Ирэх Аравдугаар сарын 10-нд Хэнтий аймгийн 18 дугаар, СХД-ийн 28 дугаар тойргуудад УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалтыг явуулна.
Үүнтэй холбогдуулан нам, эвслүүд УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших хүмүүсээ өчигдөр эцэслэн тодруулж дууслаа.
Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд
-
МАН-аас Н.Батшугар
-
АН-аас Э.Бат-Үүл
-
ХҮН-аас Б.Найдалаа
-
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Ш.Төмөрсүх
-
ИЗНН-аас Ш.Гантулга
-
Үнэн Ба Зөв Намаас А.Отгонбаатар нар дэвшиж байна.
Нэр дэвшигчид Есдүгээр сарын 6-нд СЕХ-д нэр дэвшигчийнхээ материалыг хүргүүлнэ. СЕХ материалыг хянаж үзээд ажлын тав хоногт багтаан бүртгэсэн, эсэх шийдвэрээ гаргах бөгөөд нэр дэвшигчээр бүртгэсэн хүмүүст 18-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм.
Сонгуулийн сурталчилгаа 21 хоног үргэлжилнэ.