x

П.Энхболд: Торгуулийн 50 хувиа төлөөгүй бол идэвхгүй болгосон мэдээллийг эргэн сэргээнэ

УИХ-аас 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийг баталсан. Энэ хуульд "Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө" гэж заажээ. 

Ингэснээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон, эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд багтсан 57 заалт дахь зөрчлийг өршөөн хэлтрүүлж буй. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч П.Энхболдоос тодрууллаа. 

-Хууль хэрэгжиж эхэлснээс хойш хэчнээн жолоочийн зөрчлийг өршөөн хэлтрүүлсэн вэ? 

-Хуулийн хэрэгжилт үргэлжилж байгаа учраас тоон статистик мэдээлэл одоогоор эцэслэн гараагүй байна. Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг сольж байгаа. Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хойш 40,300 жолоочийн эрхийг сэргээж, 8800 жолоочийн оноог сэргээгээд байна. 

-Өршөөлд хамрагдахын тулд аравдугаар сарын 1-нээс өмнө автомашины торгуулийн 50 хувиа төлөх шаардлагатай. Торгуулийн 50 хувиа төлсөн хүмүүсийн зөрчлийг хэрхэн тэглэх вэ?

-Иргэд torguuli.police.gov.mn цахим системд нэвтэрч ороод автомашины улсын дугаараар хайлт хийхэд торгуулийн мэдээлэл гарч ирнэ. Тухайлбал та 100 мянган төгрөгийн торгуультай байсан бол таны 50 мянган төгрөгийн мэдээлэл ил харагдана. Ил харагдаж байгаа мөнгөн дүн таны төлөх ёстой 50 хувийн торгууль гэсэн үг. Үүнийг төлснөөр таны торгууль 100 хувь тэглэгдэнэ. Хэрэв төлөөгүй тохиолдолд 2021 оны аравдугаар сарын 1-нээс хойш таны төлөх ёстой торгуулийн хэмжээ буцаад 100 мянга болж харагдана. 

-Иргэн торгуулийн 50 хувиа өнөөдөр төллөө гэхэд үлдэгдэл нь хэзээ өршөөгдөх вэ?

-Бэлэн бус торгууль шалгах цахим системд Зөрчил гаргасан жолооч нарын торгуулийн 50 хувийн мэдээллийг идэвхгүй болгосон байгаа. Тиймээс иргэн цахим системд ил харагдаж байгаа мөнгөн дүнг төлснөөр таны торгууль 100 хувь тэглэгдсэн гэж ойлгох хэрэгтэй. 

-Торгууль тэглэх тодорхой хугацаа заасан байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Зөрчлийн тухай хууль 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнээс өмнө Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар зөрчлийг илрүүлж, арга хэмжээ тооцдог байсан. Өршөөл үзүүлэх тухай хуульд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль биш Зөрчлийн тухай хууль тусгагдсан учраас 2017 оны долдугаар сарын 1-нээс өмнөх зөрчлийг өршөөн, хэлтрүүлэх боломжгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл 2017 оны долдугаар сарын 1-нээс 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 00 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүмүүст Өршөөл үзүүлэх тухай хууль хамаарна. 

-Жилд хэчнээн жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж торгуулдаг вэ? Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил хэдэн хувийг эзэлдэг бол?

-Энэ оны эхний найман сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 18 мянган иргэнд арга хэмжээ тооцоод байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18 Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 2025-04-18 Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 2025-04-18 Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 2025-04-18 Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 2025-04-18 Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 2025-04-18 Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 2025-04-18 Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 2025-04-18 И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 2025-04-18 Ард түмэн “юмаа" мэддэггүй 2025-04-18 Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top