x

АН данхайсан төр, дарга ангийн эсрэг тэмцлээ эхлүүллээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаар УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Э.Бат-Үүлийг, 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Б.Гарамгайбаатар нарыг тус тус нэр дэвшигчээр батламжилсан билээ. Тэд энэ сарын 6-ны дотор СЕХ-нд нэр дэвшигчийн материалаа хүргүүлнэ.

Ардчилсан намын дарга М.Тулгат "Би болон манай баг, залуучууд сонгуульд оролцох гэж байгаа юм биш. Сонгуульд орж, УИХ-ын 11 гишүүн дээр нэг гишүүн нэмэх гэсэнгүй. Өнөөдөр манай Монгол орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, ард түмний амьжиргаа ямар байгаа билээ. Дарга ангийн ноёрхол, данхайсан төрийн хэтэрсэн, ямар ч хэмжээ хязгаар, хариуцлага байхгүй энэ асуудал юунд хүргээд байгаа билээ. Туйлдаа хүрчихээд байна. Залуучууд бид үүний эсрэг тэмцлээ эхлүүлнэ. Данхайсан төр, дарга ангийн эсрэг тэмцлээ эхлүүлж байна. Үүний нэг хэсэг нь УИХ-ын нөхөн сонгууль. Энд тулалдах хоёр хүн маань Үндэсний бодлогын хорооны хурал дээр тодорсон. Бид маш олон талаас нь харж, нэр дэвшигчдээ тодруулсан. Залуучууд бид үүссэн байгаа данхар төр, дарга ангитай тогтолцооны эсрэг явах цаг болсон. Ардчилсан хувьсгал 1990 онд мөн л дарга ангийн эсрэг тэмцэж эхэлсэн. Хоёрдугаар хувьсгал эхлэх цаг нь болсон. Энэ үүрэг хариуцлага бидэнд ирж байгаа. Залуус бид ахмадуудтайгаа хамт, ардчиллын төлөө цохилох зүрхтэй бүх хүмүүсийн хамт, Ардчилсан намын гишүүд, дэмжигчидтэйгээ хамт, бизнес эрхлэгчидтэйгээ хамт тэмцэх цаг нь ирсэн байна. Нэгдэх цаг нь болсон байна, үүнийг өнөөдөр зарлаж байна" гэлээ.

ХУВЬСГАЛ ХИЙХЭД ЗАНГИА ХЭРЭГГҮЙ

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооноос хоёр хүнийг нөхөн сонгуульд нэр дэвшүүлсэн. Энд нэг зүйлийг хэлье. Үзэл санаа, үнэт зүйл, зарчмаа худалдаагүй, энэ зарчим дээрээ өнөөдрийг хүртэл тууштай зогсож буй, энэ үзэл санааны тээгч болж буй тэр хүмүүсээ бид нэр дэвшүүлсэн. Монголчууд 1992 онд ардчилсан Үндсэн хуулийг батлахдаа хулгайч, авлигачдын засаглалыг сонгоогүй юм. Хуулийн засаглалтай Монгол Улсыг сонгосон юм.

Гэтэл өнөөдөр хулгайч, авлигачид дарга нарын шинэ засаглалыг бий болгосон байна. Бид түүнийг нураана. Өнөөдөр шинээр бий болж байгаа дарга ангийн ханыг нь бид нураана. Мөсийг нь хайлуулна. Хувьсгал хийхэд зангиа хэрэггүй. Өнөөдөр Ардчилсан нам 90 оны хувьсгалыг шинэ хэв маягаар хийх цаг нь ирсэн байна. Үзэл санааны хувьсгал хийх цаг нь болсон байна. Нийгэм унтаа байдалд орсон байна. Үүний эхлэл нь УИХ-ын нөхөн сонгууль юм. Бид өөрсдөө дарангуйллын байдалд дасал болсон байна.

Нийгэм өөрөө нойрноосоо сэрэхгүй, унтаа байдалд орсон байна. Энэ нойрноосоо сэрээнэ гэдгийг албан ёсоор хэлж байгаа юм. Үүний эхлэл нь УИХ-ын нөхөн сонгууль гэдгийг хэлэх гэсэн юм. Бид эрх мэдэлтэй хэсэг, дарга нарыг, хүч хуримтлуулсан байгаа тэр хэсгийг дагаар ордогууд нь биш. Дарга ангид дагаар ордог нь бид биш. Бид энэ хүмүүстэй нэгийгээ үзэж, тэмцэнэ" гэв.

Ардчилсан намын дэд дарга Р.Эрдэнэбүрэн "Хүчтэй дуу хоолой болох хүнийг нэр дэвшүүлэх дээр бид санал нэгдсэн. Тиймээс 28 дугаар тойрогт Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлэхээр болсон. Залуу хүн нэр дэвшүүлэх тухай их яригдсан. Нам бол улс төрийн үзэл бодлоороо нэгддэг байгууллага. 60, 70, 80, 90 оныхон гэж хуваагдаж болохгүй. Түүнчлэн бид одоо эрх баригч намыг шидсэн чулуу болгоныг очиж үмхэхгүй. Би нөгөө талд яваад байгаа намыг нөхдөдөө ч уриалмаар байна. Одоо бүгдээрээ дарга ангитай л тэмцье" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.111.68.3)
    ШАЛ ХУДЛАА АН-Д ЭДНЭЭС ӨӨР НЭР ЦЭВЭР ХҮМҮҮС ОЛДООГҮЙ ЮМ БХДАА ЭНЭ 2 ЧИНЬ ИДСЭН УУСАН ХЭРЭГТ ОРООЦОЛДООД БСАН БИЗ ДЭЭ
    2021 оны 09 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 11 цаг 30 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 13 цаг 41 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 13 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 14 цаг 15 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 14 цаг 19 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 14 цаг 24 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 14 цаг 28 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 14 цаг 47 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 15 цаг 46 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 15 цаг 47 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 15 цаг 48 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 16 цаг 2 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 16 цаг 3 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 16 цаг 3 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 16 цаг 5 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 16 цаг 5 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 18 цаг 18 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 19 цаг 48 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 20 цаг 35 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 21 цаг 20 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top