x

“Монголын нэг өдөр” Соёлын наадам 11 дэх жилдээ Хүй долоон худагт болно

“Соёлын наадам” Хүй долоон худгийн Монгол наадам цогцолборт 11 дэхь жилдээ долдугаар сарын 11.12-нд болох гэж байна. Соёлын өвийг музейд хадгалах бус Монголчууд өөрсдөө оролцож, хийж, бүтээлцэж байж үүнийгээ хадгалан үлдэж, өвлүүлэн түгээх билээ. Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ жилийн Соёлын Наадмыг Соёл Урлагийн Их Сургууль (СУИС), Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) хамтран зохион байгуулж, Рио Тинто компани ивээн тэтгэж, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ, ХААН Банк, Чингэлтэй дүүргийн ЗДТГ дэмжиж шинэлэг агуулга, сонирхолтой хөтөлбөрүүдээр өргөжүүлэн, наадамчин олонд хүргэхээр хамтран ажиллаж байна.

Морь гараанаас гарч барианд орох хүртэл наадамчин олон та бүгд юу хийхээ шийдээгүй байгаа бол, Монгол наадмыг сонирхохоор ирсэн гадаад найз, жуулчиддаа юу үзүүлэхээ мэдэхгүй тээнэгэлзэж байгаа бол ахуй соёлоо нэг дор сурталчилж, өөрийн биеэр оролцож, суралцаж, сонирхуулах боломжтой юм.

Та Соёлын наадмаар зочилсноор зурагтаар эсвэл тайзан дээрээс, үзэсгэлэнгийн танхимд үздэг зүйлсээ өөрөө хийж, хамтран оролцож, суралцан ярилцах боломжтой.  

Өөрийн нэрээ монгол уран бичлэгээр бичүүлж аваарай

Монголын өв уламжлал монгол уран бичгээр бийр бэх ашиглан хүссэн үгээ, нэрээ бичүүлэх боломж энд бий. Өөр өөрийн урландаа нуугдмал суудаг каллиграфчид Соёлын наадамд саатан танд өөрийн нэрээ хэрхэн бичихийг хүртэл заах юм гэсэн. Та энэ урлагийг хэрхэн бүтээдгийг дэргэдээс нь үзэж, дүрсээр үг урлах, үгээр дүрс урлахын гайхамшгийг сонирхоорой.

Үндэсний хувцастай зургаа татуулаарай

Найзтайгаа хамт хээр талд, морь малын захад үндэснийхээ хувцастай зургаа татуулмаар л байгаа биз дээ. Нарийн ур, нандин хэв маяг бүхий хаан хатдын хувцасны уламжлал түүхийг та сонсож, бас Монгол костюмс компанийн урчуудын чамин дээлээр гангараарай.

Нум сум яаж хийдгийг харж байсан уу

Хүннүгийн үед үүсч, XIII зуунд дэлхийг байлдан дагуулахад гол зэвсэг болж явсан нум сумыг Монголчууд хэрхэн хийдэг байсныг та ер мэдэх үү? Таны найзууд, таны жуулчид сонсож байсан болов уу? Тэгвэл Соёлын наадмын өртөөнд нум сум яаж хийдгийг, ямар материал хэрэгтэйг нэг бүрчлэн танд харуулна. Үүх түүх, үүсэл гарлыг нь мэдэхийн зэрэгцээ Монгол хүн болсных нумаа нэг эвшээлгэж, сумаа нэг тавьж үзвэл ямар вэ?

Дэмбээ мэдэхүү хө

Дэмбээ гэж мэдэх үү хө? Энгийнээр тайлбарлавал уянгалан дуулангаа уралдан таалцах урлаг. Оролцогч хоёрын гаргасан хуруу хэн нэгнийх нь хэлсэн тоотой таарч байвал хожил авна. Энэ мэтээр хурд, авхаалж самбаа, заль мэх, үг хэлний тод яруу, харааны хурц нарийн мэдрэмжээ хөгжүүлдэг тоглоомоор “үзээд алдвал” хөгжилтэй байх болно шүү.

Эрхий хурууныхаа эрчийг нэг сорьё

Үндэснийхээ дээл хувцсаар гоёсон бол шагайн харвааны асарт нэг буугаад мордоорой. Аян дайнд оролцож явсан өвөг дээдсийнхээ алжаал ядаргаагаа тайлан, хөгжилдөн баясдаг байсан наадгайгаар харваж цэц, мэргэнээ сориод үзээрэй. Цэргүүд сум тавих эрхий хурууныхаа эрчийг хариулахгүй гэж шагайн хаваагаар наадаж, ихэс дээдэс эгэл ардгүй зуны дэлгэр цагт цуглан өтгөс буурлынхаа мэндийг мэдэж, сонин хачин хуучлангаа нааддаг байсан гэсэн шүү.  

Аргал түүж , сур элдэж, ноос савж үзсэн үү 

Тэр бүр хөдөө явж чаддаггүй хотын бидэнд хөдөө айлд очсон ч араг үүрч, савар бариад аргалд явах боломж тэр бүр олдохгүй нь мэдээж. Үлгэр, домгийн ч юм шиг санагдах болсон энэ уламжлалаа бид мартахгүйн тулд өөрөө хийж үзэж, суралцангаа цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. Мэдээж аргал түүж байхдаа авахуулсан зураг тань “күүл” байх нь тодорхой. Түүгээр зогсохгүй, та ноос савж, сур элдэх ажилд оролцож, суралцаж болно. Найз нөхөдтэйгээ хэн нь сайн ноос савж, сур элдэж чадахаа үзэж, тэмцээн зохиосон ч болох юм. Нэг үгээр хэлбэл, малчин Монголчуудын өдөр тутмын амьдралын ажил хөдөлмөрийг хийж үзэх алдаж боломгүй боломж шүү.  


Эсгийгээр хийсэн бүтээлээ найздаа бэлэглэж болно

Эсгий урлал хийж сурахад гуравхан цаг хангалттай гэдэг юм билээ. Найман зууны турш Монголчуудын боловсруулж, хөгжүүлж, ур ухаанаа зарсан энэ урлалыг одоо бид суралцахад л хангалттай. Эсгийгээр хийсэн бүтээгдэхүүнүүд Монголын бренд болоод байгааг та бид сайн мэднэ. Тиймээс та өөрөө эсгийгээр уран зураг, бэлэг дурсгалын зүйлс зэргийг хийхэд суралцаж, эсвэл мэргэжлийн урлаачдын хийсэн нарийн хийц бүхий бүтээлүүдээс ч худалдан авах боломжтой юм.

Кинон дээр гардаг шиг хөрөг зургаа зуруул

Хүн бүр өөрийн хөрөг зургаа зуруулж, жаазлуулаад ханандаа өлгөх нууцхан хүсэлтэй байх. Соёлын наадам дээр мэргэжлийн зураачид таны хөргийг “амьдруулж”, яг өнөөдрийн таныг мөнхөлж үлдээх болно.

Нүд худал гэдгийг мэдэх үү

Харааны урлаг /Visual art/ таны нүдийг худал болохыг дөмөгхөн хэлээд өгнө. Огт хөдөлгөөнгүй зурагнууд таны нүдийг хэрхэн хөдөлгөж, төөрөлдүүлж, будлиулахыг та Соёлын наадмын хүрээнд гарсан дүрслэх урлагийн үзэсгэлэнгээс үзэж сонирхоорой.

Цор ганц урласан гар урлалын бүтээгдэхүүнтэй болоорой

Дэлхийд хамгийн өндөр үнээр борлуулагддаг гар хийцийн бүтээгдэхүүнүүд мэдээж цор ганц урлагдсан, нөр их хөдөлмөр орсон гэдгээрээ үнэ цэнэтэй. Харин Монгол ахуйн гар урлалын бүтээгдэхүүнүүд таны найз, жуулчдад хамгийн хэрэгтэй зүйлс байх болов уу. Урласан бүтээлийг нь урлаачид нь борлуулж байвал бүр ч догь. Хэрэв хүсвэл та энд өөрөө ч урлах, урлахад суралцах боломжтой.

Ардын язгуур урлагийн амьд тоглолт та жилд хэдэн удаа сонсдог вэ

Үндэсний их баяр наадмаас салгаж боломгүй ойлголт бол мэдээж ардын урлаг. Та Соёлын наадамд ирснээр урлаг соёлын алдартан, мэргэжилтнүүдийн ардын урлагийн тоглолтыг үзэж сонирхож, хамтдаа дуулж, бүжиглэх, суралцах боломжтой. Мөн ардын аман зохиол болох үлгэр тууль хайлж, шидэт түүхүүдийг хүүрнэнэ.

Морьтон Монголын гайхамшиг

Молор эрдэнэ морин хүлгэндээ хайргүй Монгол гэж үгүй. Тиймээс ч соёлын наадмаараа дамжуулан дэлхийг туурайгаараа тамгалсан монгол морио сурталчилж, гайхамшигт тоглолтууд үзүүлэн, гийнгоон дуу өргөн талдаа хадаана.

Айрагны баяр

Нутаг нутгийн шилдэг бренд айраг, цагаан идээ, орон нутгийн онцлогтой гараар урласан бүтээгдэхүүн  борлуулагдаж байгаа учраас та амттай, сайхан айраг идээгээ эндээс амсаж болно.Мөн айраг уунгаа дэмбээдэж, хуруудаж наадамлаарай.

Аврага Монгол баримлын өртөө

Хүний биеийн хэмжээтэй тэнцэхүйц Монгол гутал, хөөрөг, аяга,цайны домбо, авдар, дөрвөн бэрх шагай, эмээл зэрэг Монгол ахуйг харуулсан аварга баримлуудтай зургаа татуулах боломжтой.

Шагайн морио уяцгаая

Айл бүрт байдаг шагайн наадгай цөөрчээ. Таны хүүхэд шагайгаар тоглож, шагайгаар морио уяж, уралдуулж байгаа юу? Энэ жилийн наадмыг таны хүүхдийн шагайн соёолон өнгөлөх юм биш биз.

Хэний зурсан зураг вэ?

Та өөрийн хүүхдээ зураг зурж чаддаггүй гэж хойш битгий түлхээрэй. Хүүхдийн хэрхэн зурах биш юуг зурж буйг сайтар ажиглаарай. Соёлын наадамд оролцож буй хүүхдээ зургийн уралдаанд оролцуулж, тэдний шинэ ертөнцийг хамтдаа нээж болно.

Зугаатай нүүр будалтын хэсэг хүүхдэд тань лав таалагдана

Мэдээж бяцхан наадамчдын хүсэн хүлээдэг зүйлсийн нэг яах аргагүй нүүрэн дээрээ зугаатай зураг зуруулах явдал юм. Монголын төрийн далбаанаас эхлээд дуртай үлгэрийн баатар, хайртай амьтныхаа зургийг ч зуруулж болно шүү. Хүсвэл аав ээжтэйгээ адилхан зураг зуруулаад, гэр бүлээрээ ч ижилсэж болох юм.

Хүүхдүүдийн флаш моб

Бяцхан хүүхдүүд нэгдэж, нэгэн зорилгын дор хамтдаа хэрхэн бүжиглэхийг үзээрэй.

Хурган чих хөгжим гэж сонсож байсан уу

Алганд багтам авсаархан энэ хөгжмийн талаар эцэг, эх та бүхэн дуулж байсан уу. Хурган чих болон бишгүүр хөгжимтэй танилцах аялалд нэгдээрэй.

Монгол хүүхэлдэйтэй хамт зургаа татуулах боломж бий

Эх сурвалж: Урлагийн зөвлөл

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 8 цаг 42 мин Махны үнэ өсөлттэй байна 8 цаг 44 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 8 цаг 45 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 8 цаг 47 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 8 цаг 48 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 8 цаг 50 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 8 цаг 52 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 8 цаг 55 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 8 цаг 58 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 9 цаг 0 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 9 цаг 5 мин Жанжин 9 цаг 13 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 12 цаг 58 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 13 цаг 4 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 13 цаг 9 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 13 цаг 15 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа Өчигдөр 17 цаг 30 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Өчигдөр 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Өчигдөр 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Өчигдөр 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top