x

"Вот три даргаа"

УИХ-ын 18 /Хэнтий аймаг/, 28 /Сонгинохайрхан дүүрэг/ дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох улс төрийн намуудыг СЕХ-нд бүртгэх ажиллагаа өнөөдөр дуусч байна. Өмнө мэдээлэгдсэнээр улс төрийн есөн нам сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлээд байгаа, СЕХ өнөөдөр эцсийн хариултыг өгнө. Өмнө мэдээлсэнчлэн АН-аас О.Цогтгэрэл, М.Тулгат нар намаа сонгуульд оролцуулахаар СЕХ-нд хүсэлтээ өгсөн ч СЕХ аль алийг нь бүртгэж аваагүй байна. Харин УДШ-эд бүртгэлтэй гэдэг үндэслэлээр С.Эрдэнийн намыг сонгуульд оролцуулахаар бүртгэжээ.

Ингээд АН албан ёсоор гурав тасрав. Харин М.Тулгатын зүгээс АН-ын бүлэг фракциуд болон О.Цогтгэрэл нарт нөхөн сонгуульд эвлэж нэгдэж оролцох уриалга гаргаж, хэлэлцээрийн ширээнд урьсан боловч одоогоор тодорхой ахиц гараагүй байгаа бололтой. Урилга явуулдаг байлаа гэхэд явуулах ёстой хүн нь албан ёсоор С.Эрдэнэ болчихоод байгаа тохиолдолд М.Тулгатын үгийг хэн тоох билээ. 

Гэтэл АН-ын хэсэг залуус, Х.Тэмүүжин нар С.Эрдэнийг намын даргаас огцорч, тамга тэмдгээ хүлээлгэж өгөх шаардлага тавиад сар гаруйн хугацаа өнгөрөөд байгаа. Наадмын өмнө өгсөн уг шаардлагын хариуг С.Эрдэнэ өгөөгүйгээр барахгүй одоо нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй цорын ганц хүн болчихоод байна. Гэтэл намууд нэр дэвшигчээ тодруулахад хоёрхон долоо хоногийн хугацаа үлдсэн. Ирэх ёсдүгээр сарын 1 гэхэд СЕХ-нд бүртгүүлэх ёстой. Хэрвээ АН энэ хэвээрээ гурав тасраад сонгуульд орвол УИХ дахь мандатын тоогоо нэг хоёроор ахиулах байтугай намынхаа нэрийг шороотой хутгахаас цаашгүй үлдэнэ.

Тус намын хувьд нэг, хоёр тойргийн төлөө эрх баригч намтай өрсөлдөхөөс илүү нам доторх хэрүүл тэмцлээ цэглэж, нэгдэж нягтрах нь эн тэргүүний, амин чухал зүйл болчихоод байгаа. Үүн дээр АН-ын гурван дарга аль аль нь санаачлага гаргахгүй бол ирэх аравдугаар сард болох нөхөн сонгууль АН-ын хувьд эцсийн цэг болж магадгүй.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Mongol yalna (172.58.141.121)
    Jenko jonhuugaa zailuul
    2021 оны 08 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан 2 мин Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 12 цаг 29 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 14 цаг 40 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 14 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 15 цаг 14 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 15 цаг 18 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 15 цаг 23 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 15 цаг 27 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 15 цаг 46 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 16 цаг 44 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 16 цаг 46 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 16 цаг 47 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 17 цаг 0 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 17 цаг 1 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 17 цаг 2 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 17 цаг 3 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 17 цаг 4 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 19 цаг 17 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 20 цаг 47 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 21 цаг 34 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top