожиг, бишүүрхүү, гэр бүлийнхнээсээ өөр хүн харахаараа уйлдаг болчихож. Ийм хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хүүхэд төрөөд л хүмүүсийн харилцааг сонсож, харж мэдэрч эхэлдэг. Хүмүүсийн яриа, өөр орчин нь хүүхдийг нийгэмшихэд нөлөө үзүүлдэг. Харин байнгын нэг орчинд байх, тогтмол байдаг гэрийнхнээсээ өөр хүмүүсийг харж сонсож мэдрэхгүй байх нь хүүхэд бишүүрхүү, зожиг байх нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймээс ээж, аавууд хүүхдийнхээ харилцааны хэрэгцээг хангаж харилцан ярилцах, хүслийг нь сонсох, тоглох, ном үзүүлэх, хүүхдийн насны онцлогт тохирсон төрөл бүрийн дуу сонсгох, булчингийн хөгжлийг дэмжих, нуруу хөлийг нь барьж тосолж тайвшруулах, төрөл садныхаа хүмүүсийн дуу хоолойг утсаар сонсгох зэрэг аргуудыг хэрэглэж болно.

-Хүүхдүүдээ хараа хяналтгүй орхисноос өсвөр насныхан архи ууж, машин хулгайлж, бүр хамаатныхаа хүүхдийн амь насанд халдсан харамсалтай хэрэг гарлаа. Ер нь эцэг эхийн хайхрамж муу, тавиул хүүхдүүдийн сэтгэл зүйд ямар өөрчлөлт гардаг вэ?

-Хүүхдүүдийн хувьд гурван үндсэн хэрэгцээ байдаг тул түүнийг нь хангах материаллаг хэрэгцээг бид маш сайн мэддэг. Түүнийг нь хангачихвал хүүхэд аюулгүй эсвэл сайн өсөж байна, хүмүүжиж байна гэж буруу бодох тал бий. Тиймээс хүүхдийн сэтгэл зүйн талын хэрэгцээг харгалзан үзэж хангах нь туйлын чухал. Магтах, сайшаах, асуулт асуух, хүүхдээ илэх, тайвшруулах аргадах, буруу зүйл хийсэн бол зэмлэх зэрэг. Энэ харилцаа үгүй бол хүүхэд өөрийгөө сул доройгоор мэдрэх, өөрийгөө хэрэггүй, эсвэл хаягдсан гэж мэдэрч үүнээсээ үүдэн бусдад буруу зүйл хийх, эрсдэлт зан үйл гаргаж бусдад болон өөртөө аюултай үйлдэл хийх талтай.

-Хүүхдийн энэ мэт асуудлыг ярихаар яалт ч үгүй гэр бүлийн суурь хүмүүжил, эцэг эхийн хайр халамжаас бүх юм хамаардаг. Эцэг эх байна гэдэг маш том хариуцлага юм?

-Тэгэлгүй яахав, эцэг эх байна гэдэг нь нэг талаасаа мэргэжил юм. Нөгөө талаасаа хариуцлага, өөрийнхөө өмнө, гэр бүлийнхээ өмнө, нийгмийн өмнө хүлээсэн дүр-үүрэг. Харин түүнийгээ ухамсартайгаар хүлээн авч хүүхдээ шинжлэх ухааны үндэстэйгээр хүмүүжүүлэх нь орчин цагийн аав, ээжийн онцлог юм. Мөн чанартаа цаг гаргаж хүүхдээ хайрлаж халамжлан зөв шаардлагыг тавих нь эерэг хүмүүжлийн арга юм.

-Хөл хорионд хоёр жил сууцгаалаа. Энэ хорио нь нэг талдаа гэр бүлүүд эргэн нэгдэх, хамтдаа удаан хугацаагаар байх боломжийг олголоо гэж харж байгаа шүү?

-Хөл хорио гэр бүл, хосуудын харилцаанд сайнаар нөлөө үзүүлсэн жишээ олон байна. Нэгнийгээ илүү танин мэдэх, хамтдаа цагийг өнгөрүүлэх, нэгэндээ туслах, хамтрах, ярилцах боломжийг олгосон. Магадгүй эргэн хоорондоо нэгдэж харилцааны хувьд нэгнийгээ уучлах, нэгнийгээ хүлээн зөвшөөрөх зэрэг.

-Дээхнэ үед хос хоёр маргалдахад эмэгтэй нь чемодантай хувцсаа чирээд төрсөн гэртээ очоод уйлаад суучихдаг хандлага байлаа. Харин одоо сэтгэл зүйчид хандаж, гэр бүлийн сэтгэл зүйчээс тусламж гуйх шинэ хандлагатай болжээ?

-Хүмүүсийн мэдлэг, хандлага өөрчлөгдөж байна. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах байдал нэмэгдсэн. Мэргэжлийн сэтгэл судлаач, хуульч үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах нь тэдний хувьд хамгийн чухал байдаг. Сэтгэл зүйн зөвлөгөөний гол шаардлага нь өөрийн сайн дурын хүсэлтээр хандаж өөрийн нууцыг хадгалсан итгэлтэй, аюулгүй үйлчилгээ авах юм.

-Яг ийм үед гэр бүлийн харилцаа, хүчирхийллээс сэргийлэх сэтгэл зүй, хуулийн зөвлөгөө өгдөг цахим платформ ажиллаж эхэлжээ?

-2020 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам олон нийтэд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээлэл зөвлөгөө өгөх www.etuslamj.mn-ыг бүтээж гэр бүлийн асуудлаар мэргэжлийн сэтгэл зүйч, хуульч чатбокс зөвлөгөөг өгч эхэлсэн нь орон зай, цаг хугацааны хувьд үйлчлүүлэгчдэд ойр үйлчилгээ болжээ. Сайтаас гэр бүлийн харилцаатай холбоотой тест, түгээмэл тохиолддог асуудал, түүнийгээ хэрхэн яаж шийдэх, мөн хуулийн асуулт хариултыг авч зөвлөгөө авах хэрэгтэй бол чатбокс үйлчилгээ авч болно.

-Пэйжид чатаар хандаж зөвлөгөө авна гэсэн үг үү. Яаж зөвлөгөө авах талаар сонирхуулахгүй юу?

-Etuslamj.mn фэйсбүүк пэйжийн чат хэсэгт хандан гэр бүлийн харилцаанд гарч буй бэрхшээлтэй асуудлынхаа талаар хуульч, сэтгэл зүйчээс зөвлөгөө авч шууд чатлах боломжтой үйлчилгээ гэсэн үг.

-Манайхан гэр бүлд асуудал тулгараад эхнэр, нөхөртэйгөө хэрэлдэхээр ялангуяа эмэгтэйчүүд сайн найзаасаа зөвлөгөө авдаг. Мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авдаг болоосой гэж бодогдлоо. Яагаад вэ гэвэл мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа шүү дээ?

-Тийм ээ, мэргэжлийн хүмүүст хандсанаар зөв мэдээлэл авч, нууцлалдаа санаа зовохгүй байх боломж бүрдэж байна.

-Ярилцлагын төгсгөлд нэг зөвлөгөө хүсье. Одоо нийслэлд хотын түгжрэл эхэлнэ, хөл хөдөлгөөн нэмэгдэнэ. Коронавирусийн халдвар ч нэмэгдэх байх. Бензин шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд байна. Асуудал бол маш их байна. Яг энэ үед хувь хүн сэтгэл зүйгээ хэрхэн зөв залбал энэ асуудлуудыг хялбараар туулах вэ?

-Сэтгэл зүйн бэлтгэл зөвхөн тамирчин, цэргийнхэнд хэрэгтэй байдаг бус бүхий л хүмүүст хэрэгтэй. Бид байж болох тохиолдох асуудлыг аль болон бодит байдлаас хүлээн авах нь чухал. Учир нь хэт эерэг, сөрөг төсөөлөл биднийг буруу хүлээлтэд аваачдаг. Тиймээс байж болох хамгийн бодит талаас нь өөрийн хүлээлтээ тавиарай гэж хүсч байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18 Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 2025-04-18 Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 2025-04-18 Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 2025-04-18 Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 2025-04-18 Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 2025-04-18 Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 2025-04-18 Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 2025-04-18 И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 2025-04-18 Ард түмэн “юмаа" мэддэггүй 2025-04-18 Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top