x

Л.Оюун-Эрдэнэ: Хөшигийн хөндийг хоёр дахь Улаанбаатар болгоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн иргэдтэй уулзалт хийлээ. Ерөнхий сайд Засгийн газраас хийж, хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

Уулзалтын үер Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Аль ч Засгийн газар 1-5 стратегийн гол зорилт дэвшүүлдэг. Тэр зорилтдоо илүү  анхаарч, хэрэгжүүлэхийн төлөө явдаг. Энэ зорилт миний хувьд Хөшигийн хөндий юм. Тиймээс Ерөнхий сайдын хувьд би Төв аймагт илүү их анхаарал хандуулж ажиллана. Нэг үгээр хэлбэл, бид Хөшигийн хөндийг хоёр дахь Улаанбаатар болгохыг зорьж байгаа.

Бүсчилсэн хөгжлийн хувьд Төв аймгийг Улаанбаатартай ижил хэмжээнд Засгийн газар авч үзнэ гэсэн үг. Үүнээс өөр сонголт байхгүй. Мөн Дархан-Уул, Орхон, Дорноговь, Өмнөговь аймагт ч хүн амын төвлөрөл бий болгох ажлуудыг хийнэ” гэв.

Учир нь, өдрөөс өдөрт нийслэл хотын авто замын түгжрэл нэмэгдэж, тэг зогсолт болоход ойрхон байгааг судалгааны дүнгүүд харуулсаар байна. Улаанбаатар хотын замын даац 300 мянган автомашиныг 25 км цагийн хурдтай нэвтрүүлэх хүчин чадалтай ч өнөөдөр 500 гаруй мянган автомашин зорчиж байгаа юм. Үүнээс үүдэж өнөөдөр нийслэлийн автозамын нэвтрүүлэх хүчин чадал 13 км цаг, оргил ачааллын үед найман км цагийн хурдтай болжээ. Нэг үгээр хэлбэл, оргил ачаалалтай үеийн дундаж хурд явган хүнийхтэй бараг адил түвшинд очсон байна.  

Тиймээс хотын түгжрэлийг бууруулахын тулд Ерөнхий сайд онцгойлон анхаарч, ажлын хэсэг байгуулсан. Улаанбаатар хотын төвлөрлийг багасгахын тулд нийслэлийн тээвэр болон дагуул хотуудыг холбосон дэд бүтцийг үе шаттай шийдвэрлэхээр ажиллаж буйгаа Төв аймгийн иргэдтэй уулзах үеэрээ Засгийн газрын тэргүүн хэлж байсан юм.

Уулзалтын үеэр Төв аймгийн Зуунмод сумын өндөр настан н.Содномдаржаа Ерөнхий сайдад хандан “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга та гурав нэгдмэл хүчээр ажиллаж, улс орноо хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Үүнд анхаарал хандуулж, сайн ажиллаарай” гэдгийг захилаа. Түүнчлэн ҮАБЗ-ийн гишүүд болох төрийн гурван өндөрлөг төрийн бодлогыг нэг цонхоор харж, нэгдмэл байр суурьтай байгаад талархалтай явдгаа ч иргэдийн төлөөлөл илэрхийлж байв.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн “Нэг цонхны үйлчилгээ”-тэй танилцсаны дараа Зуунмод хотын иргэдэд төрийн хүнд суртлыг хэрхэн багасгаж буй талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Бид Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвийг шинэчилж, e-mongolia цонхтой холбож байгаа. Иргэдээс ирсэн санал асуулгыг тоймлож Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг болно.

Иргэд e-mongolia цонхоор үйлчлүүлснээр хэн нэгэн албан тушаалтан дээр очихгүй, төрийн үйлчилгээг гар утсаараа авна гэдэг хүнд сурталтай нүүр тулахгүй. Жолооны үнэмлэхийг та заавал биедээ авч явах шаардлагагүй болно. Энэ мэт цахимжуулалтыг e-mongolia цонхоор дамжуулж хийж байна” хэмээсэн юм.  

Уулзалтад Ерөнхий сайдтай хамт Барилга* хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд байлцлаа.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 11 цаг 25 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 13 цаг 36 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 13 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 14 цаг 10 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 14 цаг 14 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 14 цаг 19 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 14 цаг 23 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 14 цаг 42 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 15 цаг 41 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 15 цаг 42 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 15 цаг 43 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 15 цаг 57 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 15 цаг 58 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 15 цаг 58 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 16 цаг 0 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 16 цаг 0 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 18 цаг 13 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 19 цаг 43 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 20 цаг 30 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 21 цаг 15 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top