x

Хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын цахим уулзалтыг зохион байгууллаа

Сонгуулийн ерөнхий хорооноос иргэдийн улс төрийн оролцоо, сонгогчийн боловсролыг нэмэгдүүлэх талаар хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлох зорилгоор цахим уулзалт зохион байгууллаа.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Сонгогчдын идэвх оролцоог сайжруулах, сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхийн ач холбогдлыг сонгогчдод таниулах, сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг тэгш, хүртээмжтэй хүргэх зэрэг сонгогчдын боловсролд зориулсан үйл ажиллагааг өргөн цар хүрээтэйгээр тогтмол явуулахад сонгуулийн төв байгууллагын зүгээс анхаарлаа хандуулан ажиллахаар төлөвлөж, уг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг уулзалтын эхэнд онцлов. Мөн цаашид сонгуулийн үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр хэд хэдэн саналыг Улсын Их Хуралд хүргүүлээд байгаа талаар дурдсан юм. Тухайлбал, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд болон улирлын чанартай үйл ажиллагаа эрхэлдэг, ялангуяа уул уурхайн салбарын ажилтнууд, оюутнуудын саналыг цахимаар авах, сонгогчдын сонгох эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог сайжруулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, сонгуулийн автоматжуулсан системийн техник, технологийн шинэчлэлтэй холбоотой шийдлийг судлах, шийдвэрлэх шаардлагатай хэмээлээ.

Уулзалтад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн 43 байгууллагын төлөөлөл оролцож, хамтын ажиллагааны талаар санал солилцохын зэрэгцээ Хүний эрхийн Үндэсний Комисс, Харилцаа холбооны зохицуулах хороо, Глоб Интернэшнл төв ТББ, Нээлттэй нийгэм форум, Сонгогчдын боловсролын төв ТББ, Монголын багш, эцэг, эхийн холбоо ТББ, МИДАС ТББ зэрэг байгууллагын төлөөллүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үйл явцад хийсэн хяналт шалгалт, ажиглалт, мониторингийн тайлан, дүгнэлтийг танилцуулав. Оролцогчдын зүгээс сонгогчийн боловсролд зориулсан ажлын олон санал, санаачлага гарсан бөгөөд уг саналыг нэгтгэж, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудад хүргүүлж, хамтран ажиллахаар боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 12 цаг 3 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 14 цаг 14 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 14 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 14 цаг 48 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 14 цаг 51 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 14 цаг 57 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 15 цаг 1 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 15 цаг 20 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 16 цаг 18 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 16 цаг 20 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 16 цаг 21 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 16 цаг 34 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 16 цаг 35 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 16 цаг 36 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 16 цаг 37 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 16 цаг 38 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 18 цаг 51 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 20 цаг 20 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 21 цаг 8 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 21 цаг 53 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top