x

Г.Занданшатар: Улаанбаатарын хөгжлийн тушаа болж буй өнгөрсөн 30 жилийн гажуудлыг залруулахаар хийж буй ажлыг УИХ дэмжинэ

Түр хорооны гишүүд болон Улаанбаатар хотын удирдлагуудтай хийсэн уулзалтаар УИХ-ын дарга гурван чиглэлээр үүрэг, даалгавар өглөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны гишүүд, Улаанбаатар хотын удирдлагуудтай 2021 оны долдугаар сарын 7-ны өдөр УИХ-аар баталсан Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилт болон ирэх намрын чуулганаар батлах Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангах хүрээнд уулзалт хийлээ. 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо нь Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, түүнчлэн Улаанбаатар хотод тулгамдсан “Таван Т-гийн асуудал” буюу төвлөрлийг сааруулах, түгжрэлийг арилгах, төсөв, татварын шинэчлэл хийх, талцлыг эцэс болгох зэрэг ажил хэрэг явуулах учиртай. Тиймээс эдгээр асуудлын чиглэл тус бүрээр дэд ажлын хэсэг байгуулах чиглэлээр өнөөдөр ярилцана хэмээн тэмдэглэв.

Мөн Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг дагасан шинэ суурьшлын бүсэд дагуул хот байгуулах эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар болон холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, санал солилцсон талаараа тэмдэглэж, татвар, санхүүгийн хөнгөлөлттэй эдийн засгийн чөлөөт бүс бүхий дагуул хот бий болсноор Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл зэрэг хүндрэл зохих хэмжээгээр шийдэгдэнэ гэж үзэж буйгаа илэрхийлээд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.

УИХ-ын гишүүн, тус Түр хорооны дарга Э.Бат-Амгалан УИХ-аар хэлэлцэх аливаа хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдэд Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын асуудлыг тусгаж, нэгдсэн санал, дүгнэлт гаргаж байх, хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хоттой холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байна. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төсөлд Түр хорооны гишүүдийн саналыг тусгаж, батлуулсан. Ойрын хугацаанд хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй мэдээллийг Түр хороон дээр сонсох төлөвлөгөөтэй байгаа.

Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн өөрчлөлт бүрэн дүүрэн хэрэгжих үндсийг бүрдүүлэх газрын хууль тогтоомжийн шинэчлэл, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга гээд анхаарч ажиллах олон асуудал бий хэмээв. 

Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар Нийслэлийн дүрмийг зөвлөлдөх санал асуулгын үндсэн дээр нийслэлийн иргэдийн өөрсдийнх нь оролцоотойгоор хэлэлцэн, батлах ажлыг энэ ондоо багтаахаар яаравчлах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад онцгой ач холбогдолтой эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хот байгуулах асуудлаар Эдийн засгийн байнгын хороо, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо, Улаанбаатар хот хамтран ажиллаж, ажлаа нэг бодлогоор зангидаж явуулах, Улаанбаатар хотын хөгжилд нэн шаардлагатай хөрөнгө оруулалтыг 2022 оны улсын төсвийн төсөлд тусгах саналаа Сангийн яамтай нэгтгэн оруулж ирэх гэсэн гурван чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

УИХ-ын даргаас чиглэл болгосон дээрх асуудлууд болон уулзалтын сэдэвтэй холбогдуулж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн товч мэдээлэл хийхдээ УИХ-тай нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн бол УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-ын даргын нэр дээр Улаанбаатар хотын иргэдээс түгжрэл болон корона вирусийн нөхцөл байдалтай холбоотой асуудлын талаар ихэвчлэн санал, хүсэлт ирүүлж буйг дурьдаад, иргэдийн тавьж буй асуудлуудыг шийдвэрлэхэд Түр хорооны гишүүдийг анхаарч ажиллахыг хүслээ. 

УИХ-ын гишүүн, Түр хорооны гишүүн С.Одонтуяа, Б.Саранчимэг, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ж.Чинбүрэн, П.Анужин нар уулзалтад оролцож, Хотын удирдлагуудаас асуулт асууж, хариулт авав. Тухайлбал гишүүд нийслэлийн хилийн цэс, байшин барилга барих, газар олгох стандарт тогтоох, газар чөлөөлөхөд шаардагдах хөрөнгө мөнгийг Нийслэлийн төсөвт тусгах, улсын төсвөөр болон Нийслэлийн төсвөөр хийх хөрөнгө оруулалтын зааг ялгааг гаргах, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд бодит хяналт тавих зэрэг өргөн хүрээнд асуудлыг тодруулсанд Хотын дарга Д.Сумъяабазар хариулт өгөхийн зэрэгцээ зарим асуудлаар эцсийн шийдвэр гаргахад УИХ-ын түвшинд дэмжлэг үзүүлэх хүсэлт тавив. 

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан УИХ-ын даргын өгсөн тодорхой гурван чиглэлийн дагуу Түр хорооноос ажлын хэсэг гарч, Улаанбаатар хоттой нягт хамтран ажиллах төдийгүй ирэх аравдугаар сард эхлэх намрын ээлжит чуулганд зарим асуудлыг оруулж, шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлэв. 

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар Улаанбаатар хотын хөгжилд чөдөр тушаа болж буй өнгөрсөн 30 жилийн гажуудлыг засаж, залруулахын төлөө хичээж буй Улаанбаатар хотын ажлыг УИХ дэмжиж ажиллана. Улаанбаатар хотод тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Түр хорооны гишүүн бүр нэг ажил хариуцаж аваад, ард нь гарах хэрэгтэй. Дэлхий нийтийг сөхрүүлж буй цар тахлын хүнд үед Засгийн газар ч чадлаараа ажиллаж байна. Засгийн газрын ажлыг ч Улсын Их Хурал дэмжиж, цар тахлыг даван туулахын төлөө ажиллана. УИХ-ын гишүүд ч том өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхэд нэг санаатай ажиллаж буй гэдэгт итгэж байна. Одоо бол бүгд нийлээд ажил л хийх цаг.  Засаг төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, хаа хаанаа хариуцлагатай, сахилга баттай, нягт холбоотой ажиллахыг анхааруулж байна хэмээв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 15 цаг 9 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 15 цаг 10 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 15 цаг 13 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 15 цаг 17 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 15 цаг 19 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 15 цаг 22 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 15 цаг 25 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 15 цаг 28 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 18 цаг 20 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 18 цаг 47 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 18 цаг 51 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 18 цаг 53 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 18 цаг 56 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 18 цаг 58 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 18 цаг 59 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 19 цаг 0 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 19 цаг 1 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 19 цаг 3 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 19 цаг 4 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 19 цаг 5 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top