x

Стефани Бурри: Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төрөөс дэмжвэл амжилтад хүрэх боломж бий

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Швейцарын хөгжлийн агентлаг нь Монгол Улсад ардчилсан парламентын засаглалыг хөгжүүлж, төвлөрлийг сааруулах, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархалтай байдгаа уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсад ардчилсан засаглалыг бэхжүүлэхээр хэрэгжүүлж буй төслүүд өндөр үр дүнтэй байна гэдэгт итгэлтэй байна гэв.

Хатагтай Стефаны Бурри, УИХ-ын даргатай дахин уулзаж буйдаа баяртай байна гээд Швейцарын хөгжлийн агентлагийн үйл ажиллагааг дэмжин ажилладагт Г.Занданшатар даргад талархал илэрхийллээ. Мөн жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хүний эрхийг хамгаалах чиглэлээрх Монголын парламентын идэвх, санаачилгуудыг нь талархан дэмжиж байгаагаа онцлов. Монгол Улсын Их Хуралтай хамтран хэрэгжүүлсэн өмнөх төслүүд өндөр үр дүнтэй болсон нь “Монгол Улсад төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн II  шат болох “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийг хэрэгжүүлэх болсон нэг чухал шалтгаан болохыг тэрбээр тэмдэглэн хэллээ.

Засаглалын тогтолцоог сайжруулах төслийг 2023 он хүртэл хэрэгжүүлнэ

Уулзалтаар үргэлжлүүлэн УИХ-ын Тамгын газар болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийн талаар ярилцлаа. Швейцарын Парламентын Тамгын газрын техникийн туслалцаатайгаар УИХ-ын хууль тогтоох, хяналтын чиг үүргийг бэхжүүлэх “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төсөл 2021 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хэрэгжинэ.

Энэхүү дэд төсөл нь Монгол Улсад ардчилсан засаглалыг бэхжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Улсын Их Хурлын үйл ажиллагааг бэхжүүлэх, УИХ-ын Тамгын газар болон Швейцарын Парламентын Тамгын газрын хамтын ажиллагааны ололт амжилтыг нэгтгэх замаар засаглалын тогтолцоог сайжруулах зорилготой. 

 “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийн хүрээнд хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, засаглалын ил тод, нээлттэй байдлыг хангах, парламентын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, стратеги төлөвлөлтийг хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх замаар институцын үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх юм.

Уулзалтын төгсгөлд хатагтай Стефаны Бурри, УИХ-ын даргад Швейцарын хөгжлийн агентлагаас Монгол Улсад хэрэгжүүлж буй “Ногоон алт”, “Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд үйлдвэрлэгдсэн сарлагийн арьсаар хийсэн хөл бөмбөгийг бэлэглэв. Энэ бол “Хариуцлагатай Нүүдэлчид” стандартын брэнд бүтээгдэхүүний нэг гэдгийг тэрбээр танилцуулав.

ЖДҮ-ийг хөгжүүлэхэд онцгой анхаарна

Хөлбөмбөг бол багийн тоглолт, үүн шиг Монгол Улсын төр засгийн зүгээс жижиг, дунд бизнес эрхлэгчдээ бүх талаар дэмжиж, Улсын Их Хурлын зүгээс эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлд хамтарвал амжилтад хүрэх боломж бий хэмээн хэллээ. Олон улсын хэмжээнд сая сая үзэгч, шүтэн бишрэгчидтэй “The HU” хамтлаг ч энэхүү төслийг дэмжин, өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж байсан талаар хатагтай Стефаны Бурри мэдээлэл өгсөн юм.

Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлсэн төслүүдийн гайхалтай үр өгөөжийн талаар мэдээлэл өгсөнд УИХ-ын дарга талархаж,  УИХ жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарч, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээллээ. Цар тахлын нөхцөлийн улмаас УИХ-ын  үйл ажиллагаа цахим платформ руу шилжсэн.

Хууль, тогтоолын төсөл боловсруулах үйл ажиллагааг lawforum.parliament.mn, хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлэгт иргэд, олон нийт оролцох бололцоог lawforum.parliament.mn цахим платформуудаар дамжуулан бүрдүүлээд байгааг дуулгав.

“Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт  УИХ-ын Тамгын газар болон Швейцарын хөгжлийн агентлаг 2021 оны наймдугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурсан. “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт Улсын Их Хурлын Тамгын газар болон Швейцарын хөгжлийн агентлаг 2021 оны наймдугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурсан.

Тус дэд төслийн төлөвлөгөөнд нотолгоонд суурилсан хууль боловсруулах үйл ажиллагааг дэмжих, хүний эрхэд суурилсан, жендэрийн мэдрэмжтэй байх зарчмыг парламентын үйл ажиллагааны бүхий л үе шатад нэвтрүүлэх, Олон Улсын Парламентын Холбоо болон Швейцарын Парламентын Тамгын газартай хамтран хууль тогтоох үйл ажиллагаанд жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн эсэхэд үнэлгээ хийх, парламентын хууль тогтоох чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тусгасан.

Түүнчлэн Швейцарын парламентын болон бусад орнуудын парламентын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагааны шилдэг туршлагыг судлах, энэ чиглэлээр Швейцарын парламентын Тамгын газартай хамтран семинар, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж туршлага солилцох үйл ажиллагааг биет болон цахим хэлбэрээр зохион байгуулах юм.

Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа, Швейцарын хөгжлийн агентлагийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Засаглалын хөтөлбөрийн ахлах зохицуулагч Л.Золзаяа болон албан бусад хүмүүс байлцлаа Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 12 цаг 19 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 14 цаг 30 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 14 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 15 цаг 4 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 15 цаг 8 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 15 цаг 13 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 15 цаг 17 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 15 цаг 36 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 16 цаг 34 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 16 цаг 36 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 16 цаг 37 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 16 цаг 50 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 16 цаг 51 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 16 цаг 52 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 16 цаг 53 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 16 цаг 54 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 19 цаг 7 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 20 цаг 37 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 21 цаг 24 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 22 цаг 9 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top